Хууль санаачлагч нар
Улсын Их Хурлын тогтоол
2025 ОНЫ 12-Р САРЫН 16 ӨДӨР
УЛААНБААТАР
МОНГОЛ УЛСЫН ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ҮНДСЭН САНГИЙН ОРЛОГО, ГҮЙЛГЭЭ САНГИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН 2025 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛ, 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэлийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2. Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2026 оны төсвийг 2 дугаар хавсралтаар баталсугай.
