Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Улсын Их Хурлын тогтоол

2023 ОНЫ 1-Р САРЫН 10 ӨДӨР
УЛААНБААТАР

"Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын "26, " гэсний дараа "27, " гэж нэмсүгэй.
2."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 27 дугаар бүлэгт “2710.12.14 үндэсний кодын 92 октантай автобензин “0-5” гэсэн барааны нэр төрөл нэмсүгэй.
3. "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 27 дугаар бүлгийн “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн 0-5” гэснийг “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн 5” гэж өөрчилсүгэй.
4.Энэ тогтоолын 2 дугаар заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдсүгэй.
5.Энэ тогтоолын 2-т заасан импортын бараанд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн энэ тогтоолд заасны дагуу албан татвар ногдуулна.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Нэн яаралтай хэлэлцүүлэх тухай (УИХ-ын даргын захирамж 2023.01.11 № 09)
(УИХ-ын даргын захирамж.pdf)