Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Одсүрэнгийн НОМИНЧИМЭГ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 2-Р САРЫН 4 ӨДӨР
УЛААНБААТАР

ОРОН СУУЦНЫ БОЛОН ОРОН СУУЦНЫ БУС ЗОРИУЛАЛТТАЙ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежментийг зохистойгоор хэрэгжүүлэх замаар иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах болон өмчлөх эрхийг хамгаалахад оршино.
2 дугаар зүйлОрон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль тогтоомж
2.1Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль 1 , Барилгын тухай хууль 2 , Орон сууцны тухай хууль 3 , Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль 4 , Эрчим хүчний тухай тухай 5 , Газрын тухай хууль 6 энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
1 Иргэний хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2002 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 2 Барилгын тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2016 оны 09 дугаарт нийтлэгдсэн. 3 Орон сууцны тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 1999 оны 21 дугаарт нийтлэгдсэн. 4 Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2011 оны 21 дугаарт нийтлэгдсэн. 5 Эрчим хүчний тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2001 оны 21 дугаарт нийтлэгдсэн. 6 Орон сууц хувьчлах тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 1996 оны 21 дугаарт нийтлэгдсэн.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь дараах харилцаанд үйлчилнэ.
3.1.1нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежмент болон сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой харилцаа;
3.1.2Дундын өмчлөлийн инженерийн шугам сүлжээ, гадна орчны тохижилт бүхий амины орон сууцны хороолол, хотхонд дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежмент болон сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой харилцаа;
3.1.3Орон сууцны бус зориулалттай, хоёр буюу түүнээс дээш тооны дангаар өмчлөгч бүхий байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежмент болон сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой харилцаа;
3.1.4Түрээслээд өмчлүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд баригдсан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежмент болон сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой харилцаа.
3.2Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:
3.2.1энэ зүйлийн 3.1.1-3.1.4-т заасан байшинг ашиглалтад оруулахаас өмнө үүссэн;
3.2.2барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд барилгын захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээдийн тухайн барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хангахтай холбогдон үүссэн;
3.2.3энэ зүйлийн 3.1.1-3.1.4-т заасан байшин нь бүхэлдээ нэг этгээдийн дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болсон.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1"нийтийн зориулалттай орон сууцны байшин" гэж Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан барилга эсхүл сууцны болон аж ахуйн холимог зориулалттайгаар баригдсан барилгыг;
4.1.2"сууц” гэж Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан цогцолборыг;
4.1.3”амины орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь нэгээс гурав хүртэлх тооны дангаар өмчлөгчтэй сууцны зориулалттай орон сууцыг;
4.1.4“амины орон сууцны хороолол, хотхон” гэдэгт дундын өмчлөлийн инженерийн дэд бүтэцтэй гэр хороолол болон амины орон сууцны хотхоныг;
4.1.5”орон сууцны бус зориулалттай байшин” гэж хүн аж төрөх, суурьшин амьдрах зориулалтгүй, ажлын байрны болон аж ахуй эрхлэх зориулалттай, хоёр буюу түүнээс дээш өмчлөгчийн дангаар өмчлөлд хуваагдсан барилгыг;
4.1.6"өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууц, үйлчилгээний талбай, амины орон сууцны хороолол, хотхонд амины орон сууц, эсхүл олон өмчлөгч бүхий орон сууцны бус зориулалттай байшин дахь талбайг бусад этгээдийн хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрх бүхий хүн, хуулийн этгээдийг;
4.1.7"түрээслээд өмчлөх эрхтэй сууц эзэмшигч" гэж түрээсийн төлбөрийг тодорхой хугацаанд төлж, хугацааны эцэст өмчлөлдөө шилжүүлэн авах нөхцөлтэй гэрээгээр сууц эзэмшиж байгаа хүнийг;
4.1.8"өмчлөгчид ногдох хэсэг" гэж орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн өмчлөгчийн оролцох хувь, хэмжээг;
4.1.9"сууцны бус зориулалттай хэсэг" гэж дундын өмчлөлийн сууцны бус зориулалттай техникийн өрөө, хонгилыг;
4.1.10"сууц өмчлөгчдийн холбоо” гэж энэ хуулийн 3.1.1-3.1.4 дэх заалтад заасан харилцаанд хамаарах байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой заавал гишүүнчлэлтэй хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг;
4.1.11”хангагч” гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.14, Эрчим хүчний тухай хуулийн 3.1.16-т заасан хуулийн этгээдийг;
4.1.12”мэргэжлийн байгууллага” гэж энэ хуулийн 3.1.1-3.1.4 дахь заалтад заасан байшингийн инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалт болон дундын эд хөрөнгийн менежменттэй холбоотой бусад үйлчилгээг сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээний үндсэн дээр хуулийн дагуу эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээдийг;
4.1.13”оршин суугчдын дүрэм” гэж нэг сууц өмчлөгчдийн холбооны гишүүнчлэлд хамаарах этгээдүүд зэрэгцэн амьдрах хэрэгцээ, шаардлагын хүрээнд бусдын эрх, ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, өөрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрэгжүүлэх зорилгоор сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулан баталсан заавал дагаж мөрдөх хэм хэмжээг;
4.1.14”ерөнхий менежер” гэж сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг сайжруулах, өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хөрөнгийн менежментийг хэрэгжүүлэх үүрэг бүхий сууц өмчлөгчдийн холбооноос томилсон болон гэрээний үндсэн дээр хамтран ажиллахаар сонгогдсон хүн, хуулийн этгээдийг.
5 дугаар зүйлДундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежментэд баримтлах зарчим
5.1Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежментийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
5.1.1өмчлөгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах эрхийг хамгаалах;
5.1.2сууц өмчлөгчдийн холбооны гишүүдийн оролцоог тэгш хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс үүссэн хариуцлагыг хүлээх, ардчилсан удирдлага, хамтын хяналттай байх;
5.1.3дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежменттэй холбоотой үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх;
5.1.4орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулахгүй, эдийн засгийн үр өгөөжийг урт хугацаанд хадгалахад чиглэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Дундын өмчлөлийн эд хөрөнгө
6 дугаар зүйлДундын өмчлөлийн эд хөрөнгө
6.1Энэ хуулийн үйлчлэлд хамаарах байшингийн үндсэн бүтээц, болон аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хэсгүүд, өмчлөгчдийн нийтлэг ашиглалтад зориулсан байгууламж, техникийн тоноглол, бусад инженерийн шугам сүлжээ нь нэг этгээдийн дангаар өмчлөлд хамаарахгүй.
6.2Дундын өмчлөлийн зүйлс нь дангаар өмчлөх хэсгийн дотор байрласан байх тохиолдолд энэ зүйлийн 6.1 дэх хэсэг нэгэн адил хамаарна.
6.3Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна:
6.3.1байшингийн гадна хана, даацын хана, багана;
6.3.2доод хонгил, дээвэр, дээврийн хонгил;
6.3.3цахилгаан болон явган шат, шатны хонгил;
6.3.4сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө;
6.3.5сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж;
6.3.6орцны цонх, хаалга, довжоо, саравч, салхижуулалтын болон хог зайлуулах хоолой;
6.3.7орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээ, газардуулгын байгууламж;
6.3.8тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай ус хадгалах байгууламж, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө;
6.3.9тухайн орон сууцны байшингийн оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж;
6.3.10сууц өмчлөгчдийн холбоо байрлаж үйл ажиллагаа явуулах өрөө;
6.3.11дангаар өмчлөлд хамаарахгүй бусад хөрөнгө.
