Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Дамдины ЦОГТБААТАР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 6-Р САРЫН 2 ӨДӨР
УЛААНБААТАР

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 болон 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд шинээр байгуулахыг 2022 оны .... сарын ..... өдрөөс эхлэн түр хориглох,
21. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах зорилгоор санхүү, нягтлан бодох хяналтыг сайжруулах, Шинэ сэргэлтийн бодлогын хөтөлбөрийн 6.4-т заасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьцааны багцыг хэсэгчлэн болон бүхэлд нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжиж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх,
31. Гадаадад хувьцаа нь арилжаалагдаж буй Монголд бүртгэлтэй компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах эрх зүйн үндсийг тавьсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 6.3, 6.4 дахь хэсгийн заалтын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах,
41. Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг цомхотгон цөөлөх, хувийн хэвшлийн зонхилох байр суурийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц судалгаа, бодлогыг боловсруулан ажиллах,
51. Энэ тогтоолыг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан шийдвэрлэхийг тус тус Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т даалгасугай.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(ТТөсөл-үзэл баримтлал-ТОНӨ.docx)
Ажлын хэсэг байгуулсан тогтоол
(Тогтоолын төсөл-Ажлын хэсэг байгуулсан тогтоол)
Танилцуулга
(ТАНИЛЦУУЛГА new 2022-03-25.pdf)
Тандан судалгаа
(Тогтоолын төслийн нөлөөлийн судалгаа-1 (1).pdf)
Тандан судалгаа
(ТӨК-Тандалт-Судалгаа (2).pdf)