Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 6-Р САРЫН 29 ӨДӨР
УЛААНБААТАР

ТӨРИЙН БЭЛГЭ ТЭМДГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлТөрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 5 дахь заалт нэмсүгэй:
“5/Ерөнхий боловсролын сургуульд хичээл, сургалтын үйл ажиллагаа явагдаж байгаа хугацаанд Төрийн далбааг мандуулна.”
2 дугаар зүйлТөрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, 6 дахь заалтын дугаарыг “6 ,7” гэж тус тус өөрчилсүгэй.”
3 дугаар зүйлЭнэ хуулийг 2026 оны… дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Танилцуулга
(1.танилцуулага финал.docx)
Товч танилцуулга
(2.товч танилцуулага финал.docx)