Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2023 ОНЫ 6-Р САРЫН 1 ӨДӨР
УЛААНБААТАР
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай
1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд доор дурдсан агуулга бүхий 22.5.14 дэх заалт нэмсүгэй:
1/22 дугаар зүйлийн 22.5.14 дэх заалт:
“22.5.14.Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлнө.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2029 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.
Гарын үсэг
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт