Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 4-Р САРЫН 30 ӨДӨР
УЛААНБААТАР

ОЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилго
1.1Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын ойн экосистемийн тэнцвэр, биологийн олон янз байдлыг хадгалах, ойн сан, түүний баялгийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.
2 дугаар зүйлОйн тухай хууль тогтоомж
2.1Ойн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1“ой” гэж 5 метр болон түүнээс өндөр ургах боломжтой, 10-аас дээш хувийн титмийн бүрхэцтэй, 0.5 га-аас доошгүй талбайд зонхилон ургасан модлог ургамал, бут, сөөг, амьтан, бичил биет, хөрс, ус, агаарын харилцан үйлчлэл бүхий экосистемийг;
3.1.2“ойн баялаг” гэж ойн модны нөөц, ойн дагалт баялаг болон экосистемийн үйлчилгээний нийлбэрийг;
3.1.3“ойн экосистем” гэж байгалийн болон таримал ойд орших амьд болон амьгүй бүрэлдэхүүн, тэдгээрийн харилцан хамаарал, экологийн үйл явц, экосистемийн үйлчилгээний нийлбэрийг;
3.1.4“заган ой” гэж говь, цөлийн бүсэд заг мод зонхилон ургасан, 0.3 га-аас доошгүй талбай, арваас дээш хувийн титмийн бүрхэц бүхий, хөрс хамгаалах, цөлжилтийг сааруулах ач холбогдолтой ойн экосистемийг;
3.1.5“татмын ой” гэж гол мөрөн, нуур, булаг шанд, ус намгархаг газрын болон хиймэл нуур, хөв цөөрмийн татмын бүсэд ургасан ойг;
3.1.6“ойн баялаг” гэж ойн модны нөөц, ойн дагалт баялаг болон экосистемийн үйлчилгээний нийлбэрийг;
3.1.7”ойн модны нөөц” гэж ойн талбай болон модны эзлэхүүнээр илэрхийлсэн хэмжээг;
3.1.8“ойн дагалт баялаг” гэж самар, жимс, жимсгэнэ, мөөг, эмийн ургамал, давирхай, шүүс болон ойгоос бэлтгэж ашиглаж болох бусад баялгийг;
3.1.9“ойн аж ахуйн арга хэмжээ” гэж ойжуулах, ойг нөхөн сэргээх, ойн арчилгаа, эрүүл ахуйн цэвэрлэгээний огтлол хийх, ой зохион байгуулалт, ойн тооллогын судалгаа, ойн хөнөөлт организмын судалгаа хийх, тэмцэх үйл ажиллагааг;
3.1.10“ойн цэвэрлэгээ” гэж ойн түймэр, хөнөөлт организмд нэрвэгдсэн, хөгширсөн, хүчтэй салхи, их цасанд өртсөний улмаас амьдрах чадваргүй болсон босоо хатсан болон унасан мод, гишүү, мөчрийг цэвэрлэх замаар ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг;
3.1.11“ойн арчилгаа” гэж ойн бүтэц, чанарыг сайжруулах зорилгоор хийгдэх арга хэмжээг;
3.1.12“ойжуулалт” гэж ой байгаагүй газарт ой шинээр бий болгох үйл ажиллагааг;
3.1.13“ойн нөхөн сэргээлт” гэж доройтсон ойг сэргээх үйл ажиллагааг;
3.1.14“ойн эдийн засаг” гэж ойг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах, боловсруулах болон экосистемийн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдсон үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоог;
3.1.15“ойн экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж ойн баялгийн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээ болон экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг батлагдсан аргачлалд үндэслэн мөнгөн дүнгээр илэрхийлснийг;
3.1.16“ойн нүүрстөрөгчийн шингээлт” гэж ойн экосистем нүүрстөрөгч шингээж, хуримтлуулах үйл явцыг;
3.1.17“ойн нүүрстөрөгчийн ялгарал” гэж ойн экосистем доройтож, нүүрстөрөгч алдагдах үйл явцыг;
3.1.18“ойн нүүрстөрөгчийн кредит” гэж хэмжиж бүртгэсэн нүүрстөрөгчийн шингээлт эсхүл ялгаруулахаас сэргийлсэн хэмжээг;
3.1.19“мод” гэж 5 метрээс дээш өндөр ургах боломжтой, ганц голлосон иштэй олон наст модлог ургамлыг;
3.1.20“сөөг” гэж 5 метрээс бага өндөртэй, олон салаалсан иштэй, олон наст модлог ургамлыг;
3.1.21“хуш модны самрын биологийн ургац” гэж тухайн жилд хушин ойд ургасан самрын нийт ургацыг;
3.1.22“ногоон байгууламж” гэж хот, суурин газрын орчинд байгаль орчин, нийгэм, гоо зүйн зориулалтаар байгуулсан модлог ургамал бүхий талбай, хотын ойг;
3.1.23“таримал ой” гэж урьд өмнө нь ой байгаагүй газарт зориудаар модлог ургамал тарьж ургуулан бий болгосон ойг;
3.1.24“нөхөрлөл" гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8-д заасны дагуу байгуулагдсан нөхөрлөлийг;
4 дүгээр зүйлХуулийн үйлчлэх хүрээ
4.1Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалт, ашиглалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар, тусгай хамгаалалттай газарт явуулах ойн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ойн аж ахуйн арга хэмжээ хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
4.2Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Галын аюулгүй байдлын тухай болон Гамшгаас хамгаалах тухай хуулиар тус тус зохицуулна.
4.3Энэ хуулиар зохиуцуулаагүй дараах харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна:
4.3.1агро-ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх;
4.3.2ойн баялгийн нөөцийг хүнсний зориулалтаар боловсруулах, худалдаалах;
4.3.3ойн сан бүхий газар эзэмших, ашиглахаас бусад газартай холбоотой;
4.3.4ойн салбарын мэргэжлийн холбоотой бусад.
4.4Ой, мод, сөөгтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулснаас бусад хот, суурин газрын цэцэрлэгжүүлэлт болон бусад ногоон байгууламжтай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.
4.5Ойд ан агнахтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.
5 дугаар зүйлТөрөөс ойн талаар баримтлах зарчим
5.1Төрөөс ойн талаар дараах зарчмыг баримтална:
5.1.1Монгол Улсын ой төрийн хяналт, хамгаалалтад байх;
5.1.2ойн баялгийн нөөцийг ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;
5.1.3ойн баялгийн нөөцийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу зориулалтаар нь үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;
5.1.4ойн экосистемийн үйлчилгээ хүртээмжтэй байх, ойн эдийн засгийг дэмжих;
5.1.5ойн менежментийн төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ОЙН БҮСИЙН АНГИЛАЛ, ДЭГЛЭМ
6 дугаар зүйлОйн сан бүхий газар
6.1Ойн сан бүхий газарт ой, мод, сөөг бүхий газар, заг бүхий газар, ойн цоорхой, цагаан энгэр, доройтсон ойн талбай, ой тэлэн ургахад шаардлагатай талбай, ой доторх мод үржүүлгийн талбай, ойн нөхөн сэргээлт хийсэн талбай, ойн түймрээс хамгаалах зурвас, таримал ойн эзлэх талбай хамаарна.
6.2Энэ хуулийн 6.1-д заасан ой тэлэн ургахад шаардлагатай талбайд ойн захаас 100 метр хүртэлх талбай болон таримал ой бий болгох зорилгоор газрын нэгдмэл сангийн ангилалд хамаарах ойн сан бүхий газар хамаарна.
6.3Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газарт байгаа мод үржүүлгийн талбай нь ойн сан бүхий газарт хамаарахгүй.
6.4Ойн сан бүхий газрыг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хашаалах, ойд нэвтрэх эрхийг хязгаарлахыг хориглоно.
7 дугаар зүйлОйн бүсийн ангилал
7.1Ойн экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан ойн бүсийг дор дурдсанаар ангилна:
7.1.1хамгаалалтын бүсийн ой;
7.1.2ашиглалтын бүсийн ой;
7.1.3тусгай зориулалтын ой.
7.2Ойн тооллого, ой зохион байгуулалтын үр дүнг үндэслэн орон нутгийн иргэдийн саналыг харгалзан ойн ангиллыг тогтоох, өөрчлөх, ангилал хооронд шилжүүлэх асуудлыг ойн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.3Төрийн захиргааны байгууллага нь ойн тооллого, ой зохион байгуулалтыг тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ.
7.4йн тооллого, ой зохион байгуулалтыг хийх аргачлалыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
8 дугаар зүйлОйн тооллого
8 .1Ойн тооллогыг улсын хэмжээнд арван жил тутам явуулна.
8 .2Ойн тооллогоор ойн нүүрстөрөгчийн шингээлт, ялгарал, биологийн олон янз байдал, ховор болон нэн ховор зүйл, экосистемийн төлөв байдлыг тодорхойлно.
9 дүгээр зүйлОй зохион байгуулалт
9.1Ой зохион байгуулалтын ажлыг бүсчлэн, арван жил тутам хийнэ.
9.2Ойн зохион байгуулалтаар ойн талбай, ойн баялгийн нөөц, насны бүтэц, төрөл зүйлийн бүрэлдэхүүн, ойн төлөв байдал, экосистемийн даац, нөхөн сэргэх чадавх, доройтлын түвшин, хөрсний хэв шинж, түймэр, ойн хөнөөлт организмын учруулах эрсдэл, орон нутгийн амьжиргаа, уламжлалт хэрэглээний хэрэгцээ, нийгэм, эдийн засаг, экологийн үр нөлөөг судлан тогтооно.
9.3Ой зохион байгуулалтын үр дүнг үндэслэн ойн бүсийн ангилал, зааг, байршил, талбайн хэмжээг харуулсан зураглалыг үйлдэнэ.
10 дугаар зүйлХамгаалалтын бүсийн ой, түүний дэглэм
10.1Байгаль орчны тэнцвэр, ус, хөрс, уур амьсгал, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүсийн ойг тогтооно.
