Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 6-Р САРЫН 16 ӨДӨР
УЛААНБААТАР

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлИргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомж
2.1Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын ерөнхий хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсад газар өмчлөхтэй холбогдсон харилцааны талаар энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол Монгол Улсын Үндсэн хуулийг үндэслэн энэ хуулийг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”иргэнд газар өмчлүүлэх” гэж Монгол Улсын Үндсэн хуульд иргэнд өмчлүүлж болохоор заасан газрыг энэ хуульд заасан журмаар зөвхөн Монгол Улсын иргэний өмчлөлд шилжүүлэхийг;
3.1.2”иргэний өмчийн газар” гэж Газрын ерөнхий хуулийн 41.1-д заасны дагуу үнэгүй өмчилж авсан болон бусдын өмчлөлөөс хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх эрхээр шилжүүлж авсан газрыг.
4 дүгээр зүйлИргэнд газар өмчлүүлэхэд баримтлах зарчим
4.1Иргэнд газар өмчлүүлэхэд Газрын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан төрөөс газрын талаар баримтлах зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:
4.1.1иргэнд өмчлүүлэх газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн байх;
4.1.2иргэнд өмчлүүлэх газар нь байгаль, газар зүй, нийгэм, эдийн засгийн хувьд иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан байх;
4.1.3улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан байх.
5 дугаар зүйлИргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох
5.1Иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, хэмжээ, байршлыг Газрын ерөнхий хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно.
5.2Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тухайн жилд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлын саналыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаар уламжлуулан тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор хүргүүлнэ.
5.3Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг хянан, судалж тухайн жилд улсын хэмжээнд иргэнд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөний төсөлд тусган газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.
5.4Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 5.3-т заасан улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор багтаан Засгийн газраар батлуулах ажлыг зохион байгуулна.
5.5Монгол Улсын иргэн амины орон сууцны байшин, гэр, сууц барих зориулалттай барилга байгууламж барих газрын эрхтэй газраа Газрын ерөнхий хуулийн 41.2-т заасны дагуу нэг удаа үнэгүй өмчилж авах эрхтэй.
6 дугаар зүйлГазар өмчлөгч
6.1Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар төрийн өмчийн газар /цаашид “төрийн өмчийн газар” гэх/-аас 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ.
6.2Монгол Улсын 18 насанд хүрээгүй иргэн бэлэглэл, өв залгамжлалын журмаар газар өмчлөх эрх эдлэх бөгөөд энэ хуулийн 6.1-д заасан насанд хүрснээр захиран зарцуулах эрх үүснэ.
6.3Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн газар өмчлөх эрх эдлэхгүй.
6.4Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн 6.3-т заасанд адил хамаарна.
6.5Монгол Улсын иргэний өмчилсөн газарт баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын болон Монгол Улсын хуулийн этгээд шилжүүлэн авах тохиолдолд газар өмчлөх эрх шилжихгүй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ
7 дугаар зүйлГазар өмчлөх хүсэлт гаргах, түүнийг хянах
7.1Иргэн газар өмчлөх хүсэлтээ цахимаар болон цаасан хэлбэрээр дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагчид төрийн үйлчилгээний нэгдсэн төв, эсхүл газрын мэдээллийн системээр гаргана.
7.2Дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч хүсэлтийг хүлээн авч, тухайн иргэнтэй холбоотой дараах мэдээллийг газрын мэдээллийн системээс хянана:
7.2.1Газрын ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагыг хангаж, улсын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэх;
7.2.2иргэний улсын бүртгэлийн мэдээлэл;
7.2.3Газрын ерөнхий хуулийн дагуу олгосон барилга байгууламж барих газрын эрхийн гэрчилгээ;
7.2.4өмнө нь газар өмчилсөн эсэх;
7.2.5газрын кадастрын зураг.
7.3Дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч нь иргэний газар өмчлөх хүсэлтийг энэ хуулийн 7.2-т заасны дагуу хянаж, Кадастрын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу суурин болон хээрийн судалгаа хийх, хаягжуулах ажлыг гүйцэтгэн ажлын 15 хоногийн дотор аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад газрын мэдээллийн системээр хүргүүлнэ.