6.4Энэ зүйлийн 6.3 дахь хэсэг нь орон сууцны бус зориулалттай байшинд нэгэн адил хамаарна.
6.5Амины орон сууцны хороолол, хотхоны дундын өмчлөлийн зүйлд энэ зүйлийн 6.3.8-6.3.11 дэх хэсэг хамаарна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Дундын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах
7 дугаар зүйлДундын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөх
7.1Өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчилнө.
7.2Дундын өмчлөлийн эд хөрөнгийг энэ хуулийн 7.1-д заасныг зөрчиж нэг өмчлөгч болон бусад хүн, хуулийн этгээдийн өмчлөлд шилжүүлэхийг хориглоно.
7.3Өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөхдөө инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ эрхэлж буй хангагч болон мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.
8 дугаар зүйлДундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах
8.1Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгчид дундаа хамтран эзэмшиж, ашиглана.
8.2Өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ эрхэлж буй хангагч болон мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.
9 дүгээр зүйлУлсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бий болсон эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт
9.1Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар энэ хуулийн 3.1.1-3.1.4 дэх хэсэгт заасан байшин, түүний орчны газарт бий болсон эд хөрөнгийг холбогдох гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд тооцно.
9.2Энэ зүйлийн 9.1-д заасан эх үүсвэрээр бий болсон хөрөнгө нь тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс салгаж болохуйц бөгөөд холбогдох гэрээгээр өмчлөгч этгээд нь өөр этгээд байхаар заасан бол төрийн болон аймаг, нийслэлийн өмчийн харилцааны асуудал эрхэлсэн байгууллага уг эд хөрөнгийг сууц өмчлөгчдөд эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг холбогдох сууц өмчлөгчдийн холбоотой байгуулна.
9.3Энэ хуулийн 9.2-т заасан гэрээний үлгэрчилсэн загварыг төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
10 дугаар зүйлДундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах
10.1Сууц өмчлөгчдийн холбоо дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн тухайн эд хөрөнгийг хүн, хуулийн этгээдэд гэрээгээр эзэмшүүлж, ашиглуулж болно.
10.2Энэ зүйлийн 10.1-д заасан хөрөнгөд орон сууцны байшингийн сууцны бус зориулалттай техникийн өрөө, таслах хаалт бүхий инженерийн шугам, сүлжээ бүхий хонгил хамаарахгүй.
10.3Энэ зүйлийн 10.2-т заасан техникийн өрөөг хангагч байгууллагад үнэ төлбөргүй ашиглуулна.
10.4Энэ зүйлийн 10.3-т заасны дагуу хангагч байгууллагад ашиглуулахдаа ил тод, нээлттэй, үл ялгаварлах зарчмыг баримталж, аливаа нэг этгээдэд давуу эрх олгохгүй.
10.5Энэ зүйлийн 10.1, 10.3-т заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшигч, ашиглагч нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын дагуу ашиглана.
11 дүгээр зүйлОрон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшин дахь сууц өмчлөгчдийн холбооны өрөө
11.1Нийтийн зориулалттай орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшинд сууц өмчлөгчдийн холбоо байрлаж, үйл ажиллагаа явуулахад зориулсан өрөөтэй байна.
11.2Энэ зүйлийн 11.1-д заасан өрөөнд сууц өмчлөгчдийн холбооноос бусад хүн, хуулийн этгээд байрлаж, үйл ажиллагаа явуулахгүй.
11.3Барилгын ажлын захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч энэ хуулийн 11.1-д заасан өрөөг орон сууцны байшингийн доод болон дээврийн хонгилд төлөвлөх, байгуулахыг хориглоно.
11.4Амины орон сууцны хороолол, хотхонд сууц өмчлөгчдийн холбоо байрлаж, үйл ажиллагаа явуулах өрөө байлгах эсэх асуудлыг өмчлөгчид шийдвэрлэнэ.
12 дугаар зүйлОрон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээ
12.1Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээний талаар сууц өмчлөгчдийн холбоо дараах шаардлагыг хангана:
12.1.1цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээнд эрх бүхий байгууллагаас баталсан норм, дүрэм, үндэсний болон хотын стандартыг дагаж мөрдөх;
12.1.2цахилгаан шатны аюулгүй, найдвартай ажиллагаа, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах;
12.1.3цахилгаан шатны засвар, үйлчилгээг гэрээний дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
12.1.4ашиглалтын хугацаа дууссан, ашиглах боломжгүй цахилгаан шатыг ашиглахгүй байх, аюул, ослоос сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
12.1.5хууль тогтоомж, стандарт шаардлагад заасан бусад.
13 дугаар зүйлГадна орчны тохижилт, ашиглалт
13.1Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшин нь Барилгын тухай хууль болон холбогдох стандартын дагуу хийгдсэн ногоон байгууламж, автозам, зогсоол, явган хүний зам, гарц, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, уран барилгын жижиг хэлбэр, гэрэлтүүлэг зэрэг гадна орчны тохижилттой байна.
13.2Энэ зүйлийн 13.1-д заасан гадна орчны тохижилтыг нийт оршин суугчид болон талбай өмчлөгчид тэгш эрхтэйгээр ашиглах боломжоор хангагдсан байна.
13.3Энэ зүйлийн 13.1-д заасан дундын өмчлөлийн гадна орчны тохижилтын арчлалт, хамгаалалт, засвар, үйлчилгээг сууц өмчлөгчдийн холбоо хариуцна.
13.4Энэ хуулийн үйлчлэлд хамаарах байшингийн орчны газарт гадна орчны тохижилд хийхдээ инженерийн шугам сүлжээнд засвар, үйлчилгээ хийхэд саад учруулахгүй байхаар төлөвлөнө.
13.5Хангагч болон мэргэжлийн байгууллага нь энэ хуулийн үйлчлэлд хамаарах байшингийн доорх болон орчны газрыг дайран өнгөрсөн инженерийн шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийсэн бол энэ зүйлийн 13.4-т заасан журмын дагуу хийгдсэн гадна орчны тохижилтыг засвар хийхээс өмнөх анхны байдалд нь оруулах үүрэгтэй.
13.6Сууц өмчлөгчдийн холбоо осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гадна орчны талбайд 14 хоног тутам үзлэг, шалгалт хийнэ.
13.7Сууц өмчлөгчдийн холбоо, түүний гишүүн нь авто зогсоолын анхны төлөвлөлтийг өөрчлөхийг хориглоно.
13.8Сууц өмчлөгчдийн холбоо орон сууцны байшингийн ил авто зогсоолын тодорхой хэсгийг нийтийн авто зогсоолын үйлчилгээний зориулалтаар ашиглаж, орлого олж болно.
13.9Сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгч, эзэмшигчээс бусад этгээд энэ хуулийн 13.8-д заасан хэлбэрээр орон сууцны байшингийн ил авто зогсоолыг ашигласан тохиолдолд тээврийн хэрэгслээ байрлуулсны төлбөр төлнө.
13.10Энэ хуулийн 13.9-д заасан төлбөрийн хэмжээг ашиглалт, үйлчилгээний зардлын хэмжээг үндэслэн сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар тогтооно.
