Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 6-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР
МАЛЧНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Малчны тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.8 дахь хэсэг нэмсүгэй:
12.8.Шинээр гэр бүл болсон малчин залуу гэр бүлийн мал аж ахуйн анхан шатны хөрөнгийг бүрдүүлэх зорилгоор 50-аас доошгүй бог малтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг нэг удаа олгоно.
12.8.1. Дэмжлэгээр олгох мал нь үүлдэр, нас, эрүүл мэнд, ашиг шимийн шаардлага хангасан байна.
12.8.2. Дэмжлэгийг орон нутгийн төсөв болон бусад эх үүсвэртэй уялдуулан жил бүрийн төсөвт тусгаж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
12.8.3. Дэмжлэг олгох шийдвэр гаргах ажиллагаа нь нээлттэй, ил тод байх бөгөөд олон нийтийн хяналтыг хангана.
12.8.4. Дэмжлэгээр олгосон мал, хөрөнгийг 3 жилийн хугацаанд худалдах, бусдад шилжүүлэхийг хориглоно.
12.8.5. Дэмжлэг авсан иргэн нь малын өсөлт, ашиг шим, ашиглалтын талаарх тайланг жил бүр сумын холбогдох байгууллагад хүргүүлнэ.
2 дугаар зүйл. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан дэмжлэг олгох журам, шалгуур, хяналтын механизмыг Засгийн газар батална.
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2026 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Бусад