10.2Хамгаалалтын бүсийн ойд дараах ой хамаарна:
10.2.1усны эх, гол мөрний сав, нуур, рашааны эх, усан сан, бусад усны байгууламжийн эрэг дагуух ус хамгаалалтын бүсэд байрлах ой;
10.2.2цармын бүслүүр болон өндөр уулын эмзэг экосистем бүхий ой;
10.2.3тусгай хамгаалалттай газрын ой;
10.2.4элсний нүүлт, хөрсний эвдрэл, гулсалт, цөлжилтөөс хамгаалах цөл, хагас цөлийн заган ой;
10.2.5хуш мод зонхилсон экологийн эмзэг бүсийн ой;
10.2.6татмын ой.
10.3Хамгаалалтын бүсийн ойд хуульд заасан үндэслэл журмын дагуу дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно:
10.3.1ой хамгаалах;
10.3.2арчилгаа, цэвэрлэгээ;
10.3.3түймэр, хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ;
10.3.4ойн нөхөн сэргээлт;
10.3.5шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ;
10.3.6экологийн боловсрол, танин мэдэхүй, ойн аялал жуулчлал;
10.3.7орон нутгийн иргэд ахуйн хэрэглээний түлээний мод авах, хашаа хороогоо сэлбэх;
10.3.8татмын ойд нөхөн сэргээх.
10.4Хамгаалалтын бүсийн ойд дараах үйл ажиллагааг хориглоно:
10.4.1үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх;
10.4.2байгалийн сэргэн ургалтыг алдагдуулах;
10.4.3ойн экосистемд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах;
10.4.4химийн бодис ашиглан хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх;
10.4.5мод, сөөг, заг шилжүүлэн суулгах;
10.4.6татмын ойд мод огтлох, шилжүүлэх, гэмтээх;
10.4.7хуульд заасан бусад.
11 дүгээр зүйлАшиглалтын бүсийн ой, түүний дэглэм
11.1Ашиглалтын бүсийн ойн экосистемийн тэнцвэрийг хадгалах нөхцөлтэйгөөр ойн баялгийн нөөцөд тулгуурлан экосистемийн үйлчилгээ болон ойн эдийн засгийн үйл ажиллагааг тогтвортой явуулах зорилгоор тогтооно.
11.2Ашиглалтын бүсийн ойд ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн дараах үйл ажиллагаа явуулж болно:
11.2.1мод бэлтгэх;
11.2.2ойн дагалт баялаг түүх, бэлтгэх;
11.2.3ойн аялал жуулчлал;
11.2.4нүүрстөрөгчийн шингээлт, ялгарлыг бууруулах төсөл хэрэгжүүлэх;
11.2.5ойн зам, дэд бүтцийг төлөвлөх, байгуулах, ашиглах;
11.2.6био-эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх;
11.2.7хуульд тодорхой заасан бусад үйл ажиллагаа.
11.3Ашиглалтын бүсийн ойн үйл ажиллагаа нь орон нутгийн амьжиргаа, хэрэгцээг харгалзаж болно.
11.4Ашиглалтын бүсийн ойд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
11.4.1байгалийн сэргэн ургалтыг алдагдуулах;
11.4.2зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн ойн баялгийн нөөцийг ашиглах;
11.4.3менежментийн төлөвлөгөөнд тусгаагүй үйл ажиллагааг явуулах, гэрээгээ зөрчих, тоо хэмжээг хэтрүүлэх;
11.4.4айгаль орчинд эрсдэлтэй технологи, арга хэрэглэх.
11.5Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч ашиглалтын ойн бүс дэх ойн аж ахуйн арга хэмжээний хэрэгжилтэд хяналт, шалгалт тавина.
12 дугаар зүйлТусгай зориулалтын ой, түүний дэглэм
12.1Тусгай зориулалтын ойг хамгаалах, хот, суурин газрын ногоон бүсийг хадгалах, түүх, соёлын үнэт зүйлсийг хамгаалах, нийгмийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор тусгай зориулалтын ойг тогтооно.
12.2Тусгай зориулалтын ойд дараах ойг хамааруулна:
12.2.1ойн генетик нөөц, материал, ойн үрийн талбай;
12.2.2шинжлэх ухааны туршилт, сургалт, судалгааны ой;
12.2.3хот, суурины ногоон бүсийн ой;
12.2.4түүх, соёлын ач холбогдол бүхий ой;
12.2.5хот, суурин газар, зам, инженерийн байгууламж, хөдөө аж ахуйн эдэлбэрийг хамгаалах зурвас ой, агро-ой.
12.3Тусгай зориулалтын ойд менежментийн төлөвлөгөөг үндэслэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно:
12.3.1ой хамгаалал, арчилгаа, цэвэрлэгээ;
12.3.2нөхөн сэргээлт, ойжуулалт;
12.3.3шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ;
12.3.4сургалт, дадлага, экологийн боловсрол;
12.3.5ойн аялал жуулчлал;
12.3.6уламжлалт хэрэглээ.
12.4Тусгай зориулалтын ойд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
12.4.1үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх;
12.4.2ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах;
12.4.3ойд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах;
12.4.4тухайн ойн дэглэмд нийцэхгүй барилга, байгууламж барих;
12.4.5төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл.
12.5Тусгай зориулалтын ой нь тусгай хамгаалалттай газар нутаг, соёлын өв, хот байгуулалтын бүсэд давхар хамаарах тохиолдолд энэ хуульд заасан дэглэмээс гадна холбогдох хууль тогтоомжид заасан дэглэмийг мөрдөнө.
Тайлбар: Энэ хуулийн 12.2.3-т заасан “ногоон бүсийн ой” гэдэгт хот, суурин газрын орчны уур амьсгалын нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрийг хадгалах, иргэдийн амралт, аялал жуулчлалын эрүүл таатай орчныг бүрдүүлэх зориулалтаар тогтоосон экосистемийн үйлчилгээ бүхий байгалийн ой хамаарна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТ
13 дугаар зүйлОйн тогтвортой менежментийн зарчим
13.1Ойн тогтвортой менежмент нь ойн экологийн тэнцвэртэй байдал, эдийн засгийн үр өгөөж, нийгмийн ашиг тусын тулд ойн баялгийн нөөцийг урт хугацаанд хариуцлагатайгаар удирдахад чиглэнэ.
13.2Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд дараах нийтлэг зарчмыг баримтална:
13.2.1эрүүл ойг хадгалах, байгалийн нөхөн сэргэлтийг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалах;
13.2.2уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд нийгмийн сайн сайхан байдалд хувь нэмэр оруулах;
13.2.3нүүрстөрөгчийн шингээлтийг хадгалах, ялгарлыг бууруулах;
13.2.4ой нөөцийн бүтээгдэхүүн, экосистемийн үйлчилгээг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эдийн засгийн үйл ажиллагаанд чиглүүлэх.
13.3Ойн менежментийн зарчмыг улс, аймаг, нийслэл, сум, зарим дүүргийн ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-үнэлгээ, шинжилгээ хийхэд баримтална.
14 дүгээр зүйлОйн менежментийн төлөвлөгөө
14.1Ойн менежментийн төлөвлөгөө нь ойн баялгийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, ангилах, бүсчлэх, эрсдэлийг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэгдсэн стратеги төлөвлөлтийн баримт бичиг байна.
14.2Ойн менежментийн төлөвлөгөө нь доор дурдсан төлөвлөгөөнөөс бүрдэнэ:
14.2.1улсын ойн менежментийн төлөвлөгөө;
14.2.2аймаг, нийслэлийн менежментийн төлөвлөгөө;
14.2.3сумын ойн менежментийн төлөвлөгөө.
14.3йн менежментийн төлөвлөгөөг ойн тооллого, ой зохион байгуулалтын дүнг үндэслэн боловсруулна.
14.4Сумын ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, шинэчлэх явцад төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, нөхөрлөл, хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн иргэд, олон нийтийн саналыг авна.
14.5Ойн менежментийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайланг ойн мэдээллийн цахим системд байршуулж, олон нийтэд ил тод мэдээлнэ.
14.6Ойн менежментийн төлөвлөгөөг арван жил тутам батлах ба хугацаанаас өмнө дараах үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно:
14.6.1байгалийн гамшигт үзэгдлийн улмаас ойн төлөв байдалд ихээхэн хэмжээний өөрчлөлт орсныг эрсдэлийн үнэлгээгээр тогтоогдсон бол;
14.6.2газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ойн сан бүхий газрын ангилалд өөрчлөлт орсон бол.
14.7Ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулах аргачлалыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
15 дугаар зүйлУлсын ойн менежментийн төлөвлөгөө
15.1Улсын ойн менежментийн төлөвлөгөөг Засгийн газар батална.
15.2Улсын ойн менежментийн төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:
15.2.1цөлжилтөөс сэргийлэх, бууруулах, сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой улсын хэмжээнд хэрэгжих ойжуулалтын төсөл;
15.2.2улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээ;
15.2.3Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн бусад ойжуулах төсөл.
15.3Улсын ойн менежментийн төлөвлөгөөнд ойжуулалтын төсөл, ойн аж ахуйн арга хэмжээ, хэрэгжүүлэх арга зам, үе шат, санхүүгийн эх үүсвэр, хүрэх дүн, шалгуур үзүүлэлт, хяналт үнэлгээ, шинжилгээ хийх асуудлыг тусгасан байна.
15.4Улсын ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хангуулна.
15.5Улсын ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан зохион байгуулна.
15.6Улсын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан ойжуулалтын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг ойн асуудал хариуцсан төрийн байгууллага хариуцан зохион байгуулна.
15.7Техник, эдийн засгийн үндэслэлийг ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж баталгаажуулна.
15.8Улсын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан ойжуулалтын төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг холбогдох хуулийн дагуу хийнэ.
16 дугаар зүйлАймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө
16.1Аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
16.2Аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө нь тухайн нутаг дэвсгэрийн ойн бүсийн ангилал, дэглэм, эрсдэлийн түвшинд нийцсэн байна.
16.3Аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:
16.3.1улсын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан өөрийн нутаг дэвсгэрт хамаарах ойн аж ахуйн арга хэмжээ;
16.3.2аймаг, нийслэлийн хэмжээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ойн аж ахуйн арга хэмжээ.
17 дугаар зүйлСумын ойн менежментийн төлөвлөгөө
17.1Сумын ойн менежментийн төлөвлөгөөг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал батална.