13.11Энэ хуулийн 13.09-д заасан төлбөрийг 3 ба түүнээс дээш хоног төлөөгүй тохиолдолд сууц өмчлөгчдийн холбоо тухайн тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу зөөж, шилжүүлэх арга хэмжээ авна.
14 дүгээр зүйлХүүхдийн тоглоомын талбай
14.1Нийтийн болон амины орон сууцны хотхон, хороолол нь тухайн сууц өмчлөгчдийн холбооны нийт гишүүд, оршин суугчдын болон хүүхдийн тооноос хамаарсан зохист хэмжээ бүхий хүүхдийн тоглоомын талбайтай байна.
14.2Хүүхдийн тоглоомын талбайд тавигдах тоглоомын төхөөрөмж, хэрэгсэл, талбайд ашиглагдах бусад эд зүйл нь хүүхдэд аюулгүй, Монгол Улсын холбогдох стандартыг хангасан байна.
14.3Хүүхдийн тоглоомын талбайг орон сууцны хороолол, хотхоны орчны газарт, дулаан, гэрэлтэй орчинд байгуулна. Тоглоомын талбай нь тээврийн хэрэгслийн зам, аюултай бусад байгууламжуудаас хол байршиж, хүүхдүүдийг тоглох үед эргэн тойронд аюулгүй байдал хангагдсан байхаар төлөвлөгдсөн байна.
14.4Хүүхдийн тоглоомын талбайн ашиглалтыг хэвийн байлгах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо нь засвар үйлчилгээг тогтмол хийж, аюулгүй байдлыг 14 хоног тутам шалгана.
15 дугаар зүйлХог хаягдал цуглуулах цэг
15.1Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшин нь оршин суугчдын аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээргүй, амьдрах болон ажиллах хэсгээс тусгаарлагдсан хог хаягдал цуглуулах цэгтэй байна.
15.2Хог хаягдал цуглуулах цэгийн байршил нь тогтмол, тохиромжтой, оршин суугчид нь хог хаягдлаа байршуулах боломжтой, галын болон бусад аюулгүй байдлыг хангасан, Монгол Улсын холбогдох стандартад нийцүүлсэн байна.
15.3Хог хаягдал цуглуулах цэгт хог хаягдлыг ялгах, дахин боловсруулах үүднээс тусгай хогийн савнууд байрлуулсан байна.
15.4Сууц өмчлөгчдийн холбоо нь хог хаягдал цуглуулах цэгийг тогтмол цэвэрлэх, засвар үйлчилгээг хийх, цугларсан хог хаягдлыг тээвэрлэх хуваарийг тогтоох, холбогдох этгээдтэй хог хаягдлыг зайлуулах талаар гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
15.5Оршин суугчид хог хаягдлыг тогтоосон цэгт, ангилж байршуулах, хог хаягдал цуглуулахтай холбоотой бусад журмыг дагаж мөрдөнө.
15.6Сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдын дүрэмд хог хаягдал хаях, зөөх, тээвэрлэх, ангилах, зайлуулах талаарх журам, тэдгээрийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар тусгана.
16 дугаар зүйлНийтийн зориулалттай орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн гадна тал /фасад/-ын хийц, бүтээц, өнгийг өөрчлөх
16.1Нийтийн зориулалттай орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн гадна тал /фасад/-ын үндсэн хийц, бүтээц, өнгийг өөрчлөх асуудлыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор шийдвэрлэнэ.
16.2Сууц өмчлөгчдийн холбоо орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн гадна тал /фасад/-ын үндсэн хийц, бүтээц, өнгийг өөрчлөх саналаа уг байшин байршиж байгаа аймаг, нийслэлийн ерөнхий архитекторт хүргүүлнэ.
16.3Аймаг, нийслэлийн ерөнхий архитектор энэ хуулийн 16.2-т заасан саналыг хүлээн аваад үндэсний уран барилгын өв уламжлал орчин үеийн хотын хөгжлийн нийтлэг жишгийг харгалзан 30 хоногийн дотор хариу өгнө.
17 дугаар зүйлОрон сууцны болон орон сууцны бус зориулалтай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн үндсэн бүтээц, хийцийг өөрчлөх
17.1Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн дараах эд хөрөнгийн үндсэн бүтээц, хийцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөхийг хориглоно:
17.1.1гадна хана, даацын хана, багана;
17.1.2доод хонгил, дээвэр, дээврийн хонгил;
17.1.3цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой.
17.2Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн дараах үндсэн бүтээц, хийцийг анхны зураг төслөөс өөрчлөх, зориулалтыг өөрчлөхийг хориглоно:
17.2.1цахилгаан болон явган хүний шат, шатны хонгил;
17.2.2байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээ, газардуулгын байгууламж
17.2.3байшингийн дээрх болон доорх нийтийн зориулалттай ус хадгалах байгууламж, сууц хоорондын талбай, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө.
17.3Дараах нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн зориулалтыг өөрчлөхийг хориглоно:
17.3.1сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө;
17.3.2сууц хоорондын талбай, түүний тагт;
17.3.3сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж;
17.3.4ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж.
17.4Дундын өмчлөлийн эд хөрөнгөд их хэмжээний өөрчлөлт оруулах засвар хийх нь аль нэг өмчлөгчийн дангаар өмчлөх эрхээ хэвийн хэрэгжүүлэхэд саад учруулахаар бол тухайн өмчлөгчийн зөвшөөрлийг авна.
18 дугаар зүйлОрон сууцны байшинд гэрийн тэжээвэр амьтан тэжээх
18.1Сууц өмчлөгч нийтийн зориулалттай орон сууцны байшин, амины орон сууцны хороолол, хотхонд гэрийн тэжээвэр амьтнаас өөр төрлийн амьтан тэжээхийг хориглоно.
18.2Сууц өмчлөгч нийтийн зориулалттай орон сууцны байшин, амины орон сууцны хороолол, хотхонд гэрийн тэжээвэр амьтан тэжээх, асран хамгаалах бол цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбогдсон нэмэлт төлбөр төлнө.
18.3Энэ хуулийн 18.2-т заасан төлбөрийн хэмжээг энэ хуулийн 22.4-т заасан жишиг итгэлцүүрийг харгалзан тогтооно.
18.4Нийтийн зориулалттай орон сууцны байшин, амины орон сууцны хороолол, хотхонд гэрийн тэжээвэр амьтан тэжээх, асран хамгаалахтай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиар зохицуулна.
ДӨРӨВДУГААР БҮЛЭГ
Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн доорх болон орчны газар
19 дүгээр зүйлОрон сууцны байшингийн орчны газар
19.1Энэ хуулийн үйлчлэлд хамаарах байшингийн доорх болон орчны газар (цаашид “орчны газар” гэх) нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий газар байна.
19.2Орчны газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу төрийн нийтийн өмч мөн бөгөөд тухайн байшин оршин байх хугацаанд сууц өмчлөгчид орчны газрыг нь дундын мэдлийн газрын эрхээр ашиглах эрхтэй байна.
19.3Байгалийн гамшиг, аливаа шалтгааны улмаас тухайн байшин устаж, гэмтсэн, ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас дахин төлөвлөлтөд орох болсон тохиолдолд эвдрэл хохирлыг даатгалаар буюу бусад аргаар арилгах боломжтой бол энэ зүйлийн 19.2-т заасан газрын эрх нь тухайн байшингийн өмчлөгчдөд хадгалагдана.
