Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Даваасамбуугийн ГАНМАА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Улсын Их Хурлын тогтоол

2025 ОНЫ 11-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР

Хянан шалгах түр хороо байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.8 дахь хэсэгт заасныг үндэслэн “Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн санхүүжилтийн шинэчлэл, нэг худалдан авагчийн тогтолцооны нөхцөл байдал, стратегийн худалдан авалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан алдаа, зөрчил, гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дагаварт бий болсон асуудлыг тодорхойлох, холбогдох тогтоол, шийдвэр, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах” зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн стратегийн худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр тогтоосугай.
2Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоосугай:
1/эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлыг зохицуулж буй бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт;
2/эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ бүхий төрийн эрүүл мэндийн байгууллагуудын 2022-2025 оны санхүүгийн удирдлага болон эмнэлгийн хагас бие даасан байдлыг хангах үйл ажиллагаа;
3Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Олонхыг төлөөлөн:
.............................. Улсын Их Хурлын гишүүн
.............................. Улсын Их Хурлын гишүүн
.............................. Улсын Их Хурлын гишүүн
.............................. Улсын Их Хурлын гишүүн
.............................. Улсын Их Хурлын гишүүн
.............................. Улсын Их Хурлын гишүүн
Цөөнхийг төлөөлөн:
............................... Улсын Их Хурлын гишүүн (АН)
............................... Улсын Их Хурлын гишүүн (АН)
............................... Улсын Их Хурлын гишүүн (ҮЭ)
............................... Улсын Их Хурлын гишүүн (ИЗНН)
............................... Улсын Их Хурлын гишүүн (ХҮН)
4Тусгай шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахыг Хянан шалгах түр хороонд даалгасугай.
5Энэ тогтоолыг 2026 оны ... дүгээр сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(file_1763971391916821_15688931636126290.pdf)