17.2Сумын ойн менежментийн төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:
17.2.1ойн бүсийн ангилал, зааг, талбай;
17.2.2хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлтийн бүсчилсэн арга хэмжээ;
17.2.3ашиглалтын хэмжээ, нөхцөл, дараалал;
17.2.4ойжуулалт, нөхөн сэргээлт, цэвэрлэгээ, арчилгаа, хамгаалалтын арга хэмжээ;
17.2.5түймэр, хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ;
17.2.6самар, ойн дагалт баялаг, аялал жуулчлал, агро-ойн аж ахуйн зохицуулалт;
17.2.7орон нутгийн иргэд, нөхөрлөл, хоршоо, малчин, малчин өрхийн холбоо, хувийн хэвшлийн оролцоо;
17.2.8орон нутгийн иргэдийн уламжлалт хэрэглээ, эрхийг харгалзсан зохицуулалт;
17.2.9орон нутгийн орлогын хуваарилалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн санхүүжилт;
17.2.10хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналын тогтолцоо.
17.3Сумын ойн менежментийн төлөвлөгөөтэй тусгай хамгаалалтын газар нутгийн менежментийн төлөвлөгөөг уялдуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ОЙН ЭДИЙН ЗАСАГ
18 дугаар зүйлТаримал ойг өмчлөх, эзэмшиж ашиглах
18.1Дараах газарт иргэн, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр мод, сөөгийг тарьж ургуулж, үр шимийг хүртэж болно:
18.1.1Монгол Улсын иргэн өмчлөлийн газартаа;
18.1.2Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эзэмшиж байгаа газартаа;
18.1.3улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөнд ойжуулалт хийхээр төлөвлөсөн газарт.
18.2Монгол Улсын иргэн өмчлөлийн газартаа өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ой, мод, сөөгийг өмчилж болно.
18.3Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эзэмшиж байгаа газартаа өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ой, мод, сөөгийг эзэмшиж, ашиглаж болно.
18.4Улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөнд ойжуулалт хийхээр төлөвлөсөн газарт өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ойг эзэмшиж, ашиглаж болно.
18.5Энэ хуулийн 18.1.3-т заасан газарт ойжуулалтыг хуулийн этгээд хамтран хийж болно.
18.6Энэ хуулийн 18.5-д заасны дагуу хамтран ойжуулалт хийсэн тохиолдолд таримал ойн үр шимийг хүртэх асуудлыг талуудын байгуулсан гэрээгээр шийдвэрлэнэ.
18.7Энэ хуулийн 18.1.2-т заасны дагуу ойжуулалтын зориулалтаар эзэмшүүлэх газрыг олгох асуудлыг төсөл сонгон шалгаруулах замаар шийдвэрлэнэ.
18.8Улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөнд ойжуулалт хийхээр төлөвлөсөн газрыг улсын болон орон нутгийн хэрэгцээнд авах асуудлыг Газрын хуулиар зохицуулна.
18.9Улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөнд ойжуулалт хийхээр төлөвлөсөн газарт ойжуулалт хийх хуулийн этгээдийг төсөл сонгон шалгаруулалтаар сонгоно.
18.10Иргэн, хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ойг бүртгүүлэх хүсэлтээ сумын болон сум дундын ойн ангид цахимаар гаргана.
18.11Сумын болон сум дундын ойн анги тухайн иргэн, хуулийн этгээдийн тарьж ургуулсан таримал ой нь энэ хуулийн 3.1.1-д заасан ойн хэв шинжийг хангасан эсэхийг шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
18.11.1ойн хэв шинжийг хангасан гэж үзвэл ойн мэдээллийн цахим системд тухайн таримал ойг бүртгэж, цахим гэрчилгээ олгоно.
18.11.2ойн хэв шинжийг хангаагүй гэж үзсэн бол ойн мэдээллийн цахим системд тухайн таримал ойг бүртгэхгүй;
18.11.3энэ хуулийн 18.11.2-т заасны дагуу таримал ойгоор бүртгээгүй тохиолдолд тарьсан мод, сөөгийг ойн мэдээллийн цахим системд бүртгэх.
18.12Таримал ойн цахим гэрчилгээний загварыг ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
18.13Таримал ойг эзэмшиж ашиглаж байгаа этгээд нь таримал ойн үр шимийг захиран зарцуулна.
18.14Энэ хуулийн 18.1.1-д заасан өөрийн өмчлөлийн газраа худалдсан тохиолдолд тухайн газар дээрх таримал ой хамт шилжинэ.
18.15Таримал ойг эзэмшиж ашиглаж байгаа тохиолдолд таримал ойг өвлүүлэхээс бусад хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хориглоно.
18.16Ойжуулах зориулалтаар эзэмшиж байгаа газарт тарьсан таримал ойг эзэмшиж ашиглах хугацаа нь газар эзэмших хугацаатай нэгэн адил байна.
18.17Улс, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөнд ойжуулалт хийхээр төлөвлөсөн газарт таримал ой эзэмшиж, ашиглах хугацаа 10 жилийн давтамжтайгаар 60 хүртэл жил байна.
18.18Энэ хуулийн 18.1-д заасан газарт тарьж ургуулсан таримал ойд ойн тооллого, ой зохион байгуулалтыг энэ хуульд заасны дагуу хийнэ.
18.19Таримал ойг өмчлөгч иргэн, эзэмшиж ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд нь тухайн ойг хамгаалах, түймэр, хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, доройтлоос хамгаалах болон ойн зохион байгуулалтын арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хийх ба холбогдох стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөх үүрэгтэй.
19 дүгээр зүйлОйн сан бүхий газрыг хариуцуулах
19.1Харьяалах нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газар нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн эзэмшилд байна.
19.2Ойн сан бүхий газрын тодорхой хэсгийг хамгаалах, нөхөн сэргээх, хадгалах зориулалтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу хот айл, нөхөрлөлд хариуцуулж болно.
19.3Энэ хуулийн 19.2-т заасан хот айл, нөхөрлөлд хариуцуулах ойн сангийн тодорхой хэсэг нь сумын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан байна.
19.4Хот айл, нөхөрлөлд гэрээгээр арван жилийн давтамжтайгаар 60 хүртэл жилийн хугацаагаар хариуцуулж болно.
19.5Ойн сан бүхий газрын тодорхой хэсгийг хариуцан хамгаалж байгаа хот айл, нөхөрлөл нь сумын ойн менежментийн төлөвлөгөөний дагуу ойг хамгаалах, гэрээнд заасны дагуу босоо хатсан, унанги модыг цэвэрлэгээний зориулалтаар авч ашиглаж болно.
19.6Нөхөрлөл, хот айл тухайн ойн ангиллын дэглэмд нийцүүлэн сумын ойн менежментийн төлөвлөгөөний дагуу түлээний мод, дагалт баялгийг ашиглах, бусад хэлбэрээр ойн баялгийн нөөцөөс үр шимийг нь хүртэх эрхтэй.
19.7Нөхөрлөл, хот айлын хариуцаж байгаа ойн сан бүхий газарт мал туувар дайран өнгөрөх, мал бэлчээх, зөгий үржүүлэх, өвс хадах болон бусад иргэн, хуулийн этгээд аялал зугаалгаар явах, хуульд заасны дагуу авсан зөвшөөрлийн үндсэн дээр хот айл, нөхөрлөлийн хяналт дор мод бэлтгэж, ойн дагалт баялаг ашиглаж болно.
19.8Энэ хуулийн 19.7-д заасан этгээд тухайн ойн сан бүхий газрын тодорхой хэсэгт хохирол учруулсан тохиолдолд учирсан хохирлыг арилгана.
19.9Хариуцаж хамгаалж байгаа ойн сан бүхий газрын тодорхой хэсгийг бусдад шилжүүлэх, түрээслэх, барьцаалахыг хориглоно.
19.10Нөхөрлөл, хот айл нь өөрийн хариуцаж байгаа ойн сан бүхий газрын ойн нүүрстөрөгчийн кредитийн зах зээлд оролцож болно.
20 дугаар зүйлОйн эдийн засгийн үйл ажиллагаа
20.1Ойн эдийн засгийн үйл ажиллагаа нь ойн баялгийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, ойн экосистемийн үйлчилгээний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээнээс бүрдэнэ.
20.2Ойн эдийн засгийн үйлдвэрлэл, үйлчилгээнд дараах нийтлэг шаардлага тавигдана:
20.2.1тухайн ойн бүсийн ангилал, дэглэмд нийцсэн байх;
20.2.2ойн менежментийн төлөвлөгөөнд үндэслэсэн байх;
20.2.3дэвшилтэт, ногоон технологи ашигласан байх;
20.2.4ойн баялгийн нөөцийг хаягдалгүй үр ашигтай, тогтвортой ашиглах, хаягдлыг бууруулах, үлдэгдэл биомассыг био-эдийн засгийн эргэлтэд оруулах.
20.2.5ойн баялгийн нөөцийн гарал үүсэл тодорхой байх, ул мөрийг мөшгөх тогтолцоог нэвтрүүлсэн байх;
20.2.6ойн баялгийн нөөцийн гарал үүсэл, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын тоо хэмжээг цахим системд бүртгэх, тайлагнах;
20.2.7үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нөхөн сэргээх, хамгаалах санхүүжилтийн эх үүсвэртэй байх;
20.2.8орон нутгийн иргэд, нөхөрлөлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзсан байх;
20.2.9холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангах;
20.2.10хуульд заасан бусад.
Тайлбар: Энэ хуулийн 20.2.4-т заасан “Үлдэгдэл биомасс” гэдэгт ойн баялгийн нөөцийг бэлтгэх, боловсруулах, ашиглах явцад үүссэн, дахин боловсруулах боломжтой органик гаралтай үлдэгдэл материал хамаарна.
21 дүгээр зүйлОйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
21.1Ойн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь ойн модны нөөц, ойн дагалт баялаг, ойн биомасст суурилсан байна.
21.2Ойн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дараах үйл ажиллагаа хамаарна:
21.2.1мод бэлтгэх;
21.2.2мод боловсруулах;
21.2.3ойн дагалт баялгийг түүж бэлтгэх, боловсруулах;
21.2.4био-эдийн засгийн үйлдвэрлэл эрхлэх;
21.2.5хуульд нийцсэн, ойн менежментийн зорилгод харшлахгүй бусад үйлдвэрлэл эрхлэх.
