Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 6 ӨДӨР
УЛААНБААТАР

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйлХувь хүний орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай 22 дугаар зүйлийн 22.1.11 дэх заалт нэмсүгэй:
“22.1.11.Монгол Улсын иргэний үргэлжилсэн таваас доошгүй жилийн хугацаанд өмчилсөн бөгөөд өөрийн үндсэн оршин суух хаягт бүртгэлтэй амьдран суух зориулалттай орон сууцаа борлуулж олсон орлого.”
2 дугаар зүйлХувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэг:
“15.6.Татварын жилийн баталгаажсан тайлангаар 1 тэрбум хүртэлх төгрөгийн албан татвар ногдох орлоготой хувь хүний хүсэлтэд үндэслэн түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно.”
2/23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг:
“23.1.Албан татвар төлөгчийн энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон тухайн жилийн нийт 9,504,000 хүртэлх төгрөгийн орлогод ногдох албан татварыг 100 хувиар хөнгөлнө.”
3 дугаар зүйлХувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсгийн “татвар, 23.1-д заасны дагуу эдлэх хөнгөлөлтийг” гэснийг “татварыг” гэж, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 26.1.3, 26.1.4, 26.1.5, 26.1.6, 26.1.7 дахь заалт, 26.5, 26.6 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4 дэх хэсгийн “15-ны өдрийн” гэснийг “сүүлийн өдрийн” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсгийн “23.1, ” гэснийг, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийн “, 23.1” гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйлХувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(2.ХХОАТ хуулийн төсөл 2026.docx)