7.4Иргэний газар өмчлөх хүсэлт нь энэ хуулийн 7.2-т заасан баримтын бүрдэл, шаардлагыг хангаагүй тохиолдолд энэ тухай иргэнд 15 хоногийн дотор мэдэгдэж, бүрдлийг хангуулах арга хэмжээ авна.
8 дугаар зүйлГазар өмчлүүлэх тухай шийдвэр гаргаж, өмчлөх эрхийг баталгаажуулах
8.1Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7.3-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хянаж, газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргана.
8.2Энэ хуулийн 8.1-д заасан шийдвэрт өмчлөгч /өмчлөгчид/-ийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, эрх олгосон шийдвэрийн огноо, дугаар, газрын үнэ, хэмжээ, байршил, зориулалтыг тус тус тусгана.
8.3Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний хүсэлт нь энэ хуулийн 7.2-т заасныг хангаагүй тохиолдолд газар өмчлөх шийдвэр гаргахаас татгалзаж энэ тухай мэдэгдлийг тайлбарын хамт 15 хоногт багтаан иргэнд мэдэгдэнэ.
8.4Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 8.1-д заасан шийдвэрийг газрын мэдээллийн системээр дамжуулан дүүргийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, сумын улсын бүртгэгчид энэ хуулийн 9.2-т заасан дундын мэдээллийн санд цахимаар хүргүүлнэ.
8.5Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллага энэ хуулийн 8.1-д заасан шийдвэрийг үндэслэн газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан улсын бүртгэлийн гэрчилгээг иргэнд олгож, нэгж талбарт суурилсан бүртгэлийн дугаарыг энэ хуулийн 9.2-т заасан дундын мэдээллийн санд бүртгэнэ.
8.6Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 8.4-т заасан мэдээллийг дундын мэдээллийн сангаас хүлээн авч Газрын ерөнхий хуулийн 27.2.4-т заасан кадастрын мэдээллийн системд бүртгэнэ.
9 дүгээр зүйлИргэний газар өмчлөх эрхийн болон газар өмчлөх эрхтэй холбоотой өөрчлөлтийн бүртгэл
9.1Иргэний газар өмчлөх эрхийн болон газар өмчлөх эрхтэй холбоотой өөрчлөлтийг энэ хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэнэ.
9.2Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан харилцан мэдээлэл солилцох, мэдээлэл лавлагаагаар иргэд, олон нийтэд үйлчлэх үүрэг бүхий дундын мэдээллийн сантай байна.
9.3Дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч иргэний газар өмчлөх эрхтэй холбоотой өөрчлөлтийг бүртгэж, мэдээллийн санд оруулах, хянах үйл ажиллагааг тус тус хариуцан гүйцэтгэнэ.
9.4Энэ хуулийн 9.1, 9.3-т заасан бүртгэлтэй холбоотой мэдээллийг хариуцсан байгууллагууд дундын мэдээллийн сангаар дамжуулан харилцан солилцоно. Мэдээлэл солилцох журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага хамтран батална.
9.5Газрын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зураг нь газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний салшгүй хэсэг байна.
10 дугаар зүйлИргэнд өмчлүүлэх газрын хянан баталгаа
10.1Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрх авсан мэргэжлийн байгууллага нь иргэнд өмчлүүлэх газрын хянан баталгааг хийхдээ Газрын ерөнхий хуулийн 90 дүгээр зүйлийг баримтална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ ГАЗАР ӨМЧЛӨХ ХАРИЛЦААНЫ ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТ
11 дүгээр зүйлГазар өмчлөгч иргэний эрх, үүрэг
11.1Газар өмчлөгч иргэн дараах эрх эдэлнэ:
11.1.1хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчийн газраа зориулалтын дагуу ашиглах;
11.1.2өмчийн газраа энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу бусдад гэрээгээр ашиглуулах;
11.1.3өмчийн газраа зориулалтын дагуу бусад иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах;
11.1.4барилга байгууламж барих газрын эрхээр Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд өмчийн газраа шилжүүлэх;
11.1.5өмчийн газраа зохих журмын дагуу Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд барьцаалах;
11.1.6өмчийн газраа нийтийн эдэлбэр, улс, орон нутгийн хэрэгцээнд түр ашиглуулахад харилцан тохиролцсоны дагуу хуульд заасан төлбөр авах;
11.1.7холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өмчийн газар дээрээ худаг гаргаж ашиглах;
11.1.8иргэний өмчийн газрыг нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлж авсан тохиолдолд хуульд заасны дагуу нөхөх олговор авах;
11.1.9аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу өмчийн газрынхаа зориулалтыг өөрчлөх;
11.1.10өмчийн газраа гэрээний үндсэн дээр, эсхүл газрын биржээр дамжуулан дуудлага худалдааны журмаар худалдах;
11.1.11хууль тогтоомжид заасан бусад эрх.