22 дугаар зүйлМод бэлтгэх
22.1Сумын болон сум дундын ойн анги нь сумын менежментийн төлөвлөгөөнд заасан хэмжээнд багтаан бэлтгэх модны нөөцийн хэмжээг жил бүр гаргаж, хуваарилна:
22.1.1иргэдийн ахуйн болон уламжлалт хэрэглээнд зориулсан модыг баг тус бүрээр;
22.1.2арчилгаа, цэвэрлэгээг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд тус бүрээр;
22.1.3үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх модны нөөцийг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд тус бүрээр.
22.2Үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэлийг төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр гүйцэтгэнэ.
22.3Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэх, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэхийг хориглоно.
22.4Өөр сумын нутаг дэвсгэрт мод бэлтгэх тохиолдолд холбогдох сумын Засаг дарга нар урьдчилан тохиролцож, тухайн жилийн мод бэлтгэлийн хуваарьт тусгуулах саналыг сумын болон сум дундын ойн ангид хүргүүлнэ.
22.5Тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, нөхөрлөл, иргэн мод бэлтгэх хүсэлтээ тухайн орон нутгийг хариуцсан сумын болон сум дундын ойн ангид цахим системээр дамжуулан гаргана.
22.6Хүсэлтийг энэ хуулийн 22.1-д заасан зориулалтын дагуу цахим эрхийн бичиг олгоно.
22.7Ойгоос бэлтгэсэн мод, модон материалыг аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахдаа цахим гарал үүслийн гэрчилгээтэй байна.
22.8Гарал үүслийн гэрчилгээг тухайн орон нутгийг хариуцсан сум болон сум дундын ойн анги цахим системээр олгоно.
22.9Мод бэлтгэх цахим эрхийн бичиг, мод, модон материалын цахим гарал үүслийн гэрчилгээний загварыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
22.10Засгийн газар дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор боловсруулаагүй модны экспортод хязгаарлалт тогтоож болно.
22.11Ахуйн зориулалтаар бэлтгэсэн түлээний модыг ашиг олох зорилгоор худалдахыг хориглоно.
23 дугаар зүйлҮйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх гэрээ
23.1Энэ хуулийн 22.2-т заасан сонгон шалгаруулалтад тэнцсэн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдтэй сум болон сумын ойн анги, сумын Засаг дарга үйлдвэрлэлийн зориулалтаар модны нөөц ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулна.
23.2Гэрээнд дараах зүйлийг тусгана:
23.2.1үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгүүлэх үндэслэл /зохих шийдвэр/;
23.2.2зориулалт, бэлтгэх хэмжээ болон хугацаа;
23.2.3мод бэлтгэх талбайн хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, хэсэглэл, ялгарлын дугаар;
23.2.4талуудын эрх, үүрэг, хариуцлага;
23.2.5менежментийн төлөвлөгөөний дагуу хамгаалах, арчлах, нөхөн сэргээх;
23.2.6гэрээг дүгнэх, цуцлах, түдгэлзүүлэх, хүчингүй нөхцөл;
23.2.7шаардлагатай гэж үзсэн бусад зүйл.
23.3Гэрээг дүгнэж, гэрээний үүргээ биелүүлээгүй, ойд хохирол учруулсан бол гэрээг цуцалж, хохирлыг арилгуулна.
23.4Үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэгч нь дараах үүрэгтэй байна:
23.4.1ашиглалт, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөтэй байх;
23.4.2мэргэжлийн хүний нөөц, техник, тоног төхөөрөмжтэй байх, техник, аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангасан байх;
23.4.3гарал үүсэл нь тодорхой, бэлтгэл, тээвэрлэлт, худалдааны бүртгэл хөтөлсөн байх.
23.5Үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэгч нь бэлтгэсэн модны мэдээллийг ойн мэдээллийн цахим системд тухай бүр бүртгэнэ.
23.6Үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэгч нь мод бэлтгэлийн үйл явцад энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу баталгаажуулалт хийлгэж болно.
24 дүгээр зүйлМод боловсруулах үйлдвэрлэл
24.1Ашиглалтын бүсийн ойгоос бэлтгэсэн, гарал үүсэл нь тодорхой түүхий эдэд тулгуурлан холбогдох стандарт, техникийн зохицуулалтын дагуу мод боловсруулах үйлдвэрлэлийг явуулна.
24.2Мод боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч нь үйлдвэрлэлийн үйл явцад энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу баталгаажуулалт хийлгэж болно.
25 дугаар зүйлОйн дагалт баялгийг түүж бэлтгэх, боловсруулах
25.1Ойн дагалт баялгийг түүж бэлтгэх, боловсруулах үйл ажиллагаанд дараах шаардлага тавигдана:
25.1.1нөөц, нөхөн сэргэлтийн чадавхад үндэслэсэн байх;
25.1.2түүж бэлтгэх тоо хэмжээ, бүсчлэл, хугацааг мөрдөх.
25.2Ойн дагалт баялгийг түүж бэлтгэхэд орон нутгийн иргэд, нөхөрлөл давуу эрхтэй.
25.3Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ойн дагалт баялгийг түүж бэлтгэхэд хязгаарлалт тогтоож болно.
25.4Ойн дагалт баялгийг түүний байгалийн сэргэн ургалтад сөрөг нөлөө үзүүлэх арга хэлбэрээр бэлтгэхийг хориглоно.
26 дугаар зүйлХушин ойн менежмент
26.1Хушны самрын биологийн ургацаас хамааран ашиглах нөөцийг сумын болон сум дундын ойн анги тогтоож, ойн мэдээллийн цахим системд илгээнэ.
26.2Цахим системд илгээсэн ашиглалтын нөөцийг хянаж, нөөцийн хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
26.3Хушны самрын биологийн ургац, ашиглах нөөцийг тогтоох аргачлалыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
26.4Хушин ой нь экологийн хувьд эмзэг, эдийн засгийн ач холбогдолтой тул тусгайлсан менежментийн дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
26.4.1самрын нөөц, ашиглах хэмжээ, хугацаа, тоо хэмжээг тогтоох;
26.4.2байгальд ээлтэй дэвшилтэд технологи ашиглах;
26.4.3байгалийн сэргэн ургалтыг дэмжих;
26.4.4хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хяналт тавих;
26.4.5түймэр, хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх;
26.4.6хөрс, үндсийг хамгаалах;
26.4.7самрыг хуваарилалтын дагуу ашиглах;
26.4.8доройтсон талбайд нөхөн сэргээлт хийх.
26.5Хушин ойд иргэн, хуулийн этгээдээс дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно:
26.5.1байгальд халтай, механик аргаар самар түүх, бэлтгэх;
26.5.2байгалийн сэргэн ургалтыг устгах;
26.5.3хөрс, үндэс гэмтээх;
26.5.4зөвшөөрөлгүй ашиглах.
27 дугаар зүйлБио-эдийн засгийн үйлдвэрлэл
27.1Био-эдийн засгийн үйлдвэрлэлд био түлш, ойн химийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдэд суурилсан бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл хамаарна.
27.2Био-эдийн засгийн нэрээр байгалийн ойг хэт ашиглахыг хориглоно.
28 дугаар зүйлТөрөөс үзүүлэх дэмжлэг
28.1Дараах ойн чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд төрөөс дэмжлэг үзүүлж болно:
28.1.1ногоон дэвшилтэт технологийн шинэчлэл;
28.1.2нөхөрлөл, хот айл хариуцан хамгаалж байгаа ойн сан бүхий газарт гэрээнд заасны дагуу босоо хатсан, унанги модыг цэвэрлэгээний зориулалтаар авч ашигласан бол;
28.1.3орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, агро-ойн аж ахуйн үйлдвэрлэл болон экспортын үйлдвэрлэл;
28.1.4хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх;
28.1.5нөхөрлөл, хот айлын чадавхыг бэхжүүлэх сургалт, арга зүйн зөвлөгөө;
28.1.6экспорт, кластер, логистикийн дэмжлэг;
28.1.7ойн тогтвортой менежментийн баталгаажуулалт.
28.2Үлдэгдэл биомассын боловсруулах үйлдвэрлэлийг тэргүүн ээлжид дэмжинэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
ОЙЖУУЛАЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТ
29 дүгээр зүйлОйн үр, үржлийн материал бэлтгэх
29.1Ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажилд ашиглах болон ойн үрийн улсын нөөцийн санд худалдан авах үр, үржлийн материал нь тухайн ойн үрийн мужлалаас гарал үүсэлтэй, стандартын шаардлага хангасан байна.
29.2Ойн үрийн мужлалын хилийн заагийг шинжлэх ухааны байгууллагын саналыг үндэслэн ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.
29.3Ойн үр, үржлийн материалын гарал үүслийн гэрчилгээг ойн анги цахимаар олгоно.
29.4Ойн үржлийн материалын гарал үүслийн гэрчилгээнд тухайн үржлийн материал нь холбогдох стандартыг хангаж байгаа эсэхийг тусгана.
29.5Гарал үүслийн гэрчилгээтэй ойн үрийн шинжилгээг итгэмжлэгдсэн лаборатори хийж, дүнг ойн мэдээллийн цахим системд илгээнэ.
29.6Лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үрийн чанарын цахим гэрчилгээг олгоно.
29.7Байгалийн гамшгийн улмаас үр нөөцөлж чадаагүй, эсхүл үрийн бага ургацын жилд иргэн, хуулийн этгээд, байгууллагад үр нийлүүлэх, үр шинэчлэх зорилгоор удамшлын болон тарилтын сайн чанарын үрээр ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлөөр ойн үрийн улсын нөөцийн санг бүрдүүлнэ.
29.8Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд улсын ойн үрийн нөөцийн сан, итгэмжлэгдсэн лаборатори ажиллана.
29.9Ойн үрийн шинжилгээ хийлгэхтэй холбогдсон зардлыг үр бэлтгэсэн этгээд хариуцна.
29.10Гарал үүсэл нь тодорхойгүй, эсхүл итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон үр, үржлийн материалын улсын нөөц бүрдүүлэх, зах зээл дээр худалдах, ашиглахыг хориглоно.
29.11Энэ хуулийн 29.1-д заасан шаардлага нь импортлох үр, үржлийн материалд адил үйлчилнэ.
