Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2025 ОНЫ 6-Р САРЫН 30 ӨДӨР
УЛААНБААТАР
МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалтыг нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.14 дэх заалт:
“4.1.14.Гамшгийн эрсдэлийг бууруулах сан” гэж гамшгийн эрсдэлийн хор уршиг, хохирол, сөрөг үр дагавраас зайлсхийх, таслан зогсоох, бууруулах, зорилгоор даатгуулагчийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг санхүүжүүлэх зориулалттай санг;”
2/27 дугаар зүйлийн 27.1.4 дэх заалт:
“27.1.4.Гамшгийн эрсдэлийг бууруулах сан.”
2 дугаар зүйл. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14, 4.1.15 дахь заалтын дугаарыг “4.1.15, 4.1.16” гэж, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “зургаан” гэснийг “таван” гэж тус тус өөрчилсүгэй.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
