Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Улсын Их Хурлын тогтоол

2026 ОНЫ 5-Р САРЫН 1 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралтаар, "Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт"-ийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай:
1/Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд туссан улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах;
2/Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр туссан төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах;
3/Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний биелэлтийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, биелэлтийг нэгтгэн гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ГАРЫН ҮСЭГ


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн албан бичиг
(Албан бичигpdf.pdf)