29.12Тухайн ойн үрийн мужлалын үр, үржлийн материалыг өөр мужлалд тарихыг хориглоно.
29.13Байгалийн ойн нөхөн сэргээхэд харь зүйлийн мод, сөөг, үржлийн материал тарих, ашиглах болон ойн үрийн улсын нөөцийн санд харь үр, үржлийн материал авахыг хориглоно.
29.14Нөхөн сэргээлтэд ашиглах болон ойн үрийн улсын нөөцийн санд худалдан авах ойн үр, үржлийн материал нь харь зүйл мөн эсэх талаар ойн эрдэм шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулсан байна.
30 дугаар зүйлМод, сөөгний тарьц, суулгацыг импортлох, нутагшуулах туршилт судалгаа хийх
30.1Импортоор оруулж ирэх харь, эсхүл устсан унаган зүйлийн мод, сөөгний тарьц, суулгацыг Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагшуулах туршилт судалгаа (цаашид “нутагшуулах туршилт судалгаа”)-г батлагдсан арга зүйн дагуу ойн шинжилгээний байгууллага хийнэ.
30.2Мод, сөөгний зүйлээс хамаарч нутагшуулах туршилт судалгааны хугацаа нь харь зүйлийн хувьд 5-аас доошгүй, устсан унаган зүйлийн хувьд 3-аас доошгүй жилийн хугацаанд хийгдсэн байна.
30.3Нутагшуулах туршилт судалгааг хийсэн эрдэм шинжилгээний байгууллага нь үр дүнгээ нөөцийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, цаашид тарималжуулах боломжтой эсэх талаар зөвлөмж гаргуулж, ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
30.4Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 30.2, 30.3-т заасан мод, сөөгний тарьц, суулгацыг ойн мэдээллийн цахим санд бүртгэж, нийтэд мэдээлснээр иргэн, хуулийн этгээд харь зүйлийг хот, суурингийн ногоон байгууламжид болон ойжуулалтад тарих боломж бүрдэнэ.
30.5Харь болон устсан унаган зүйлийг мод, сөөгийн тарьц, суулгацыг туршилт судалгааны зориулалтаар импортлоход дараах шаардлага тавигдана:
30.5.1нутагшуулах туршилт судалгаа хийх өөрийн эзэмшлийн мод үржүүлгийн газартай байх, эсхүл бусдын мод үржүүлгийн газарт хийхээр гэрээ байгуулсан байх;
30.5.2эрдэм шинжилгээний байгууллагатай нутагшуулах туршилт судалгаа хийлгэхээр гэрээ байгуулсан байх;
30.5.3импортлогч улсын генийн өөрчлөлтгүйг батлах баримт бичигтэй байх;
30.5.4харь зүйл мөн эсэх талаар ойн шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх.
30.6Нэг зүйлийн мод, сөөгийн тарьц суулгацыг импортлох дээд хэмжээ 200 ширхэг хүртэл байна.
30.7Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагшуулах туршилт судалгааны зориулалтаар импортоор орж ирж байгаа мод, сөөгийн тарьц, суулгацыг хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулиар зохицуулна.
30.8Ой, мод, сөөг тарьж ургуулсан иргэн, нөхөрлөл, хуулийн этгээдийг урамшууллыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал орон нутгийн төсөвт тусгана.
31 дүгээр зүйлОйжуулалт
31.1Ойжуулалтыг ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:
31.1.1бэлчээр, тариалангийн талбайг хамгаалах, агро ойг хөгжүүлэх;
31.1.2баянбүрд, хөв цөөрөм, усан сан, ус намгархаг газрыг хамгаалах;
31.1.3цөлжилт, хөрсний доройтол, элсний нүүлтээс хамгаалах;
31.1.4төрөл бүрийн зориулалтаар хамгаалалтын ойн зурвас байгуулах;
31.1.5гол горхи, булаг шанд, хөв цөөрөм хамгаалах;
31.1.6жимс, жимсгэнийн цэцэрлэг.
31.2Ойжуулалт нь дараах шаардлагыг хангасан байна:
31.2.1тухайн бүс нутгийн уур амьсгал, хөрс, ургамлын аймагт нийцсэн байх;
31.2.2унаган мод, сөөгний төрөл зүйлийг ашиглах;
31.2.3биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх;
31.2.4ус, хөрс хамгаалах, нүүрстөрөгч шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх.
31.3Ойжуулалтыг төр, орон нутгийн байгууллага, нөхөрлөл, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой хэрэгжүүлж болно.
31.4Ойжуулалтын ажлын гүйцэтгэл, чанарыг үнэлж баталгаажуулж, мэдээллийг ойн мэдээллийн цахим системд бүртгэнэ.
31.5Ойжуулалтыг дэмжих зорилгоор татвар, санхүүжилт, урамшууллын арга хэмжээг хэрэгжүүлж болно.
32 дугаар зүйлНөхөн сэргээлт
32.1Нөхөн сэргээлт нь түймэр, хөнөөлт организм, ой ашиглалт, доройтол, байгалийн болон хүний үйл ажиллагааны улмаас эвдэрсэн ойн экосистемийг сэргээх, байгалийн сэргэн ургалтыг дэмжих үйл ажиллагаа байна.
32.2Нөхөн сэргээлтийг дараах зорилгоор хэрэгжүүлнэ:
32.2.1байгалийн сэргэн ургалтыг дэмжих;
32.2.2арчилгаа, цэвэрлэгээ хийсэн талбайд;
32.2.3үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэсэн талбайд;
32.2.4хөрс, ус хамгаалалтын арга хэмжээ;
32.2.5техникийн болон биологийн нөхөн сэргээлт.
32.3Тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, нөхөрлөл нь энэ хуулийн 32.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
32.4Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг ашиглалт эхлэхээс өмнө сумын болон сум дундын ойн ангиар батлуулж, шаардлагатай санхүүгийн баталгааг ойн ангийн дансанд байршуулна.
32.5Нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлийг сумын Засаг дарга байгуулсан ажлын хэсэг үнэлж хүлээн авна.
32.6Нөхөн сэргээлтийн үр дүн хангалтгүй гэж тогтоогдсон тохиолдолд нөхөн тарилтыг хийлгүүлнэ.
32.7Нөхөн сэргээлтийн мэдээлэл, явцыг ойн мэдээллийн цахим системд бүртгэж, олон нийтэд ил тод мэдээлнэ.
33 дугаар зүйлАгро-ойн аж ахуй
33.1Агро-ойн аж ахуй нь ой, мод, сөөг тариалалтыг тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлсэн, нийгэм, эдийн засаг, байгаль орчны ашиг тустай, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих үйлдвэрлэл байна.
33.2Агро-ойн аж ахуйг дараах чиглэлээр хөгжүүлнэ:
33.2.1мод, сөөг тариалалтыг тариалангийн үйлдвэрлэлтэй хослуулан;
33.2.2мод, сөөг тариалалтыг мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан;
33.2.3мод, сөөгийг тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан.
33.3Агро-ойн аж ахуй нь хөдөө аж ахуйн газарт хэрэгжинэ.
33.4Агро-ойн аж ахуйг нөхөрлөл, хоршоо, иргэн, хуулийн этгээд хэрэгжүүлж болно.
33.5Төрөөс агро-ойн аж ахуйд сургалт, санхүүжилт, технологи, арга зүйн дэмжлэг үзүүлж болно.
34 дүгээр зүйлБүх нийтээр мод, сөөг тарьж ургуулах ажлыг зохион байгуулах
34.1Нийслэл, аймаг, улсын чанартай хот, сумын Засаг дарга нар улс даяар бүх нийтээр мод тарих ажлыг жил бүр хавар, намрын улиралд зохион байгуулна.
34.2Тухайн засаг захиргааны нэгжийн Засаг дарга, түүний тамгын газар нь мод тарих, мод сонгох асуудлаар ойн анги, сум дундын ойн ангиас урьдчилан зөвлөгөө авч, иргэдийг өргөнөөр хамран оролцуулах ажлыг зохион байгуулна.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БОЛОН НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
35 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
35.1Засгийн газар ойн салбарын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
35.1.1улсын ойн менежментийн төлөвлөгөөг батлах;
35.1.2аймаг, нийслэлийн ойн асуудал хариуцсан нэгж буюу ойн асуудал хариуцсан албан тушаалтан, сумын болон сум дундын ойн ангийн бүтэц, байршлыг тогтоох;
35.1.3хуульд заасан бусад бүрэн эрх.
36 дугаар зүйлБайгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
36.1Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ойн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
36.1.1ойн салбарын бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах хяналт тавих;
36.1.2жил бүр ашиглах ойн дагалт баялгийн нөөцийн дээд хэмжээг тогтоох;
36.1.3хил дамнасан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах талаар бусад улстай гэрээ, хэлэлцээр байгуулж, хамтран ажиллах;
36.1.4ойн баялгийн нөөц, ойн дагалт баялгийг ашиглах, импортлох, экспортлох хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;
36.1.5ойн экологи, эдийн засгийн үнэлгээг батлах;
36.1.6ой, хээрийн түймэр гарах өндөр магадлалтай үед хариуцсан нутаг дэвсгэртээ хамгаалалтын дэглэмд заасан зарим үйл ажиллагааг хориглох эрхийг улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд олгох;
36.1.7хуульд заасан бусад бүрэн эрх.
37 дугаар зүйлХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ойн талаарх бүрэн эрх
37.1Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ойн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
37.1.1ойн баялгийн нөөцийг иж бүрэн боловсруулах үйлдвэрлэлийг бодлого, зохицуулалтаар хангах;
37.1.2ойн баялгийн нөөц ашиглалтын нэмэгдсэн өртгийн сүлжээг хөгжүүлэх, зах зээлийн тэнцвэрт байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх;
37.1.3мод боловсруулах салбарын хүний нөөцийн урт хугацааны бодлогыг салбарын эрэлт хэрэгцээнд үндэслэн боловсруулах, хэрэгжүүлэх;
37.1.4тариалангийн талбай, бэлчээр хамгаалах ойн зурвас байгуулах, агро-ойн аж ахуйг хөгжүүлэх бодлого, зохицуулалтаар хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
37.1.5мод боловсруулах, модон бүтээгдэхүүний түүхий эдийн гарцыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах технологийн судалгаа хийх, технологи дамжуулалтад санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх.