19.4Төрийн эрх бүхий байгууллага нь орчны газрыг 19.2-т заасан дундын мэдлийн газрын эрхээр ашиглуулах гэрээг тухайн байшингийн өмчлөгчдийг төлөөлүүлэн сууц өмчлөгчдийн холбоотой байгуулна.
19.5Орчны газрыг тухайн байшин оршин байх хугацаанд энэ хуульд заасныг зөрчиж, хүн, хуулийн этгээдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, орчны газарт барилга байгууламж барихыг хориглоно.
19.6Энэ зүйлийн 19.2-т заасан сууц өмчлөгч нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол дундын мэдлийн газрын эрхийн талаар шийдвэр гаргах эрхгүй байна.
19.7Өмчлөгчид нь дундын мэдлийн газрын эрхээр ашиглаж байгаа орчны газраар дайран өнгөрсөн инженерийн шугам сүлжээ, дэд станцын засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа гүйцэтгэгч болон хангагч байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.
19.8Оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орчны газарт болон шаардлагатай бусад дундын өмчлөлийн хэсэгт хяналтын камер суурилуулж болно.
19.9Энэ хуулийн 19.8-д заасны дагуу хяналтын камер суурилуулах, ашиглахад нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.
19.10Орчны газарт суурилуулах хяналтын камерын дуу, дүрсний мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах боломжтой дүрс бичлэгийн техник, хэрэгсэл нь Монгол Улсын стандарт MNS6423:2019 "Телехяналтын системийн техникийн ерөнхий шаардлага"-ыг хангасан байна.
19.11Энэ зүйлийн 19.8, 21.4-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтална.
20 дугаар зүйлОрчны газрыг ашиглах эрхийг шилжүүлэх
20.1Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн захиалагч буюу орчны газрын эзэмшигч нь тухайн барилга ашиглалтад орсноос хойш гурван сарын дотор газар эзэмших гэрээг цуцлах, газар ашиглах эрхийг өмчлөгчдөд шилжүүлэх хүсэлтээ аймаг, сум, нийслэлийн Засаг даргад гаргана.
20.2Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга энэ зүйлийн 20.1-д заасан хүсэлтийг хүлээн аваад 30 хоногийн дотор орчны газрыг ашиглах эрхийн гэрээг өмчлөгчдийг төлөөлүүлэн сууц өмчлөгчдийн холбоотой байгуулна.
20.3Орчны газрыг ашиглах эрхийг сууц өмчлөгчдөд олгох, ашиглуулах, улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой бусад харилцааг Газрын тухай хуулиар, орчны газар ашигласны төлбөр оногдуулах, уг төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг Газрын төлбөрийн тухай хуулиар тус тус зохицуулна.
ТАВДУГААР БҮЛЭГ
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, тэдгээрийн зардлыг хуваарилах
21 дүгээр зүйлОрон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн засвар, үйлчилгээ
21.1Сууц өмчлөгчдийн холбоо дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, энэ хуулийн 19.2-т заасан орчны газар, түүн дээрх зам, гадна орчны тохижилтын ажлыг тогтмол хийж, холбогдох зардлыг өмчлөгчид хариуцна.
21.2Энэ хуулийн 21.1-д заасан засвар, үйлчилгээ, тохижилт, менежментийг сууц өмчлөгчдийн холбоо өөрөө, эсхүл эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
21.3Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дангаар өмчлөлийн хэсэгт байрлах инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр өмчлөгч нь эрх бүхий хангагч болон мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэн, засвар, үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
21.4Өмчлөгч, эзэмшигч эзгүй үед ус алдах, гал гарах болон бусад өмчлөгчдийн аюулгүй байдал, эд хөрөнгөд хохирол учруулахуйц эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд тухайн сууц, талбайд нэвтрэн орж гал унтраах, эвдрэл, гэмтлийг арилгаж, эзгүй байсан өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээг сууц өмчлөгчдийн холбоо авч болно. Энэ тохиолдолд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хуулийг дагаж мөрдөх, цагдаагийн алба хаагч, хөндлөнгийн гэрчийг байлцуулан, дуу-дүрсний бичлэгээр баримтжуулах үүрэгтэй.
21.5Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж, бусдад саад учруулахыг хориглоно.
21.6Засвар, үйлчилгээ хийх үед орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшин, сууцны ус, дулаан, цахилгаан хангамжийг таслах шаардлага гарсан тохиолдолд сууц өмчлөгчдийн холбоо буюу өмчлөгч, эзэмшигчийн захиалга, хүсэлтийг үндэслэн эрх бүхий хангагч болон мэргэжлийн байгууллага таслалт, холболтыг даруй хийж, гүйцэтгэлд нь хяналт тавих бөгөөд энэ тухай урьдчилан мэдэгдэнэ.
21.7Орон сууц болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан хохирол, гэмтэл /цэвэр, бохир ус, халаалт, хэрэглээний халуун усны шугам, тоног төхөөрөмж хагарч, гэмтэх/-ийг арилгах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг тухайн гэрээт хангагч болон мэргэжлийн байгууллага хариуцна.
22 дугаар зүйлОрон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээний зардлын хэмжээ
22.1Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон болон бусад дундын нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд шаардлагатай нэг өмчлөгчийн сар бүр төлөх төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 22.4-т заасан жишиг итгэлцүүрийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар тогтооно.
22.2Энэ зүйлийн 22.1-д заасан төлбөр нь дараах үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилготой байна:
22.2.1дундын өмчлөлийн эд хөрөнгийн гадна болон дотор талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зардал;
22.2.2дундын өмчлөлийн явган хүний болон авто зам, ил авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, бусад гадна орчны тохижилтын засвар, арчилгааны зардал;
22.2.3давхар болон орцны, гадна орчны гэрэлтүүлэг, цахилгаан шат, инженерийн шугам сүлжээ, бусад дэд бүтцийн засвар, арчлалт, үйлчилгээний зардал;
22.2.4дундын өмчлөлийн эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хаалга, камерын хяналтын систем, харуул хамгаалалтын зардал;
22.2.5сууц өмчлөгчдийн холбооны ажилтнуудын цалин, үндсэн үйл ажиллагаатай холбоотой хэрэглээний зардал, даатгал, дундын өмчлөлийн тоног төхөөрөмжийн худалдан авалттай холбоотой удирдлага, зохион байгуулалтын зардал;
22.2.6тогтмол бус хийгдэх их засвар, шинэчлэлт болон бусад эрсдэлийг санхүүжүүлэхэд зориулсан нөөц хөрөнгийн хуримтлалын зардал.
22.3Энэ зүйлийн 22.2.6-д заасан хуримтлалын хөрөнгийг тухай бүр сууц өмчлөгчдийн холбоо нь нэгдсэн санд хуримтлуулах бөгөөд хөрөнгийг байршуулах, зарцуулах, тайлагнахтай холбоотой журмыг сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдын дүрэмдээ тодорхой тусгасан байна.
22.4Энэ зүйлийн 22.1-д заасан төлбөрийн хэмжээ тооцоолох жишиг итгэлцүүр болон энэ зүйлийн 22.2.6-д заасан нөөц хөрөнгийг хуримтлуулах, тайлагнах үлгэрчилсэн загварыг орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
22.5Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө засвар, үйлчилгээтэй холбогдох зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа өмчлөгчид хувааж төлнө.