11.2Иргэний өмчийн газрыг өвлөх, бэлэглэхтэй холбоотой харилцааг Иргэний хуулиар зохицуулна.
11.3Монгол Улсын иргэн 18 насанд хүрсэн өдрөөс эхлэн энэ хуулийн 11.1-д заасан өмчийн газраа захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлнэ.
11.4Төрөөс 18 насанд хүрээгүй иргэний өмчийн газрыг нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор төрийн өмчид эргүүлэн авах ажиллагааг хууль ёсны төлөөлөгчөөр нь дамжуулан хэрэгжүүлнэ.
11.5Газар өмчлөгч иргэн дараах үүрэг хүлээнэ:
11.5.1энэ хууль болон Газрын ерөнхий хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
11.5.2өмчийн газраа холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, норм, дүрэм, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн зөвшөөрөгдсөн зориулалтаар нь ашиглах;
11.5.3өмчийн газраа бусдад шилжүүлэх тохиолдолд газрын мэдээллийн системд бүртгүүлэх;
11.5.4өмчийн газраа бусдад ашиглуулах, барьцаалах тохиолдолд дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагчид мэдэгдэх;
11.5.5өмчийн газар дээр нь байрлуулсан хил заагийн болон геодезийн цэг, тэмдэгтийг хамгаалах, бүрэн бүтэн байлгах;
11.5.6бусад этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироох, өмчийн газар дээрээ хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөх аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх;
11.5.7өмчийн газрын төлөв байдал, чанарыг дордуулахгүй байх;
11.5.8өмчийн газраа ашиглах явцад барилга, экологи, ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын болон бусад холбогдох стандарт, норм, дүрэм, шаардлагыг сахиж, мөрдөх;
11.5.9Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд газар өмчлөх эрхээсээ татгалзаж, газраа харьяа аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэж өгөх;
11.5.10хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
12 дугаар зүйлГазар өмчлөгч иргэнд хориглох зүйл
12.1Газар өмчлөгч иргэнд дараах зүйлийг хориглоно:
12.1.1өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх;
12.1.2өмчийн газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах;
12.1.3өмчийн газраа холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, норм, дүрэм, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж зориулалтын бусаар ашиглах.
13 дугаар зүйлИргэн өмчийн газраа бусдад ашиглуулах
13.1Иргэн Газрын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу өөрийн өмчийн газрыг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.
13.2Иргэн өмчийн газраа энэ хуулийн 13.1-д заасны дагуу бусдад ашиглуулах тухай хүсэлтээ нотариатаар баталгаажуулж, дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагчид төрийн үйлчилгээний нэгдсэн төв, эсхүл газрын мэдээллийн системээр гаргана.
13.3Дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч өмчийн газрыг бусдад ашиглуулах тухай хүсэлтийг хянаж 15 хоногийн дотор аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шийдвэрлүүлэхээр уламжлан, энэ тухай иргэнд мэдэгдэнэ.
13.4Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 13.3-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хянаж, шийдвэрлэнэ.
13.5Иргэний өмчийн газрыг ашиглах этгээд энэ хууль, Газрын ерөнхий хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зөрчиж байсан, түүнчлэн тухайн газарт хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулж болзошгүй нь тогтоогдвол аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ашиглуулахаас татгалзаж болно.
13.6Иргэн өмчийн газраа бусдад ашиглуулахтай холбоотой гомдлыг шүүх шийдвэрлэнэ.
13.7Иргэн өмчийн газраа ашиглуулах гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл болон газрын мэдээллийн системд бүртгүүлнэ.
