Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Ухнаагийн ОТГОНБАЯР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 13 ӨДӨР
УЛААНБААТАР

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлҮндэсний их баяр наадмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 10 1 дүгээр зүйл нэмсүгэй:
1/10 1 дүгээр зүйл:
''10 1 дүгээр зүйлХаврын хурдан морины уралдаан
10 1 .1Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанаас гадна хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж болно.
10 1 .2Энэ хуулийн 101.1-д заасан хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсхүл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан товлож, зохион байгуулна. Уралдааны товыг Засгийн газрын шийдвэрээр тогтооно.
10 1 .3Хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахдаа дараах шаардлагыг хангасан байна:
10 1 .3.1морь уралдуулах замыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг бүрэн хангаж, уралдуулах;
10 1 .3.2уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулах;
10 1 .3.3уралдаанч хүнийг энэ хуулийн 13.2-т зааснаас өөр дулаанаа хадгалдаг, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй хувцас, осол, гэмтлээс хамгаалах хэрэгсэл өмсгөж уралдуулах бөгөөд эдгээр хувцас, хэрэгсэл нь сэрүүний улиралд тохирсон байх;
10 1 .3.4уралдаанч хүнийг энэ хуулийн 10.2-т заасан даатгалд заавал даатгуулж, түүнтэй болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулсан байх;
10 1 .3.5хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг хаврын хурдан морины уралдааны замд өртөөчлөн байрлуулж, тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангасан байх;
10 1 .3.6аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах бэлтгэл ажлыг хангасан байх.
10 1 .4Хаврын хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг уралдуулна. Уралдаж байгаа морины насны ангиллаас хамаарч азарга, соёолон насны морьд 16-17 километр, их насны морьд 18-19 километр замыг туулж уралдана.
10 1 .5Хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах бэлтгэл, аюулгүй байдлыг хангах, хэрэгжилтийг хянах журмыг Засгийн газар батална.
10 1 .6Энэ хуулийн 10 1 .3.3-т заасан хувцас хэрэгсэлийн стандартыг хүүхдийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон үндэсний морин уралдаан, уяачдын хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллагын саналыг үндэслэн боловсруулж, стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
2 дугаар зүйлҮндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн, 10.7 дахь хэсгийн “бүсийн” гэсний дараа “болон хаврын” гэж, 10.18 дахь хэсгийн “бүсийн” гэсний дараа “болон энэ хуулийн 101.1-д заасан хаврын хурдан морины” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйлҮндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсгийн “үндэсний” гэсний өмнөх “уралдааны” гэснийг хассугай.
4 дүгээр зүйлЭнэ хуулийг 2026 оны … дугаар сарын … -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(Үзэл баримтлал_1.pdf)