22.6Доор дурдсан өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн дараах тохиолдолд бусад өмчлөгчдийн төлөх хэмжээнээс илүү хэмжээгээр тогтоож болно:
22.6.1дундын өмчлөлийн зарим эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээ нь тодорхой өмчлөгчийн ашиг сонирхолд бусдынхаас илүү нийцэж байгаа бол;
22.6.2орон сууцны байшинд хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол.
22.7Амины орон сууцны хороолол, хотхонд сууц өмчлөгчид нь энэ зүйлийн 22.6-д зааснаас бусад тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг тэнцүү хэмжээгээр хувааж төлнө.
Тайлбар:Энэ зүйлийн 22.5-д заасан “нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө” гэдэгт инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, орц, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж хамаарна.
23 дугаар зүйлОрон сууцны болон орон сууцны зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн төлбөр, зардлыг төлөх
23.1Өмчлөгч орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон энэ хуулийн 22.1-т заасан төлбөрийг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө.
23.2Өмчлөгч өөрийн өмчлөлд байгаа сууц, талбай болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо болон бусад ашиглалтын төлбөрийг хангагч байгууллагад төлнө.
23.3Сууц өмчлөгчдийн холбоо энэ хуулийн 22.1-д заасан төлбөрийг мөн хуулийн 23.2-т заасан халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбооны төлбөртэй хамтатган төлүүлэхээр үүсгэн байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор хангагч байгууллагатай гэрээ байгуулж болно.
23.4Цахилгаан болон явган хүний шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар, үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн байшингийн нийт сууц болон талбай өмчлөгчдийн тоонд хуваана.
23.5Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээ, газардуулгын байгууламж, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай ус хадгалах байгууламж, машины ил зогсоол, тэдгээртэй адилтгах бусад байгууламж бүхий дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо өмчлөгчийн дангаар өмчлөх талбайг, тухайн байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана.
23.6Нийтийн зориулалттай орон сууцны болон орон сууцны бус зориулалттай дангаар өмчлөх талбайн хэмжээг тодорхойлохдоо сууц, талбай өмчлөгчийн сууцны талбай дээр дангаар өмчлөх сууцны бус зориулалттай талбайн гуравны нэгийг нэмнэ.
24 дүгээр зүйлОрон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын ашиглалтын талбайн цахилгааны төлбөрийг төлөх
24.1Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын ашиглалтын талбайн эрчим хүчний төлбөрийг энэ хуулийн 23.4-т заасан хэмжээгээр хуваарилж, өмчлөгчид нь сууц өмчлөгчдийн холбоонд төлнө.
24.2Энэ хуулийн 24.1-д заасан төлбөрийн хэмжээг орон сууцны зориулалттай байшинд Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан айл өрхөд борлуулах тарифаар тооцно.
25 дугаар зүйлОрон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн хонгил дахь авто зогсоолын цэвэрлэгээ, үйлчилгээ, дулаан, цахилгааны зардлыг төлөх
25.1Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн зоорины давхар дахь авто зогсоолын дундын өмчлөлийн хэсгийн цэвэрлэгээ, засвар, үйлчилгээний зардлыг тухайн зогсоолын өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбоонд төлнө.
25.2Энэ хуулийн 25.1-д заасан авто зогсоолын дулаан, цахилгааны зардлыг өмчлөгч нь хангагч байгууллагад төлнө.
25.3Энэ хуулийн 25.1-д заасан төлбөрийн хэмжээг ашиглалт, үйлчилгээний зардлын хэмжээг үндэслэн сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар тогтооно.
25.4Орон сууц, талбай болон авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг бүртгэх, даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо улсын бүртгэгч болон даатгагч нь энэ хуулийн 23.1, 23.2, 25.1-д заасан төлбөр төлсөн талаар сууц өмчлөгчдийн холбоо, хангагч байгууллагын тодорхойлолтыг үндэслэн бүртгэл хийх буюу даатгалын нөхөн төлбөр олгоно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Сууц өмчлөгчдийн холбоо
26 дугаар зүйлСууц өмчлөгчдийн холбоо
26.1Нийтийн зориулалттай орон сууцны болон орон сууцны бус зориулалттай нэг байшинд нэг сууц өмчлөгчдийн холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн байшинд өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно.
26.2Дундын өмчлөлийн инженерийн шугам сүлжээ болон гадна орчны тохижилт бүхий амины орон сууцны нэг хотхонд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн амины орон сууцны хотхон нэгдэн нэг холбоо байгуулж болно.
26.3Орон сууцны зориулалттай байшингийн үйлчилгээний талбайн өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.
26.4Сууц өмчлөгчдийн холбоо нь дараах нийтлэг чиг үүрэгтэй байна:
26.4.1орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглахтай холбоотой оршин суугчдын дүрэм тогтоох;
26.4.2дундын өмчлөлийн эд хөрөнгийг зохих ёсоор арчлах, засварлах, энэ талаар холбогдох хангагч болон мэргэжлийн байгууллага, бусад этгээдтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллах;
26.4.3дундын өмчлөлийн эд хөрөнгийг галын болон бусад гэнэтийн аюулаас хамгаалах даатгал, өмчлөгчдийн хариуцлагын даатгалд даатгуулах талаар арга хэмжээ авах;
26.4.4.дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалт үйлчилгээний зардлын нөөц сан үүсгэх;
26.4.5санхүүгийн болон үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, тайлагнах, холбооны гишүүдийг холбооны үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад оролцох боломж нөхцөлийг хангах;
26.4.6харилцаа холбооны болон цахилгаан холболт, бусад инженерийн байгууламжид шаардлагатай техникийн холболтыг шинээр байгуулах ажлыг зохион байгуулах;
26.4.7галын аюулгүй байдлыг хангах талаар хуульд заасан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
26.4.8дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалт, үнэ цэнийг алдагдуулахгүй байх, гишүүдийн төлсөн төлбөрийг үр ашигтай зарцуулах, ил тод тайлагнах.
26.5Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг холбооны дүрэм, сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулийн 147.6-д заасан журмын дагуу арилгана.
26.6Сууц өмчлөгчдийн холбоо нь бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, ерөнхий менежер бүхий удирдлагын бүтэцтэй байна. Сууц өмчлөгчдийн холбоонд гишүүнчлэлтэй нийт өмчлөгчдийн тоо нь энэ хуульд заасан удирдлагын бүтцийг зохион байгуулахад хүрэлцэхгүй тохиолдолд өмчлөгчид удирдлагын бүтцийн гишүүдийн тоог энэ хуульд зааснаас багаар тогтоож болно.
26.7Сууц өмчлөгчдийн холбоо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банканд харилцах данстай байна.
26.8Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаандаа хууль тогтоомж, стандарт шаардлагыг дагаж мөрдөнө.
27 дугаар зүйлСууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах
27.1Нийтийн зориулалттай орон сууцны болон орон сууцны бус зориулалттай нэг байшин, амины орон сууцны хотхонд хоёр буюу түүнээс дээш сууц өмчлөгчтэй болсон тохиолдолд сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах эрх үүснэ.
27.2Сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах хурлыг тухайн барилгыг ашиглалтад оруулснаас хойш 90 хоногийн дотор өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна.
27.3Сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах хурлыг энэ хуулийн 27.2-т заасан хугацаанд багтаан хуралдуулаагүй тохиолдолд харьяалах нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг дарга үүсгэн байгуулах хурлыг 30 хоногийн дотор зарлан хуралдуулна.
