Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 4-Р САРЫН 28 ӨДӨР
УЛААНБААТАР
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлд дараах агуулгатай 26.7 дахь хэсгийг нэмсүгэй.
“26.7.Энэ хуульд заасны дагуу зохион байгуулсан хяналтын сонсголоос гарсан санал, дүгнэлт, чиглэлтэй холбоотойгоор үр дүнгийн сонсголыг зохион байгуулж болно.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
