Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 6-Р САРЫН 16 ӨДӨР
УЛААНБААТАР

Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь газрын төлбөр ногдуулах, төлбөрийг тооцох үзүүлэлт, хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх, төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлГазрын төлбөрийн тухай хууль тогтоомж
2.1Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
З дугаар зүйлГазрын төлбөр төлөгч
З.1.Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад төрийн өмчийн газрыг ашиглаж байгаа хүн, хуулийн этгээд, гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна.
З.2Газрын хязгаарлагдмал эрх, газар ашиглах гэрээ 2, түүнээс дээш этгээд дээр бүртгэгдсэн тохиолдолд газрын төлбөр төлөх үүрэг бүхий этгээдийг Газрын ерөнхий хуулийн 51.2, 70.2-т заасны дагуу тодорхойлно.
4 дүгээр зүйлХуулийн үйлчлэх хүрээ
4.1Энэ хуулийн 3.1-д заасан төлбөр төлөгчийн газрын төлбөрийн хэмжээ, ногдуулалт, хөнгөлөлт, төлбөр төлөлттэй холбоотой харилцааг зохицуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ҮЗҮҮЛЭЛТ, ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭ
5 дугаар зүйлТөлбөр ногдуулах газар
5.1Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад иргэн, хуулийн этгээдийн хязгаарлагдмал эрх болон гэрээгээр ашиглуулах газарт төлбөр ногдуулна.
6 дугаар зүйлГазрын төлбөр тооцох үнэлгээ
6.1Газрын төлбөрийн үнэлгээг дараах байдлаар тооцно:
6.1.1зам, шугам сүлжээний газрын төлбөрийг километр тутамд;
6.1.2дундын мэдлийн газрын эрхийн хувьд Газрын ерөнхий хуулийн 59.3-т заасан ногдох хувь хэмжээнд хамаарах талбайн Кадастрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан зах зээлийн үнээр;
6.1.3энэ хуулийн 6.1.1. 6.1.2-т зааснаас бусад газрын хувьд эрх бүхий этгээдийн шийдвэрт заасан нийт талбайн Кадастрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан зах зээлийн үнээр.
6.2Газрын тос, уламжлалт бус газрын тос хайх, олборлох үйл ажиллагаа явуулж байгаа газрын төлбөрийг тогтоохдоо бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг баримтална.
7 дугаар зүйлГазрын төлбөрийн хувь, хэмжээ
7.1Газрын төлбөрийг энэ хуулийн 6.1-д заасан үнэлгээнээс дараах хувь хэмжээгээр тооцно:
7.1.1хадлан, үр тариа болон бусад ургамлын тариалан, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний талбайн газрын төлбөрийг 0.01-0.06 хувиар;
7.1.2хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийг 0.1-2.0 хувиар;
7.1.3хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газрын төлбөрийг 0.1-0.6 хувиар;
7.1.4зам, шугам сүлжээний газрын төлбөрийг 1500-15000 төгрөгөөр;
7.1.5ашигт малтмал ашиглах зориулалттай газрын төлбөрийг 0.2-4.0 хувиар.
7.2Ойн сан бүхий газар болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд холбогдох хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийн газрын төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцно.
7.3Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийн газрын төлбөрийг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцно.
7.4Хот, тосгон, бусад суурины газрын ногоон бүс болон тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж барьсан бол газрын төлбөрийг хоёр дахин өсгөж тооцно.
7.5Энэ хуулийн 7.1-т заасан хязгаарт багтаан газрын төлбөрийн хувь, хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГАЗРЫН ТӨЛБӨР НОГДУУЛАХ, ХӨНГӨЛӨХ
8 дугаар зүйлГазрын төлбөр ногдуулах
8.1Энэ хуулийн 3.1-д заасан газрын төлбөр төлөгчид газрын төлбөрийг дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч Газрын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан газрын мэдээллийн системээр ногдуулна.
8.2Газрыг хязгаарлагдмал эрхээр ашиглуулахад газрын төлбөрийг тухайн эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно.
8.3Газрыг гэрээгээр ашиглуулахад газрын төлбөрийг газар ашиглуулах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцно.
8.4Эрхийн улсын бүртгэлд газрын эрхийг шинээр бүртгүүлсэн бол дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч тухайн жилд ногдох газрын төлбөрийн хэмжээг хувь тэнцүүлэн ногдуулж Газрын ерөнхий хуулийн 27.2.4-т заасан кадастрын мэдээллийн системд бүртгэсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.
8.5Дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч газрын суурь үнэ, газрын үнэлгээний бүс, газрын зориулалт, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг Газрын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан газрын мэдээллийн системээр тухай бүр шинэчлэн ногдуулж, өөрчлөх тухай шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ.
8.6Дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч энэ хуулийн 8.2, 8.3-т заасан газрын жилийн төлбөрийг тухайн оны 01 дүгээр сарын 31-ний дотор бүрэн ногдуулж газрын мэдээллийн системд оруулна.
8.7Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь газрын төлбөрийн жилийн ногдлын мэдээллийг тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор хянан нэгтгэнэ.
8.8Газрын төлбөрийг энэ хуулийн 8.4, 8.7-д заасны дагуу ногдуулж, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хүргүүлснээр татварын алба төлбөл зохих газрын төлбөрийг тухайн татвар төлөгчид мэдэгдэж нэхэмжилнэ.
