Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Ганбатын ХОСБАЯР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 10-Р САРЫН 26 ӨДӨР
УЛААНБААТАР

ЗУНЫ ЦАГИЙН ТООЛЛЫГ ЖИЛ БҮР ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Байгалийн гэрэлтэй цагийг үр ашигтай ашиглах, иргэдийн ажил, амралтын зохистой хуваарийг дэмжих зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт 2027 оноос эхлэн зуны цагийн тооллыг жил бүр хэрэглэсүгэй.
2. Жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02:00 цагт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулж, 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00:00 цагт нэг цагаар буцаан стандарт цагийн тоололд шилжүүлж, ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосугай.
3. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай:
1. олон улсын болон дотоодын нислэг, төмөр зам, авто тээврийн цагийн хуваарийг уялдуулж, эрчим хүч, харилцаа холбоо, банк, санхүү болон төрийн мэдээллийн системийн бэлэн байдлыг хангах;
2. цагийн тоолол өөрчлөгдөх үед ээлжийн болон тасралтгүй ажиллагаатай байгууллагын ажлын цагийн бүртгэл, цалин хөлсний тооцоог хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулах арга хэмжээ авах;
3. цагийн тооллын өөрчлөлтөөс хүн амын эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллага болон иргэдийг шаардлагатай мэдээлэл, зөвлөмжөөр хангах;
4. зуны цагийн тооллыг хэрэглэх хуваарийг анх шилжих өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлж, цаашид цагийн тоолол өөрчлөгдөх бүрд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сануулах ажлыг зохион байгуулах;
5. зуны цагийн тооллын эрчим хүчний хэрэглээ, эдийн засаг, нийгэм, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд тогтмол хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийг боловсронгуй болгох арга хэмжээ авах;
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд даалгасугай.
5. Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(2_1.Үзэл баримтлал.docx)