27.4Өмчлөгчдийн 50-ас дээш хувь нь оролцсоноор сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах хурал хүчин төгөлдөр болно.
Тайлбар: Энэ зүйлд заасан “нийт өмчлөгч” гэдэгт сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах хурал хуралдах үед тухайн орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн сууц, талбай өмчлөх эрх нь хуулийн дагуу үүссэн байсан нийт хүн, хуулийн этгээдийг ойлгоно.
27.5Сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар баталгаажуулсанд тооцно.
27.6Орон сууцны байшинг барьж ашиглалтад оруулсан хүн, хуулийн этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээд сууц өмчлөгчдийн холбоо байгуулж ажиллуулахыг хориглоно.
27.7Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, ерөнхий менежер, бусад удирдах албан тушаалд дараах этгээд ажиллахыг хориглоно:
27.7.1орон сууцны байшинг барьж ашиглалтад оруулсан хүн, түүний хамаарал бүхий этгээд;
27.7.2орон сууцны байшинг барьж ашиглалтад оруулсан хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээд.
28 дугаар зүйлСууц өмчлөгчдийн холбооны дүрэм
28.1Сууц өмчлөгчдийн холбоо нь бүх гишүүдийн хурлаас баталсан оршин суугчдын дүрэмтэй байна. Дүрэмд дараах зүйлийг тусгана:
28.1.1холбооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
28.1.2холбооны удирдах болон хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ;
28.1.3холбоо болон өмчлөгчдийн эрх, үүрэг;
28.1.4дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах журам;
28.1.5өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам;
28.1.6холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, сан байгуулж, ажиллах журам;
28.1.7холбоог өөрчлөн байгуулах журам;
28.1.8хөршийн эрхийг хүндэтгэх болон хамтын аж байдлын хэм хэмжээ;
28.1.9гэрийн тэжээвэр амьтантай өмчлөгчийн эрх, үүрэг;
28.1.10дангаар өмчлөлийн сууц, талбайг бусад этгээдэд түрээслүүлэх болон бусад хэлбэрээр эзэмшлээ шилжүүлэх тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотойгоор сууц өмчлөгчдийн холбооны өмнө өмчлөгч, эзэмшигчийн хүлээх үүрэг, хариуцлага.
28.2Сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдын үлгэрчилсэн дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
28.3Энэ зүйлийн 28.1-т заасан дүрмийг холбооны гишүүн өмчлөгч болон хууль ёсны дагуу эзэмшиж байгаа бүх этгээд дагаж мөрдөх үүрэгтэй байна.
28.4Энэ хуулийн үйлчлэлд хамаарах барилгын сууц, талбайн өмчлөх эрхийг хууль ёсны дагуу шилжүүлж авснаар сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх, оршин суугчдын дүрмийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх үүрэг үүснэ.
29 дүгээр зүйлСууц өмчлөгчдийн холбоог бүртгэх
29.1Энэ хуульд заасны дагуу үүсгэн байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоог аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар бүртгэж, гэрчилгээ олгоно.
29.2Сууц өмчлөгчдийн холбоог бүртгүүлэх тухай хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
29.2.1бүртгүүлэх тухай хүсэлт;
29.2.2бүх гишүүдийн хурлаас баталсан холбооны оршин суугчдын дүрэм, түүнийг энэ хуульд заасны дагуу баталсан болохыг нотлох баримт;
29.2.3улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
29.3Орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчийн ажлын алба энэ зүйлийн 29.2-т заасан баримт бичгийг үндэслэн сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, гэрчилгээг хугацаагүй олгоно.
29.4Энэ зүйлийн 29.2-т заасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол Захирагчийн ажлын алба нь сууц өмчлөгчдийн холбоог бүртгэхээс татгалзана.
29.5Сууц өмчлөгчдийн холбоо нь холбоо нь оршин суугчдын дүрэмд өөрчлөлт орох, удирдлагын бүтэц өөрчлөгдсөн тухай бүр холбох өөрчлөлтийг энэ зүйлийн 29.1-д заасан байгууллагад хүсэлт гаргаж, улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох мэдээлэлд өөрчлөлтийг тусгуулна.
30 дугаар зүйлСууц өмчлөгчдийн холбооны санхүүжилт
30.1Сууц өмчлөгчдийн холбоо нь дараах эх үүсвэрээс санхүүжнэ.
30.1.1гишүүдийн төлбөр;
30.1.2хууль болон дүрэмд заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн бусдад ашиглуулсны орлого;
30.1.3хуулиар хориглоогүй бусад.
30.2Сууц өмчлөгчдийн холбооны ерөнхий менежер холбооны орлого, зарлага, авлага, өр, төлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор боловсруулж, 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүх гишүүдийн хурлаар батлуулна.
30.3Сууц өмчлөгчдийн холбооны төсвийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, үйл ажиллагааны болон хүний нөөцийн зардлаас бусад зардлыг санхүүжүүлэхийг хориглоно.
31 дүгээр зүйлСууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан
31.1Сууц өмчлөгчдийн холбооны ерөнхий менежер улирал тутам холбооны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг удирдах зөвлөлийн хуралд тайлагнаж, бүх гишүүдэд танилцуулна. Удирдах зөвлөлийн хурлаас өөрөөр шийдвэрлээгүй бол удирдах зөвлөл цахим хуралдааны дэгээр тайлантай танилцаж болно.
31.2Сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу гаргах бөгөөд санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.2-т заасан бүрэлдэхүүн хэсэгтэй байна.
31.3Сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн тайлангийн үнэн, зөвийг ерөнхий менежер хариуцна. Холбооны санхүүгийн тайланд хоёр жилд нэгээс доошгүй удаа аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт гарснаас хойш 14 хоногийн дотор бүх гишүүдийн хуралд танилцуулна.
31.4Ерөнхий менежер холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаарх бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашигласан үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн хөрөнгөөр барагдуулна.
31.5Сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, энэ хуулийн 31.3-т заасан аудитын дүгнэлт гарснаас нь хойш 14 хоногийн дотор гишүүдэд зориулсан цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулна.
32 дугаар зүйлСууц өмчлөгчдийн холбоог татан буулгах
32.1Сууц өмчлөгчдийн холбоо дараах үндэслэлээр татан буулгана:
32.1.1тухайн орон сууцны болон орон сууцны бус байшингийн бүх сууц, талбай нэг этгээдийн өмчлөлд шилжсэн;
32.1.2орон сууц болон бусад эд хөрөнгө бүхэлдээ, эсхүл дийлэнх хэсэг нь устаж, гэмтсэн тохиолдолд эвдрэл, хохирлыг даатгалаар буюу бусад аргаар арилгах боломжгүй болсны улмаас сууц өмчлөгчид холбоог татан буулгах шийдвэр гаргасан.
32.2Сууц өмчлөгчдийн холбоог энэ хуулийн 32.1-д зааснаас өөр үндэслэлээр татан буулгахыг хориглоно.