8.9Газрын төлбөр ногдуулах аргачлал, журмыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9 дүгээр зүйлГазрын төлбөрөөс хөнгөлөх
9.1Дараах төлбөр төлөгчийг дор дурдсан газрын төлбөрөөс хөнгөлнө:
9.1.1төрийн болон орон нутгийн өмчийн бүх шатны боловсролын байгууллага, асрамжийн газрын үндсэн үйл ажиллагаа явуулах зориулалттай газарт ногдох төлбөрийг 100 хувиар;
9.1.2малчин өрхийн хадлангийн газрын төлбөрийг 100 хувиар;
9.1.3Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.7-д заасан жагсаалтад орсон түүх, соёлын дурсгалт барилга, байгууламжийн доорх газрын төлбөрийг 100 хувиар;
9.1.4мод тарих, үржүүлэг, ойжуулалтын зориулалтаар гэрээгээр ашиглуулж байгаа газрын төлбөрийг 100 хувиар;
9.1.5нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч иргэний энэ хуулийн 6.1.2-т заасан газрын төлбөрийг 100 хувиар;
9.1.6Газрын ерөнхий хуулийн 47.1.2-т заасан зориулалт, хэмжээгээр төрийн өмчийн газар дээр барилга байгууламж барих эрхээр олгосон газрын төлбөрийг 100 хувиар;
9.1.7үйлдвэрлэл технологийн паркийн зориулалттай газрын төлбөрийг үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш таван жил хүртэлх хугацаанд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар;
9.1.8Чөлөөт бүс, нийслэл хотын эдийн засгийн тусгай бүсэд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол тухайн зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар;
9.1.9Чөлөөт бүс, нийслэл хотын эдийн засгийн тусгай бүсэд худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа бол тухайн зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг эхний таван жилд 100 хувь, дараагийн таван жилд 50 хувиар;
9.1.10нийслэл хотын эдийн засгийн тусгай бүсэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 39.1-д заасан чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бол тухайн зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар.
9.2Газрын төлбөрийн хөнгөлөлт эдэлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдвол хөнгөлсөн газрын төлбөрийг нөхөн төлүүлнэ.
9.3Газрын төлбөрийн хөнгөлөлтийг төлбөр ногдуулах үед тооцож эдлүүлнэ.
9.4Газрын төлбөрийг хөнгөлөх, нөхөн төлүүлэх, түүнд хяналт тавих харилцааг зохицуулсан журмыг татварын болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нар хамтран батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨВЛӨХ, НОГДУУЛАХ, ТӨЛӨХ, ТАЙЛАГНАХ
10 дугаар зүйлГазрын төлбөр төлөх
10.1Татварын алба нь газрын төлбөрийн ногдуулалтын мэдээллийг нэхэмжлэх үүссэн тухай бүрт газрын төлбөр төлөгчид цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэнэ.
10.2Газрын нэгж талбарын дугаар, газрын ашиглалтын төрөл, газрын суурь үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, талбайн хэмжээ, газрын суурь үнэлгээ, газрын төлбөр ногдох үнэлгээ, төлбөр төлөгч, төлбөрийн хувь хэмжээ, ногдуулалт, төлөлт болон холбогдох бусад мэдээллийг цахим, бусад хэлбэрээр харилцан солилцох журмыг газрын болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.
10.3Газрын төлбөр төлөгч тухайн жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан, улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.
10.4Газрын төлбөр төлөгчийн ашиглаж байгаа газар нэгээс дээш засаг захиргааны нутаг дэвсгэрийг дамнан оршиж байгаа болон өөр засаг захиргааны нутаг дэвсгэрт хамаарч байгаа тохиолдолд газрын төлбөрийг тухайн нэгж талбарыг ашиглах гэрээ байгуулсан засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн төсөвт төлнө.
11 дүгээр зүйлГазрын төлбөрийн орлогыг төлөвлөх
11.1Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараа оны төсөвт төвлөрүүлэх газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний төслийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн жил бүрийн 5 дугаар сарын 1-ний дотор газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ
11.2Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 11.1-д заасан газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний төслийг нэгтгэн 6 дугаар сарын 1-ний дотор газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
11.3Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 11.2-т заасан төслийг хянан үзэж, 8 дугаар сарын 1-ний дотор санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
12 дугаар зүйлГазрын төлбөр төлөлтөд хяналт тавих
12.1Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газрын төлбөрийн ногдуулалтад, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хууль болон Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн төлөлтөд хяналт тавина
12.2Газрын төлбөр төлөгч нь газрын төлбөрийн өрийг хоёр жилийн хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд Газрын ерөнхий хуулийн 77.1.4-д заасны дагуу татварын албанаас тухайн төлбөр төлөгчийн мэдээллийг газрыг олгосон эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.
12.3Газрын ерөнхий хуулийн 77.1.4-т заасны дагуу газрын төлбөрийн өрөө төлөөгүй этгээдийн газрын эрхийг цуцалж, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгах, газар чөлөөлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэсэн тухайгаа харьяалах татварын албанд мэдэгдэнэ.
13 дугаар зүйлГазрын төлбөртэй холбоотой гомдол, маргааныг хянан шийдвэрлэх
13.1Газрын төлбөртэй холбогдон үүссэн дараах гомдол, маргааныг доор дурдсан байгууллага, албан тушаалтан хянан шийдвэрлэнэ:
13.1.1газрын төлбөр ногдуулалттай холбоотой маргааныг Газрын ерөнхий хуулийн 106 дугаар зүйлд заасан маргаан таслах зөвлөл;
13.1.2газрын төлбөр хураах, газрын төлбөрийн өр барагдуулах үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Татварын ерөнхий хуулийн 81.1-д заасан этгээд.
13.2Төлбөр төлөгч газрын төлбөртэй холбогдсон гомдол, маргааны талаар энэ хуулийн 13.1-д заасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг гомдол, маргааныг шүүх шийдвэрлэнэ.
14 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
14.1Энэ хуулийг 20.. оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Албан бичиг
(Албан бичиг.pdf)