13.8Иргэн өмчийн газраа бусдад ашиглуулахтай холбоотой өөрчлөлтийг бүртгэх, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, газрыг хүлээлгэн өгөх харилцааг Кадастрын тухай хуулиар зохицуулна.
13.9Иргэн өмчийн газраа энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд ашиглуулахад түүний газар өмчлөх эрх хэвээр хадгалагдана.
14 дүгээр зүйлИргэн өмчийн газраа нийтийн эдэлбэр, улс, орон нутгийн хэрэгцээнд түр ашиглуулах
14.1Монгол Улсын иргэн өмчийн газраа газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, сумын Засаг даргатай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр тодорхой хугацаагаар гэрээ байгуулан нийтийн эдэлбэр болон улс, орон нутгийн хэрэгцээнд түр ашиглуулж болно.
14.2Монгол Улсын иргэн өмчийн газраа нийтийн эдэлбэр, улс, орон нутгийн хэрэгцээнд түр ашиглуулах журмыг Засгийн газар батална.
15 дугаар зүйлИргэн газар өмчлөх эрхээ бусад иргэнд өмчлөх эрхээр шилжүүлэх
15.1Иргэн газар өмчлөх эрхээ бусад иргэнд өмчлөх эрхээр шилжүүлэхэд мэдүүлгээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.1-д заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад гаргана.
15.2Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуулийн 15.1-д заасан хүсэлтийг энэ хуулийн 9.2-т заасан дундын мэдээллийн санд бүртгэнэ.
15.3Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний газар өмчлөх эрх шилжүүлэх тухай мэдүүлгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.1-д заасан дундын мэдээллийн сангаас хүлээн авч газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлтийг бүртгэн, баталгаажуулж, нэгж талбарт суурилсан бүртгэлийн дугаар олгоно.
15.4Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага нь газрын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд энэ хуулийн 15.3-т заасан нэгж талбарт суурилсан бүртгэлийн дугаарыг тэмдэглэн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, гэрчилгээ олгоно.
16 дугаар зүйлИргэн өмчийн газраа бусдад шилжүүлэх
16.1Иргэн өмчийн газраа Газрын ерөнхий хуулийн 42.1.2-т заасан барилга байгууламж барих газрын эрхээр иргэн, хуулийн этгээдэд шилжүүлж болно.
16.2Иргэн өмчийн газраа энэ хуулийн 16.1-д заасан эрхээр бусдад шилжүүлэх хүсэлтээ нотариатаар баталгаажуулсан гэрээний хамт дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагчид төрийн үйлчилгээний нэгдсэн төв, эсхүл газрын мэдээллийн системээр гаргана.
16.3Энэ хуулийн 16.2-т заасан хүсэлтэд газар өмчлөгч иргэний хамтран өмчлөгч тус бүр гарын үсэг зурсан байна.
16.4Дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч нь энэ хуулийн 16.2-т заасан хүсэлтийг бүртгэн, суурин болон хээрийн судалгааг хийж, аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад газрын мэдээллийн системээр 15 хоногийн дотор илгээнэ.
16.5Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 16.4-т заасан хүсэлтийг хүлээн авч хянаад, газрыг шилжүүлэн авч байгаа этгээдэд барилга байгууламж барих газрын эрх олгох, өмчийн газраа шилжүүлж байгаа иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох тухай шийдвэрийг 15 хоногийн дотор тус тус гаргаж, барилга байгууламж барих газрын эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг газрын мэдээллийн системд бүртгэнэ.
16.6Энэ хуулийн 16.5-д заасан шийдвэрт барилга байгууламж барих газрын эрхийн зориулалт, газрын байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тусгана.
16.7Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 16.5-д заасан шийдвэрийг үндэслэн өмчийн газраа шилжүүлж байгаа иргэний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоно. Мөн иргэний газар өмчлөх эрхийн бүртгэлийг хааж, барилга байгууламж барих газрын эрхийн нэгж талбарт суурилсан улсын бүртгэлийн дугаарыг энэ хуулийн 9.2-т заасан дундын мэдээллийн санд ажлын 3 өдрийн дотор илгээнэ.
