Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Цэндийн БААТАРХҮҮ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 6-Р САРЫН 12 ӨДӨР
УЛААНБААТАР

ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлШилэн дансны тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 6.4.4, 6.4.5 дахь хэсгийн “таван сая” гэснийг “нэг сая” гэж, 6.9 дүгээр зүйлийн “Арван сая” гэснийг “гурван сая” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйлШилэн дансны тухай хуулийн 5 дугаар зүйлд дараах агуулга бүхий зүйл нэмсүгэй:
5.9. Шилэн дансны цахим хуудсаны мэдээлэл нь Нээлттэй гэрээний олон улсын стандартын дагуу нийтлэгдсэн байна.
3 дугаар зүйлШилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлд дараах агуулга бүхий зүйл нэмсэүгэй.
7.3. Мэдээлэх албан тушаалтан нь шилэн дансанд байршуулах мэдээллийг Төрийн сангийн удирдлагын цахим систем, Цахим төлбөрийн систем, Төрийн худалдан авах ажиллагааны системээс мэдээллийг татаж байршуулна"
4 дүгээр зүйлШилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал” гэснийг уг зүйлээс хассугай.
5 дугаар зүйлЭнэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(04. Үзэл баримтлал .docx)