38 дугаар зүйлОйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, чиг үүрэг
38.1Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/, аймгийн ойн асуудал хариуцсан албан тушаалтан, сумын болон сумын ойн анги /цаашид "ойн анги" гэх/ ажиллана.
38.2Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.
38.3Сумын болон сум дундын ойн ангийн дарга, ажилтан нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч байна.
38.4Сумын болон сум дундын ойн ангийн даргыг сумын Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
38.5Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
38.5.1ойн тогтвортой менежментийн хэрэгжилтийг зохицуулах, уялдааг хангах;
38.5.2ойн ашиглалт, нөхөн сэргээлт, ойжуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх;
38.5.3ойн мэдээллийн цахим системийг хөтлөх, хөгжүүлэх;
38.5.4сумын болон сум дундын ойн анги, нөхөрлөлд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
38.5.5ойн үрийн улсын нөөцийн сан байгуулах, баяжуулах, үйл ажиллагааг эрхлэх, үржлийн материал бэлтгэх;
38.5.6экологи, эдийн засгийн үнэлгээ хийх аргачлалыг батлах;
38.5.7таримал ой бүхий газрыг улсын ойн сан бүхий газарт хүлээн авч, цахим системд бүртгэх;
38.5.8сумын болон сум дундын ойн ангийн үлгэрчилсэн дүрмийг батлах;
38.5.9ойн баялгийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх болон ашиглалтын бүсийн ойд замын хайгуул хийж, зураг, төсөв боловсруулах, ойн төв зам барьж байгуулах ажлыг зохион байгуулах;
38.5.10хуульд заасан бусад бүрэн эрх.
38.6Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ холбогдох төрийн байгууллага, орон нутгийн байгууллага, мэргэжлийн холбоотой хамтран ажиллана.
39 дүгээр зүйлСумын болон сум дундын ойн ангийн чиг үүрэг
39.1Сумын болон сум дундын ойн анги нь өөрийн хариуцсан ойн менежментийн төлөвлөгөөнд тусгасны дагуу ойн аж ахуйн арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих анхан шатны төрийн байгууллага байна.
39.2Сумын болон сум дундын ойн анги дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
39.2.1ой хамгаалах, эргүүл, хяналтын үйл ажиллагаа явуулах;
39.2.2ойжуулалт, нөхөн сэргээлт, арчилгаа, цэвэрлэгээ хийх ажлыг зохион байгуулах;
39.2.3бэлтгэх модны нөөцийн хэмжээг жил бүр гаргаж, хуваарилах, мод бэлтгэлийн талбайг тусгаарлах, тэмдэгжүүлэх;
39.2.4ойн дагалт баялгийн ашиглалтын байдалд хяналт хэрэгжүүлэх;
39.2.5ойн баялгийн нөөц, ашиглалт, доройтол, эрсдэлийн мэдээллийн ойн цахим системд оруулах, шинэчлэх;
39.2.6ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах эрх олгох;
39.2.7агро-ойн аж ахуй болон мод, сөөг тариалах арга хэмжээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.
39.3Сумын болон сум дундын ойн анги нь ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын мэргэжлийн удирдлага дор ажиллаж, сумын Засаг даргатай хамтран ажиллана.
40 дүгээр зүйлАймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
40.1Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
40.1.1ойн менежментийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн хөгжлийн болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
40.1.2ой, хээрийн түймэр, байгалийн гамшгийн үед салбар дундын зохион байгуулалтыг хангах;
40.1.3ой, хээрийн түймрийг унтраах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах,шаардагдах зардлыг шийдвэрлэх, хохирол тооцох ажлыг хэсэг томилж ажиллуулах, хохирлыг нэхэмжлэх;
40.1.4хуульд заасан бусад бүрэн эрх.
41 дүгээр зүйлСумын Засаг даргын бүрэн эрх
41.1Сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
41.1.1сумын ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотой зохион байгуулах;
41.1.2ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах;
41.1.3иргэдийн ахуйн хэрэгцээ, уламжлалт хэрэглээг хуульд нийцүүлэн зохицуулах;
41.1.4хууль бус ашиглалт, зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдээлэх, хамтран ажиллах;
41.1.5хуульд заасан бусад бүрэн эрх.
42 дугаар зүйлСалбар дундын уялдаа, хамтын ажиллагаа
42.1Ойн баялгийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, хууль бус ашиглалттай тэмцэхэд төрийн болон орон нутгийн холбогдох байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамтран ажиллана.
42.2Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, түймрийн үед шуурхай хариу арга хэмжээ авах чиг үүргийн хүрээнд онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллана.
42.3Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ойн сан бүхий газар, ойн баялгийн нөөцтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана.
42.4Аймаг, нийслэл, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг шийдвэрлэнэ.
42.5Төрийн болон орон нутгийн байгууллага нь ойн баялгийн нөөц, ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлттэй холбоотой мэдээллийг энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцан солилцоно.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ОЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХЭД ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОРОЛЦОО
43 дугаар зүйлОйн мэргэжлийн үйл ажиллагаа, түүний төрөл
43.1Ойн мэргэжлийн үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна:
43.1.1.ойн тооллого, ой зохион байгуулалт хийх; 43.1.2.ойжуулах, ойг нөхөн сэргээх; 43.1.3.ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх; 43.1.4.ойн төлөв байдлыг сайжруулах; 43.1.5.үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх; 43.1.6.ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх.
43.2Хуулийн этгээд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авна.
43.3Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд дараах нийтлэг шаардлага тавигдана.
43.3.1мэргэжлийн хүний нөөцтэй байх;
43.3.2зориулалтын программ хангамж, техник, машин механизм, тоног төхөөрөмж, багаж, хэмжих хэрэгсэлтэй байх;
43.3.3стандарт шаардлагад нийцсэн агуулахтай байх, эсхүл агуулах түрээслэх гэрээтэй байх,
43.4Мэргэжлийн үйл ажиллагаа тус бүрд тавигдах тусгай шаардлагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
43.5өвшөөрлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлд заасан зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргээс гадна дараах үүргийг хүлээнэ:
43.5.1үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах болон ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээний зардлыг жил бүр төсөвтөө тусган хэрэгжүүлэх;
43.5.2ойн хөнөөлт организмын судалгаа хийх, тэмцэх ажлыг стандартын дагуу ойн экосистемд сөрөг нөлөөгүй байдлаар хэрэгжүүлэх;
43.5.3жил бүр сумын болон сум дундын ойн ангид мэргэжлийн үйл ажиллагааны талаарх мэдээ, тайлан хүргүүлэх;
43.5.4ой, хээрийн түймэр унтраахад хүн хүч, тээврийн болон бусад хэрэгслийг гаргаж өгөх;
43.5.5ойд мод бэлтгэх, судалгаа явуулах, тэмцлийн ажил гүйцэтгэхдээ хууль тогтоомжид заасны дагуу сумын ойн анги, байгаль хамгаалагчид мэдэгдэн ой, хээрийн түймэр гаргахгүй байх баталгаа гаргах;
43.5.6галын аюултай бодис, шатах, тослох материалыг хэрэглэх, тээвэрлэх, хадгалах журам, горимыг чанд мөрдөж ажиллах;
43.5.7бүх төрлийн тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглох, ажилд гаргахдаа шалгаж байх;
43.5.8ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах.
44 дүгээр зүйлНөхөрлөл
44.1Нөхөрлөлд ойн сан бүхий газрын тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хариуцуулан хамгаалуулж болно.
44.2Нөхөрлөл нь дараах үйл ажиллагаа эрхэлж болно:
44.2.1.ой хамгаалах, эргүүл, хяналт, урьдчилан сэргийлэх ажилд оролцох; 44.2.2.босоо хатсан, унанги модыг цэвэрлэх; 44.2.3.ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хянан дүгнэхэд оролцох; 44.2.4.мэдээлэл, экологийн боловсролын сургалтад хамрагдах.
44.3Нөхөрлөл нь менежментийн төлөвлөгөө, гэрээ, зөвшөөрлийн хүрээнд дараах үүрэг хүлээнэ:
44.3.1.ойн баялгийн нөөцийг хамгаалах; 44.3.2.иргэдийг хариуцан хамгаалж байгаа ойдоо нэвтрүүлэх; 44.3.3.хууль болон гэрээнд заасан төлбөр, үүргийг биелүүлэх.
45 дугаар зүйлИргэн, харьяалалгүй хүний эрх, үүрэг
45.1Монгол Улсын болон гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн түр хугацаагаар ойд чөлөөтэй нэвтрэх, зорчих, амрах эрхтэй.
45.2Иргэн ойг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:
45.2.1ойн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
45.2.2ойн баялгийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, устгаж сүйтгэсэн зөрчлийн талаар тухайн шатны Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх;
45.2.3ойг хамгаалах үндэсний уламжлал, ёс заншлыг сахиж, хүүхдэдээ экологийн хүмүүжил олгох;
45.2.4гал түймрийн улсын хяналтын дүрмийг чанд биелүүлж, түймрийн аюултай үед ил задгай гал түлэхгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж аюулгүй болгох;
45.2.5гэр, байшин, хураасан өвс, хашаа, саравчны эргэн тойронд хамгаалалтын зурвас татах болон түймэр унтраах байнгын багаж хэрэгсэлтэй байх;
45.2.6өрх бүр үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, түймэр алдахгүй байх нөхцөлийг ханг
45.2.7ой, хээрийн түймрээс амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, түймэр унтраах анхан шатны арга ажиллагааг эзэмшсэн байх, хүүхдээ түймрээс сэрэмжлүүлж сургах;
45.2.8тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглох, галын аюултай бодис, шатах, тослох материалыг хадгалах горимыг чанд мөрдөх;
45.2.9хуурай өвс, ургамлын хучаас, тариалангийн талбайн сүрэл, хог ургамал, өтөг бууцыг шатаахгүй байх;
45.2.10ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд иргэний журамт үүргийн дагуу оролцох, хувийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ ашиглуулах болон ой, хээрийн түймэр илрүүлсэн, түймрийн тухай мэдээ хүлээн авсан бол түүнийг унтраах арга хэмжээг шуурхай авч, холбогдох шатны Засаг дарга, бусад шаардлагатай байгууллагад яаралтай мэдээлэх.