16.8Дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч нь өмчийн газраа шилжүүлж байгаа иргэний газрыг хүлээн авсны дараа барилга байгууламж барих газрын эрх эзэмшигчтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, нэгж талбарын хувийн хэргийг нээж энэ хуулийн 16.7-д заасан улсын бүртгэлийн дугаарыг төрийн өмчийн газар дээр барилга байгууламж барих эрхийн гэрчилгээнд тэмдэглэн кадастрын мэдээллийн системд бүртгэнэ.
16.9Иргэн өмчийн газраа энэ зүйлийн 16.1-д заасны дагуу бусдад шилжүүлсэн тохиолдолд хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлогоо Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татварын албанд тайлагнана.
17 дугаар зүйлИргэн өмчийн газраа дуудлага худалдааны журмаар бусдад шилжүүлэх
17 .1Иргэн өмчийн газраа дуудлага худалдааны журмаар энэ хуулийн 15.1, 16.1-д заасан эрхээр бусдад шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд Газрын ерөнхий хуулийн 83.2-т заасан дуудлага худалдааны журмыг баримтална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХ ДУУСГАВАР БОЛОХ, ГАЗАР ӨМЧЛӨГЧИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ
18 дугаар зүйлИргэний газар өмчлөх эрх дуусгавар болох
18.1Иргэний газар өмчлөх эрх дараах үндэслэлээр дуусгавар болно:
18.1.1өмчилсөн газрын эрхээ энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасны дагуу иргэн болон хуулийн этгээдэд шилжүүлсэн;
18.1.2газар өмчлөх эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан;
18.1.3газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарсан;
18.1.4энэ хуулийн 11.5-д заасан үүргийг биелүүлсэн эсэхээс үл хамааран шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан;
18.1.5хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.
18.2Иргэн энэ хуулийн 18.1.2-т заасан газар өмчлөх эрхээсээ татгалзах хүсэлтээ дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагчид төрийн үйлчилгээний нэгдсэн төв, эсхүл газрын мэдээллийн системээр гаргана.
18.3Энэ хуулийн 18.2-т заасан хүсэлтэд газар өмчлөгч иргэний хамтран өмчлөгч тус бүр гарын үсэг зурсан байна.
18.4Дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч энэ хуулийн 18.2-т заасан хүсэлтийг хүлээн авч, суурин болон хээрийн судалгааг хийж, аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 15 хоногийн дотор цахимаар илгээнэ.
18.5Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.4-т заасан хүсэлтийг хүлээн авч хянаад, иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох тухай шийдвэрийг 15 хоногийн дотор гаргана.
18.6Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 18.5-д заасан шийдвэртэй холбогдох өөрчлөлтийг дундын мэдээллийн санд бүртгэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу иргэний газар өмчлөх эрхийн бүртгэлийг хаана.
18.7Энэ хуулийн 18.5, 18.6-д заасан шийдвэрийг үндэслэн дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагч иргэний өмчилсөн газрыг төрийн өмчид хүлээн авна.
19 дүгээр зүйлИргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах
19.1Иргэний өмчийн газрыг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахтай холбоотой харилцааг Газрын ерөнхий хууль болон Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулиар зохицуулна.
20 дугаар зүйлГазар өмчлөгч иргэний эрхийг хязгаарлах
20.1Тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэнд өмчлүүлсэн газарт Газрын ерөнхий хуулийн 63.1-д зааснаар газар өмчлөгч иргэний эрхийг хязгаарлаж сервитут тогтоож болно.
20.2Сервитут тогтоолгуулсан этгээд газар өмчлөх эрхтэй этгээдийн аливаа үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.
20.3Сервитут тогтоосон шалтгаан үгүй болмогц түүнийг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэрээр дуусгавар болгоно.
20.4Иргэний өмчийн газарт сервитут тогтоосон бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.
21 дүгээр зүйлИргэний өмчийн газрыг дайчлан ашиглах
21.1Хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан үрэгдэх, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулахуйц гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон, эсхүл тохиолдож болзошгүй байдал үүссэн нөхцөлд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулан иргэний өмчийн газрыг хуульд заасан журмын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр дайчлан ашиглаж болно.
21.2Газрыг дайчлан ашигласны улмаас газар өмчлөгч иргэнд учирсан хохирлыг шийдвэр гаргасан этгээд хариуцаж нөхөн төлнө.
