Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Улсын Их Хурлын тогтоол

2024 ОНЫ 5-Р САРЫН 1 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2025 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1Монгол Улсын хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлийг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд туссан улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах;
2/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн түншлэл болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан төсөл, арга хэмжээнд шаардагдах бэлтгэл ажлыг хангаж ажиллах;
3/Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, биелэлтийг бүтэн жилээр нэгтгэн гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах.
3Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Цэрэнпунцаг/-нд даалгасугай.
4Энэ тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(01. Хавсралт 1.docx)
(02. Хавсралт 02.docx)
(03. Хавсралт 03.docx)
(00_Улсын_Их_Хурлын_тогтоолын_төсөл_1.docx)