Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2023 ОНЫ 6-Р САРЫН 1 ӨДӨР
УЛААНБААТАР

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйлГаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд доор дурдсан агуулга бүхий дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/38 дугаар зүйлийн 38.1.21 дэх заалт:
“38.1.21.Засгийн газраас энэ хуулийн 40.5-д заасны дагуу тогтоосон төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмж.”
2/40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг:
“40.5. Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаватаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийн импортын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно.”
2 дугаар зүйлГаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн дугаарыг “40.6” гэж, мөн хэсгийн “40.4-т” гэснийг “40.4, 40.5-д” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйлЭнэ хуулийг 2029 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хуулийн төсөл
(Гааль хуулийн төсөл.docx)