21.3Дайчлан ашигласан газрыг эргүүлэн өгөх боломжгүй болсон тохиолдолд өмчлөгчид уг газрын хохирлыг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож нөхөн төлөх буюу дайчлан ашигласан газраас төлөв байдал, чанар, үнэлгээний хувьд төсөөтэй өөр байршилд байгаа газрыг өмчлүүлж, учирсан хохирлыг нөхөн төлнө.
21.4Дайчлан ашигласан иргэний өмчийн газрын үнэ, газар өмчлөгч иргэнд учирсан хохирлын хэмжээг тогтоохтой холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.
22 дугаар зүйлИргэний газар өмчлөх эрхийг хүчингүй болгох
22 .1Иргэний газар өмчлөх эрхийг дараах тохиолдолд шүүхийн журмаар хүчингүй болгоно:
22 .1.1өмчийн газар дээрээ хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон;
22 .1.2холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, норм, дүрэм, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж, өмчийн газраа зориулалт бусаар ашигласан.
22 .2Энэ хуулийн 22.1-д заасан үр дагавар үүсэн тохиолдолд иргэний газар өмчлөх эрхийг хүчингүй болгож, Газрын ерөнхий хуульд заасны дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
ИРГЭНИЙ ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙН БАТАЛГАА
23 дугаар зүйлИргэний газар өмчлөх зөрчигдсөн эрхийг сэргээх
23.1Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээнэ.
23.2Иргэний газар өмчлөх эрхийг сэргээн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь уг газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэх, эрх нь сэргээгдсэн иргэнд улсын бүртгэлийн гэрчилгээ олгох үндэслэл болно.
23.3Төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль тогтоомжид нийцээгүй, иргэний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан байгууллага нөхөн төлнө.
23.4Газар өмчлөх эрхийг нь зөрчсөн этгээд иргэнд учруулсан хохирлыг, түүний дотор олох байсан орлогыг нь оролцуулан иргэний хууль тогтоомжид заасны дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлнө.
24 дүгээр зүйлГазар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох
24.1Иргэний газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.
25 дугаар зүйлГомдол гаргах
25.1Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, албан тушаалтан хууль бусаар саад учруулсан гэж үзвэл тухайн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно.
25.2Гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж иргэнд бичгээр хариу өгнө.
25.3Иргэн энэ хуулийн 25.2-т заасан хугацаанд хариу аваагүй бол гомдлоо шүүхэд гаргана.
25.4Иргэний газар өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ БОЛОН ХУВИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
26 дугаар зүйлГазрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
26.1Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
26.1.1иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд нь бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, дүүргийн хэлтэс, сумын газар зохион байгуулагчийг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах;
26.1.2хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
27 дугаар зүйлАймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг
27.1Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
27.1.1нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;
27.1.2иргэнд өмчлүүлэхээр төлөвлөсөн болон иргэнд өмчлүүлсэн газарт инженерийн болон нийгмийн дэд бүтэц бий болгох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ, түүний зардлыг орон нутгийн төсөв болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусган батлах;
27.1.3хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
28 дугаар зүйлАймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын чиг үүрэг
28.1Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар өмчлөлийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
28.1.1нутаг дэвсгэртээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
28.1.2Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлын саналыг аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран боловсруулах, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх;
28.1.3иргэнд өмчлүүлэхээр төлөвлөсөн болон иргэнд өмчлүүлсэн газарт инженерийн болон нийгмийн дэд бүтэц бий болгох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ, түүний зардлыг орон нутгийн төсөв, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгуулах саналыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих;
28.1.4хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
29 дүгээрАймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
29.1Аймаг, нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар өмчлөлийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
29.1.1улсын болон аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг үндэслэн иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хангах;
29.1.2иргэний өмчийн газарт хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах, гарсан зөрчлийг арилгуулах, газар өмчлөх эрхийг хүчингүй болгох талаар шүүхэд нэхэмжлэл гаргах;
29.1.3хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
30 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
30.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл /эс үйлдэхүй/ нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
30.2Энэ хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
31 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
31.1Энэ хуулийг 20.. оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(ҮБ.pdf)