46 дугаар зүйлОй бүхий нутгийн иргэдийн эрх
46.1Ой бүхий нутагт байнга оршин суугч иргэн дараах эрхтэй:
46.1.1ахуйн хэрэгцээнд мод, ойн дагалт баялгийг хуульд заасан нөхцөл, хэмжээнд ашиглах;
46.1.2ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэлэлцэх, санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
46.1.3ойн ашиглалт, гэрээ, зөвшөөрөл, нөхөн сэргээлт, самрын менежмент, нүүрстөрөгчийн төсөлтэй холбоотой мэдээлэл авах;
46.1.4хууль бус ашиглалт, түймэр, доройтол, зөрчлийн талаар мэдээлэх;
46.1.5нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгжийн хэлбэрээр ойн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох;
46.1.6ойн баялгийн нөөцөөс үүсэх эдийн засгийн үр өгөөжөөс хүртэх.
46.2Энэ зүйлд заасан эрхийг хэрэгжүүлэхдээ тухайн ойн бүсийн ангилал, менежментийн төлөвлөгөө, квот, улирлын зохицуулалтын шаардлагыг мөрдөнө.
46.3Иргэн нь хууль ёсны оролцоо, мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэх, гомдол гаргах, хамгаалуулах эрхтэй байна.
47 дугаар зүйлОрон нутгийн давуу эрх
47.1Ой бүхий нутгийн иргэд, нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоо дараах үйл ажиллагаанд давуу эрхтэйгээр оролцоно:
47.1.1.ойн дагалт баялаг ашиглах; 47.1.2.ойн аялал жуулчлал, экологийн боловсролын үйлчилгээ; 47.1.3.анхан шатны болон нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэрлэл; 47.1.4.нөхөн сэргээлт, ойжуулалт, арчилгаа, хамгаалалтын ажил; 47.1.5.агро-ойн аж ахуй, био-эдийн засгийн жижиг, дунд үйлдвэрлэл.
47.2Давуу эрх олгохдоо дараах шалгуурыг баримтална:
47.2.1.тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх; 47.2.2.хууль ёсны бүртгэлтэй байх; 47.2.3.сумын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх чадавхтай байх; 47.2.4.байгаль орчны зөрчилгүй, эсхүл зөрчлөө арилгасан байх.
47.3Орон нутгийн давуу эрх нь зөвхөн ашиглалт, оролцоо, эдийн засгийн боломжид давуу байдал олгоно.
47.4Ойн баялгийн нөөц ашигласны төлбөр, дагалт баялаг ашиглалтын төлбөр, ойн нүүрстөрөгчийн кредитийн орлого болон хуульд заасан бусад орлогын тодорхой хэсгийг ой хамгаалалт, нөхөн сэргээлт, нөхөрлөлийн үйл ажиллагаанд зарцуулна.
47.5Орон нутгийн давуу эрх олгох шалгуур, журам, хуваарилалтын мэдээллийг ойн мэдээллийн цахим системд бүртгэж, олон нийтэд ил тод мэдээлнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ОЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ СИСТЕМ, ХЯНАЛТ
48 дугаар зүйлОйн мэдээллийн цахим систем
48.1йн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ойн, ойн баялгийн нөөц, түүний ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, менежменттэй холбоотой мэдээллийг бүрдүүлэх, бүртгэх, хадгалах, боловсруулах, солилцох, ашиглах зорилгоор улсын хэмжээний ойн мэдээллийн цахим систем ажиллуулна.
48.2Ойн мэдээллийн цахим систем нь хуульд заасны олон нийтэд ил тод байдал байна.
48.3Ойн мэдээллийн цахим системд дараах мэдээллээс бүрдэнэ:
48.3.1ойн бүсийн ангилал, хил зааг, байршил, талбай;
48.3.2ойн тооллого, ой зохион байгуулалтын мэдээлэл;
48.3.3ойн менежментийн төлөвлөгөө (улс, аймаг, нийслэл, сум);
48.3.4зөвшөөрөл, гэрээ, ашиглалтын эрхийн мэдээлэл;
48.3.5мод, ойн дагалт баялаг, хуш модны самар бэлтгэлийн бүртгэл;
48.3.6ойн аж ахуйн арга хэмжээний мэдээлэл;
48.3.7ойн нүүрстөрөгч шингээлт, ялгаралтын бүртгэл, зах зээл, төслийн мэдээлэл;
48.3.8түймэр, хөнөөлт организм, байгалийн гамшгийн мэдээлэл;
48.3.9хяналт шалгалт, зөрчил, авсан арга хэмжээний мэдээлэл;
48.3.10ойн туршилт, судалгааны байнгын болон түр талбайн байршил, арчилгааны мэдээлэл;
48.3.11нөхөрлөлийн үйл ажиллагаа, гэрээ, тайлан, талбайн мэдээлэл;
48.3.12төсөл сонгон шалгаруулалтын мэдээлэл, гэрээ, талбайн хил зааг, хүлээх үүрэг, тайлангийн мэдээлэл;
48.3.13хөрөнгө оруулалтын болон техникийн туслалцааны төсөл, санхүүжилтийн мэдээлэл;
48.3.14хуульд заасан бусад мэдээлэл.
48.4Төрийн байгууллага, сумын болон сум дундын ойн анги, ойн баялгийн нөөцийг ашиглагч, төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт, хугацаанд нь цахим системд оруулах үүрэгтэй.
48.5Энэ зүйлийн 48.4-т заасан мэдээллийг албажуулж, ойн мэдээллийн цахим системд бүртгүүлснээр тухайн эрхийг хүлээн авах, хэрэгжүүлэх эрх үүснэ.
48.6Ойн мэдээллийн цахим систем нь газар, байгаль орчин, кадастр, уур амьсгал, статистикийн мэдээллийн системтэй харилцан уялдаатай байна.
48.7Ойн мэдээллийн цахим системийн мэдээллийн нууцад хамаарахаас бусад хэсгийг хуульд заасан журмын дагуу олон нийтэд нээлттэй, ил тод байршуулна.
48.8йн мэдээллийн цахим системийг хөгжүүлэх, ажиллуулах, шинэчлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
49 дүгээр зүйлОйн салбарын хяналт, ил тод байдал
49.1Байгаль орчны хяналтын улсын байцаагч ойн салбарын улсын хяналт, шалгалтыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлнэ.
49.2Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ойн менежмент, ашиглалт, нөхөн сэргээлт, ойжуулалт, дагалт баялгийн ашиглалт, гэрээ, зөвшөөрлийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналт-шинжилгээ хийж, нэгдсэн зохицуулалтыг хангана.
49.3Сумын болон сум дундын ойн анги нь ойн менежментийн төлөвлөгөөнд тусгасан ойн аж ахуйн арга хэмжээ, түүний хэрэгжилттэй холбоотой мэдээллийг бүрдүүлж, ойн мэдээллийн цахим системд оруулна.
49.4Зөвшөөрөл, гэрээ, тайлан, ашиглалтын үйл ажиллагааг ойн мэдээллийн цахим системд бүртгэснээр хүчин төгөлдөрт тооцно.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
САНХҮҮЖИЛТ, САН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
50 дугаар зүйлСанхүүжилтийн эх үүсвэр
50.1Ойн аж ахуйн арга хэмжээний зардлыг техник эдийн засгийн үндэслэл, төсвийн тооцооллыг үндэслэн төсвөөс санхүүжүүлнэ.
50.2Ойн аж ахуйн арга хэмжээний дараах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:
50.2.1ойн тооллого, ой зохион байгуулалтын судалгаа хийх зардал;
50.2.2ой, хээрийн түймрийн тархалтын голомт хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан тохиолдолд түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгахтай холбогдсон зардал;
50.2.3ойн хөнөөлт организмын судалгаа хийх зардал;
50.2.4хөнөөлт организмын тархалтын голомт хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан тохиолдолд түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгахтай холбогдсон зардал;
50.2.5улсын ойн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан нөхөн сэргээлт, ойжуулалт, ой хамгааллын зардал;
50.2.6ойн мэдээллийн цахим санг бүрдүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах зардал;
50.2.7засгийн газраас санхүүжүүлэх шаардлагатай гэж үзсэн ойн аж ахуйн арга хэмжээний бусад зардал.
50.3Ойн аж ахуйн арга хэмжээний дараах зардлыг аймаг, нийслэл, сумын төсвөөс санхүүжүүлнэ:
50.3.1ойн хөнөөлт организмаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал;
50.3.2хөнөөлт организмын тархалтын голомт тухайн аймгийн хэд хэдэн сумын нутаг дэвсгэрийг хамарсан тохиолдолд түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгахтай холбогдсон зардал;
50.3.3ой, хээрийн түймрийн тархалтын голомт тухайн аймгийн хэд хэдэн сумын нутаг дэвсгэрийг хамарсан тохиолдолд түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгахтай холбогдсон зардал;
50.3.4аймаг, нийслэл, сумын ойн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ойн нөхөн сэргээлт, ойжуулалт, ой хамгааллын зардал;
50.3.5ойн зам гаргах, түүний зураг төсөв боловсруулах зардал;
50.3.6аймаг, нийслэл, сумын Засаг даргаас санхүүжүүлэх шаардлагатай гэж үзсэн ойн аж ахуйн арга хэмжээний бусад зардал.
50.4Ойн аж ахуйн арга хэмжээний дараах зардлыг аймаг, нийслэл, сумын төсвөөс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т заасан ойн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос санхүүжүүлнэ:
50.4.1аймаг, нийслэл, сумын ойн менежментийн төлөвлөгөөнд туссан тухайн жилийн ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал;
50.4.2сум, сум дундын ойн ангийн албан хаагчдын цалин, үйл ажиллагааны урсгал зардал;
50.4.3ойн модны нөөцийг ашиглах талбайн зураглал гаргах, ашиглалтад хяналт тавих арга хэмжээг хэрэгжүүлэх зардал;
50.4.4ойн дагалт баялгийн нөөц, төлөв байдлын жил бүрийн судалгаа хийлгэх зардал;
50.4.5тухайн сумын нутаг дэвсгэрт гарсан хөнөөлт организмын тархалтын голомттой тэмцэх, хор уршгийг арилгахтай холбогдсон зардал;
50.4.6тухайн сумын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг унтраах, хор уршгийг арилгахтай холбогдсон зардал;
50.4.7аймаг, нийслэл, сумын Засаг даргаас санхүүжүүлэх шаардлагатай гэж үзсэн ойн аж ахуйн арга хэмжээний бусад зардал.
