Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 3-Р САРЫН 20 ӨДӨР
УЛААНБААТАР
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/22 дугаар зүйлийн 22.1.11 дэх заалт:
“22.1.11.өөрийн орон сууцандаа таваас доошгүй жил амьдарсан иргэний тухайн орон сууцаа худалдан борлуулснаас олсон орлого.”
2/22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг:
“22.3.Энэ хуулийн 22.1.11-д заасан хөнгөлөлтийг нэг удаа эдлүүлнэ.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
