Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Ганзоригийн ТЭМҮҮЛЭН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 8-Р САРЫН 17 ӨДӨР
УЛААНБААТАР

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“12 дугаар зүйл.Ургамлыг ахуйн зориулалтаар ашиглах
1. Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээний зорилгоор зохистой байдлаар ашиглаж болно.
2. Иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээнээс бусад зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.13-т заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болно.
3. Ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээнээс бусад зорилгоор ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгоно.
Тайлбар: -Энэ хуулийн “ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээ” гэж ам бүлд хамаарах хүмүүст зориулагдсан хоол, хүнсэнд шууд хэрэглэх болон түүнтэй адилтгах ахуйн хэрэгцээнд шууд хэрэглэх хэрэгцээг ойлгоно.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Товч танилцуулга
(Товч танилцуулга.docx)
Дэлгэрэнгүй танилцуулга
(Дэлгэрэнгүй танилцуулга.docx)