50.5Ойн аж ахуйн арга хэмжээг бусад эх үүсвэрийн хөрөнгөөр санхүүжүүлж болно.
51 дүгээр зүйлОйжуулалтын сан
51.1Ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх, мониторинг хийх, ойн мэдээллийн цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах, салбарын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор ойжуулалтын сантай байна.
51.2Ойжуулалтын санг энэ хуульд заасан зориулалтаар төвлөрүүлж, зарцуулна.
51.3Ойжуулалтын сангийн зохион байгуулалт, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.
51.4Аймаг, нийслэл, сум болон сум дундын ойн анги, нөхөрлөл, хот айл болон бусад эрх бүхий этгээд нь ойжуулалтын сангаас санхүүжилт авах хүсэлтийг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
51.5Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ойн менежментийн төлөвлөгөө, ойн баялгийн нөөцийн үнэлгээ, эрсдэлийн түвшинд үндэслэн санхүүжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ба байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ойжуулалтын сангийн хөрөнгийг захиран зарцуулна.
51.6Ойжуулалтын сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
51.6.1.ой хамгаалалт, ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах; 51.6.2.нөхөн сэргээлт, ойжуулалт, арчилгаа; 51.6.3.ойн тооллого, ой зохион байгуулалт; 51.6.4.нөхөрлөл, орон нутгийн иргэдийн чадавх бэхжүүлэх; 51.6.5.хамгаалалтын бүсийн ой, тусгай зориулалтын ой, хушин ойд хэрэгжүүлэх тусгай арга хэмжээ; 51.6.6.хуульд заасан бусад.
51.7Ойжуулалтын сангийн хөрөнгийг энэ хуулийн 51.6-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
51.8Ойжуулалтын сангийн үйл ажиллагаанд төсвийн хяналт, төрийн аудит болон хуульд заасан бусад хяналт хэрэгжинэ.
52 дугаар зүйлОйжуулалтын сангийн эх үүсвэр
52.1Ойжуулалтын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
52.1.1ойн баялгийн нөөц ашигласны төлбөр;
52.1.2олон улсын хөтөлбөр, төсөл, буцалтгүй тусламж, хандив;
52.1.3экосистемийн үйлчилгээний орлого;
52.1.4ойн баялагт учирсан хохирлын нөхөн төлбөр;
52.1.5хуульд нийцсэн бусад эх үүсвэр.
52.2Ойжуулалтын сантай холбогдсон нийтлэг харилцааг Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн хуулиар зохицуулна.
53 дугаар зүйлНүүрстөрөгчийн сан
53.1Ойн нүүрстөрөгчийн шингээлт, ялгаралтай холбоотой төсөл, бүртгэл, баталгаажуулалт, зах зээлийн оролцоог дэмжих зорилгоор ойн нүүрстөрөгчийн худалдааны орлогоос бүрдсэн ойн нүүрстөрөгчийн сантай байж болно.
53.2Сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, бүртгэл хөтлөх, тайлагнах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.
53.3Сангийн хөрөнгийг захиран зарцуулах үйл ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
53.4Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нүүрстөрөгчийн сангийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
53.4.1нүүрстөрөгчийн төсөл, бүртгэл, баталгаажуулалтын техникийн санал боловсруулах;
53.4.2төсөл, арга хэмжээний хэрэгжилт, мониторинг, мэдээллийг нэгтгэх;
53.4.3орлогын хуваарилалтын шалгуур, тооцоог боловсруулах.
53.5Нүүрстөрөгчийн сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
53.5.1нүүрстөрөгчийн тооцоо, бүртгэл, тайлагнал, баталгаажуулалт;
53.5.2нүүрстөрөгчийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх;
53.5.3орон нутгийн оролцогчдын чадавх бэхжүүлэх;
53.5.4орлогын хуваарилалт;
53.5.5эрсдэлийн нөөц, хамгаалалтын тогтолцоо;
53.5.6хуульд заасан бусад.
54 дүгээр зүйлОйн хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоо
54.1Ойн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн татна.
54.2Ойн салбарын хөрөнгө оруулалт нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.
54.3Дараах чиглэлд тэргүүн ээлжид хөрөнгө оруулалтыг дэмжинэ:
54.3.1.ойжуулалт, нөхөн сэргээлт, үржүүлэг; 54.3.2.нүүрстөрөгчийн төсөл, экосистемийн үйлчилгээ; 54.3.3.био-эдийн засаг, инновац; 54.3.4.нэмүү өртөг шингээсэн мод боловсруулах үйлдвэрлэл; 54.3.5.ойн аялал жуулчлал; 54.3.6.дагалт баялгийн боловсруулалт, логистик, маркетинг; 54.3.7.мэдээллийн систем, мониторинг, мэргэжлийн үйлчилгээ.
54.4Хувийн хэвшил, нөхөрлөл, малчин өрхийн анхдагч холбоо, мэргэжлийн холбоо, судалгааны байгууллага нь хамтарсан төсөл, түншлэлийн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж болно.
АРАВ ДУГААР БҮЛЭГ
БУСАД
55 дугаар зүйлОйн тогтвортой менежментийн баталгаажуулалт
55.1Ойн менежментийн төлөвлөгөөнд тусгасан мод бэлтгэл, боловсруулах үйлдвэрлэлийн үйл явц нь Монгол Улсын, эсхүл олон улсын ойн тогтвортой менежментийн стандартыг хангаж байгааг нотлох үйл явцыг ойн тогтвортой менежментийн баталгаажуулалт гэнэ.
55.2Монгол Улсын ойн тогтвортой менежментийн үндэсний стандартыг ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар батлуулна.
55.3Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хоёр болон олон талт олон улсын гэрээнд ойн тогтвортой менежментийн баталгаажуулалтын дүнг харилцан хүлээн зөвшөөрөх заалтыг тусгах асуудлыг хариуцна.
55.4Ойн тогтвортой менежментийн баталгаажуулалтыг мод бэлтгэл, боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байгаа хуулийн этгээд хийлгэж болно.
55.5Ойн тогтвортой менежментийн баталгаажуулалтыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу итгэмжлэгдсэн, эсхүл бүртгүүлсэн баталгаажуулалтын байгууллага /цаашид "баталгаажуулалтын байгууллага" гэх/ гүйцэтгэнэ.
55.6Ойн мэдээллийн цахим системд бүртгэлгүй баталгаажуулалтын байгууллага ойн тогтвортой менежментийн баталгаажуулалт хийхийг хориглоно.
55.7Ойн тогтвортой менежментийн баталгаажуулалт хийлгэх хүсэлтэй энэ хуулийн этгээд ойн мэдээллийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх хүсэлт илгээж, хэрэглэгчээр бүртгүүлнэ.
55.8Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас шаардлага хангасан хуулийн этгээдийг хэрэглэгчээр бүртгэж, мэдээллийн санд хандах эрх олгоно.
55.9Хуулийн этгээд нь ойн мэдээллийн цахим системд бүртгэлтэй баталгаажуулалтын байгууллагаас сонгож, өөрийн үйл ажиллагааг баталгаажуулах хүсэлт, холбогдох бусад мэдээллийг илгээнэ.
55.10Хүсэлт хүлээн авсан баталгаажуулалтын байгууллага баталгаажуулалтыг хийж, цахим гэрчлэх тэмдэг олгоно.
55.11Ойн тогтвортой менежментийн баталгаажуулалтын гэрчилгээ, гэрчлэх тэмдэг /лого/-ний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
55.12Баталгаажуулалтын байгууллага нь баталгаажуулалт хийлгэсэн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага тооцох, баталгаажуулалтыг хүчингүй болгох арга хэмжээ авна.
56 дугаар зүйлОйд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх
56.1Ойд хохирол учруулсан этгээд уг хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
56.2Энэ хуулийн 56.1-д заасан хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж, холбогдох хуулийн дагуу гүйцэтгүүлнэ.
56.3Ойд учруулсан нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээгээр тогтооно.
56.4Ойн санд учирсан хохирлын талаарх мэдээ, тайланг ойн мэдээллийн системд тухай бүр оруулна.
56.5Ойд учруулсан хохирлын нөхөн төлөлтийн байдалд ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хагас, бүтэн жил тутам хяналт тавьж, хэрэгжилтийг хангах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
57 дугаар зүйлХууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага
57.1Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд үйлдэл, эс үйлдэхүйн шинж, учруулсан хор уршиг, нийгмийн аюул, гэм буруугийн хэмжээнээс хамааран эрүүгийн, зөрчлийн болон иргэний хариуцлага хүлээлгэнэ.
57.2Дараах үйлдэл, эс үйлдэхүйг ойн тухай хууль тогтоомж зөрчсөнд тооцно:
57.2.1зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах;
57.2.2батлагдсан менежментийн төлөвлөгөө, зөвшөөрөл, гэрээг зөрчих;
57.2.3нөхөн сэргээлт, ойжуулалтын үүргээ биелүүлэхгүй байх;
57.2.4ойн мэдээллийн цахим системд худал мэдээлэл оруулах, мэдээлэл нуух;
57.2.5хушин ой болон бусад эмзэг ойн экосистемд хохирол учруулах;
57.2.6ойн бүсийн ангилал, дэглэм зөрчих;
57.2.7зөвшөөрөгдсөн хэмжээнээс давуулан ашиглалт явуулах;
57.2.8ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулах;
57.2.9үнэлгээ, төлөвлөгөө, тайлан, тооцооллыг санаатайгаар буруу гаргасан, нуусан, хуурамчаар үйлдсэн.
57.3Энэ зүйлийн 57.2-т заасан зөрчил нь гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
57.4Эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээсэн нь тухайн этгээдийг иргэний хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
57.5Төрийн албан хаагч энэ хуульд заасан чиг үүргээ зөрчсөн бол Төрийн албаны тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Товч танилцуулга
(5. Ой товч танилцуулга 08.05.26..docx)
Дэлгэрэнгүй танилцуулга
(4.Ой дэлгэрэнгүй танилцуулга 08.05.2026...docx)