Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 6-Р САРЫН 30 ӨДӨР
УЛААНБААТАР
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийг дараах байдлаар өөрчлөн найруулсугай:
“21 дүгээр зүйл. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох
21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Улсын Их Хурал 5 нэр дэвшигчээс олонхийн саналаар 6 жилийн хугацаагаар сонгон томилно.
21.2. Нэр дэвшигчийг сонгох журам нь дараах байдалтай байна:
21.2.1. Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшүүлэх ажлыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна;
21.2.2. Нэр дэвшигчдийг ил тод, өрсөлдөөнтэйгөөр сонгон шалгаруулж, дор хаяж таван нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулна;
21.2.3. Улсын Их Хурал нэр дэвшигчдийг хэлэлцэж, томилгооны сонсгол хийсний дараа нууц санал хураалтаар олонхийн саналаар томилно;
21.2.4. Нэр дэвшигч нь хуулийн шаардлагыг хангасан байх ёстой.
21.3. Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилно.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Бусад