33 дугаар зүйлБарилгын ажлын захиалагчаас сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэж өгөх баримт бичиг
33.1Барилгын ажлын захиалагч сууц өмчлөгчдийн холбоонд үүсгэн байгуулагдсанаас нь хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг хүлээлгэж өгнө:
33.1.1байшингийн доорх болон орчны газрын гэрчилгээ болон газрын байршлын кадастрын зураг, газрын төлбөр тооцоо нийлсэн акт, газар эзэмших, ашиглах эрхийг өмчлөгчдийн дундын мэдлийн газрын эрхээр шилжүүлэх хүсэлт;
33.1.2байшингийн ус, дулаан, холбоо, цахилгааны техникийн нөхцөл;
33.1.3ерөнхий архитекторын баталсан барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, эх зураг;
33.1.4барилгын ерөнхий гүйцэтгэгч байгууллагатай хийсэн гэрээ, гүйцэтгэгч байгууллагын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон/;
33.1.5зураг төслийн байгууллагатай хийсэн зохиогчийн хяналтын гэрээ, нэгдсэн дүгнэлт;
33.1.6зураг төсөлд хийгдсэн магадлалын ерөнхий дүгнэлт /хавсралтын хамт/;
33.1.7магадлал хийсэн тухайн барилга байгууламжийн иж бүрэн ажлын зураг төсөл;
33.1.8цахилгаан шатны магадлалын дүгнэлт;
33.1.9барилгын гүйцэтгэгч тухайн барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хариуцсан талаарх баталгаа;
33.1.10захиалагч, зохиогч, гүйцэтгэгч байгууллагууд барилга байгууламжийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлын чанарыг хамтран шалгасан гүйцэтгэлийн акт;
33.1.11барилга угсралтын ажлын акт;
33.1.12нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн зураг, схем, шалгасан болон ил, далд ажлын акт, тухайн эд хөрөнгийн гарал үүслийн болон техникийн үзүүлэлт, материалын сертификат, стандартын шаардлага хангасныг нотлох баримт;
33.1.13гадна цахилгааны түгээх шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг цахилгаан, дулаан түгээх, цахилгаан, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хүлээлгэн өгсөн акт;
33.1.14барилга байгууламж, тоног төхөөрөмж, энэ хуулийн 6.3.7-д заасан шугам сүлжээг үнэ төлбөргүй шилжүүлэх тухай албан бичиг;
33.1.15барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээг ашиглалтад хүлээж авсан комиссын акт.
33.2Барилгын тухай хуулийн 14.4-т заасан тэмдэглэлийг үйлдсэн даруйд сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгнө.
33.3Энэ зүйлийн 33.1-т заасан баримт бичгийг хүлээж авсан сууц өмчлөгчдийн холбоо нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан шаардлагын дагуу хадгална.
34 дүгээр зүйлСууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага
34.1Сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.
34.2Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
34.2.1холбооны оршин суугчдын дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
34.2.2холбооны жилийн төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах, байшингийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах;
34.2.3холбооны сан болон бусад хөрөнгийг захиран зарцуулах, хяналт тавих;
34.2.4удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх;
34.2.5холбоог өөрчлөн байгуулах;
34.2.6холбоог төрийн бус байгууллагад элсүүлэх, гишүүнээс гаргах;
34.2.7тухайн орон сууцны байшингийн орчны газрыг зориулалтаар нь ашиглаж байгаа байдалд хяналт тавих;
34.2.8энэ хуулийн 32.1.2-т заасан үндэслэлээр сууц өмчлөгчдийн холбоог татан буулгах;
34.2.9хууль, дүрэмд заасан бусад асуудал.
34.3Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга даргална.
35 дугаар хуралБүх гишүүдийн хурал хуралдах
35.1Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус хэлбэртэй, танхимын болон цахим, эсхүл хосолсон байдлаар хуралдана.
35.2Өмчлөгч нь дундын өмчлөлийн ашиглах, захиран зарцуулах талаар шийдвэр гаргахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцоно. Бусад асуудлаар өмчлөгч бүр саналын нэг эрхтэй байна.
35.3Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн үйлчилгээний талбайн өмчлөгч нь өмчилж байгаа талбайн хэмжээнээс үл хамааран саналын нэг эрхтэй байна.
35.4Сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдын дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна.
35.5Ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, ерөнхий менежерийн шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна.
35.6Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна.
35.7Бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд албан ёсны цахим шуудан болон холбооны бусад хэрэгсэл ашиглан зарлаж, хурлаар хэлэлцэх асуудлыг цахим болон цаасан хэлбэрээр танилцуулна.
35.8Хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг тухайн хуралд оролцож байгаа гишүүдийн олонхын саналаар хэлэлцэнэ.
35.9Бүх гишүүдийн хурлыг холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхын саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргална.
35.10Өмчлөгч нь хуралд өөрөө, эсхүл түүнтэй хамт амьдарч байгаа насанд хүрсэн, иргэний эрх зүйн чадамжтай гэр бүлийн гишүүнээ бүх гишүүдийн хуралд төлөөлүүлэн оролцуулж болно.
35.11Өмчлөгч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон итгэмжлэгдсэн төлөөлөгч бүх гишүүдийн хуралд оролцоно.
35.12Хуралд төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас гадна төрийн бус байгууллага, хангагч болон мэргэжлийн байгууллагын төлөөлөгчийг оролцуулж болно.
35.13Гишүүн хуралд цахим хэлбэрээр оролцоход байршлаасаа үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих, санал өгөх боломжтой байхаар зохион байгуулна.
36 дугаар зүйлБүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох
36.1Бүх гишүүдийн 50-аас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
36.2Хэрэв сууц өмчлөгчид ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй бол бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр болно.
36.3Хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй.
36.4Энэ хуулийн 36.2, 36.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, энэ хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу дахин хуралдуулна.
36.5Хурлын үеэр гаргасан бүх шийдвэрийг бичгээр үйлдэнэ. Бичгээр гаргасан шийдвэрт хурлын дарга, нэг өмчлөгч, мөн удирдах зөвлөлийн дарга, эсхүл түүнийг төлөөлж оролцсон этгээд гарын үсэг зурна. Бүх өмчлөгчид хурлын шийдвэртэй танилцах эрхтэй бөгөөд холбоо танилцах боломжоор хангана.
37 дугаар зүйлСууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, түүний чиг үүрэг
37.1Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт сууц өмчлөгчдийн холбооны эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байх бөгөөд удирдах зөвлөл нь орон тооны бус байна.
37.2Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшинд байнга оршин суудаг, ашигладаг өмчлөгч, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хүнийг сонгоно.
37.3Энэ хуулийн 3.4-т заасан түрээслээд өмчлөх нийтийн зориулалттай орон сууцны байшинд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр сууцыг эзэмшиж байгаа эзэмшигч, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хүнийг сонгоно.
37.4Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн өмчлөгч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлыг сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж болох бөгөөд энэ хуулийн 37.6-д заасан журмын дагуу сонгоно.
37.5Холбооны гишүүдийн тоо, орон сууцны болон орон сууцны бус байшингийн онцлогийг харгалзан давхар, орц, хэсгийг төлөөлөх өмчлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдийн тоог бүх гишүүдийн хурлаас тогтооно.
37.6Удирдах зөвлөлийн гишүүнийг өмчлөгчдийн олонхын саналаар сонгоно.
37.7Удирдах зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдийн дотроос олонхын саналаар сонгоно.
37.8Удирдах зөвлөлийн дарга болон ерөнхий менежерийн түр эзгүйд тэдгээрийн үүрэг гүйцэтгэгчийг удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр томилно.
37.9Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
37.10Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн гишүүн, хяналтын зөвлөл, ерөнхий менежерийн санаачилгаар хуралдуулж болно.
37.11Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
37.11.1холбооны ерөнхий менежерт нэр дэвших болзол, шалгуурыг тогтоох;
37.11.2холбооны ерөнхий менежерийг сонгох, чөлөөлөх;
37.11.3холбооны мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах талаарх захирлын эрх хэмжээг тогтоох;
37.11.4ерөнхий менежер, нягтлан бодогч, бусад ажилчдын цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
37.11.5ерөнхий менежерийн тайлан, төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
37.11.6ерөнхий менежертэй хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх;
37.11.7бүх гишүүдийн ээлжит хурлын бэлтгэлийг хангаж, хууль, журмын дагуу зохион байгуулах, хурлаар шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж, хуралд оруулах;
37.11.8галын аюулгүй байдлын дүрэм, гал унтраах шуурхай төлөвлөгөөг хуульд нийцүүлэн батлах;
37.11.9орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн гадна тал /фасад/-ын үндсэн хийц, бүтээц, өнгийг өөрчлөх саналыг аймаг, нийслэлийн ерөнхий архитекторт хүргүүлэх асуудлыг хэлэлцэх;
37.11.10ерөнхий менежер холбооны нэрийн өмнөөс бусадтай байгуулж байгаа гэрээнд хяналт тавих;
37.11.11байшин болон орцны харуул хамгаалалтын асуудал;
37.11.12байшингийн доорх болон орчны газрын ашиглалт, арчлалт, хамгаалалтын асуудал;
37.11.13гамшиг, аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дундын өмчлөлийн эд хөрөнгийг даатгалд хамруулах;
37.11.14Дундын хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх мэргэжлийн байгууллага, хүнийг сонгох;
37.11.15хууль, дүрэмд заасан бусад чиг үүрэг.
38 дугаар зүйлСууц өмчлөгчдийн холбооны хяналтын зөвлөл, түүний чиг үүрэг
38.1Хяналтын зөвлөл өмчлөгчдийг төлөөлж сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
38.2Холбоонд хамрагдсан байшингийн тооноос хамаарч 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бус Хяналтын зөвлөлийг байгуулна.
38.3Хяналтын зөвлөлийн гишүүдийн олонх оролцсоноор хяналтын зөвлөлийн хурал хүчин төгөлдөр болно.
38.4Хуралд оролцогчдын олонхын саналаар хяналтын зөвлөлийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.
38.5Хяналтын зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
38.5.1ерөнхий менежерийн үйл ажиллагаанд хяналт тавих;
38.5.2холбооны үйл ажиллагаа хууль тогтоомж болон холбооны дүрэмд нийцэж байгаа эсэхийг хянах;
38.5.3нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлан, тэнцэл хууль тогтоомжийн дагуу үнэн зөв хийгдсэн эсэхийг хянах;
38.5.4эд хөрөнгийн үнэлгээ зөв эсэхийг шалгах;
38.5.5холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол холбооны банкин дахь харилцах дансыг түр хугацаагаар хааж, гүйлгээг зогсоох арга хэмжээ авах;
38.5.6холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах талаар санал гаргах;
38.5.7бүх гишүүдийн хуралд үйл ажиллагааныхаа талаар тайлагнах;
38.5.8дүрэмд заасан бусад чиг үүрэг.
38.6Хяналтын зөвлөлийн гишүүн шалгасан баримт бичиг, тайлан, тэнцлийн нууцыг хадгалах үүрэгтэй бөгөөд энэ нь шалгалтын баримт бичиг, тайлан, тэнцлийг өмчлөгчид танилцуулахад хамаарахгүй.
38.7Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, үрэгдүүлсэн, бусад хэлбэрээр хохирол учруулсан гэж хяналтын зөвлөл үзвэл хохирлыг арилгуулахаар холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.
39Сууц өмчлөгчдийн холбооны ерөнхий менежер, түүний чиг үүрэг
39.1Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд ерөнхий менежер эрхэлнэ.
39.2Ерөнхий менежерээр удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүний хамаарал бүхий этгээдийг сонгохыг хориглоно.
39.3Сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдын дүрэмд өөрөөр заагаагүй бол ерөнхий менежерээр тухайн холбооны гишүүн бус этгээд болон мэргэжлийн байгууллага байж болно.
39.4Сууц өмчлөгчдийн холбооны ерөнхий менежер дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
39.4.1дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх;
39.4.2холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар хангагч болон мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах;
39.4.3холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах;
39.4.4энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг өмчлөгчдөөс шаардах, уг шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах;
39.4.5бүх гишүүдийн хурлаас шийдвэрлэсний дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах;
39.4.6өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор холбооны нэрийн өмнөөс буюу 2-оос доошгүй өмчлөгчийн хүсэлтээр эрх бүхий байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;
39.4.7сууц өмчлөгчдийн холбооны гишүүдийн болон орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргийг шаардлагын хэмжээнд байнга хөтөлж, баяжилт хийх;
39.4.8өмчлөгчдийг төлөөлж байшингийн доорх болон орчны газрыг дундын мэдлийн газрын эрхээр ашиглах тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 44 1 дүгээр зүйлд заасны дагуу зохих шатны Засаг даргад гаргах, газар ашиглах гэрээ байгуулах;
39.4.9Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8.1-д заасан төлөвлөгөө боловсруулах, батлах, гамшгийн үед түргэн цуглах цэгийн тэмдэглэгээг аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн байршуулах, засвар, арчилгааг хариуцах;
39.4.10ерөнхий менежерийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх;
39.4.11сууц өмчлөгчдийн холбооны гишүүдийн бүртгэлийг хөтөлж, холбоо болон өмчлөгчдийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлсон гэрээ байгуулах;
39.4.12хууль, дүрэм, гэрээнд заасан бусад чиг үүрэг.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
Өмчлөгч, түүний эрх, үүрэг, хүлээх хариуцлага
40 дүгээр зүйлӨмчлөгч
40.1Орон сууцны зориулалттай байшинд сууц, талбай өмчлөгч, орон сууцны бус зориулалттай байшинд талбай өмчлөгч, амины орон сууцны хороолол, хотхонд амины орон сууц өмчлөгч нь тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, ашиглалтын хэвийн байдлыг хангах зорилго бүхий сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.
40.2Энэ хуулийн 3.4-т заасан түрээслээд өмчлөх нийтийн зориулалттай орон сууцанд сууц эзэмшигчид энэ зүйлийн 40.1 дэх хэсэг нэгэн адил үйлчилнэ.
40.3Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшинд төрийн болон орон нутгийн өмчийн сууц, талбай байгаа бол өмчлөгчийн эрх бүхий байгууллагаас томилсон төлөөлөгч сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байна.
40.4Сууц өмчлөгчдийн холбоо энэ хуулийн 38.1-38.3-т заасан этгээдтэй холбооны гишүүний эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан гэрээ байгуулна.
40.5Энэ хуулийн үйлчлэлд хамаарах байшингийн сууц, талбайн өмчлөх эрхийг хууль ёсны дагуу шилжүүлж авсан этгээдэд дангаар өмчлөлийн зүйлийн өмчлөх эрхийг дагалдан дундын өмчлөлийн зүйлийг өмчлөх, эзэмших, ашиглах, сууц өмчлөгчдийн холбооны гишүүний эрх, үүрэг нэгэн адил үүснэ.
40.6Энэ зүйлийн 40.4-т заасан гэрээний загварыг хууль зүйн болон орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
41 дүгээр зүйлӨмчлөгчийн эрх
41.1Өмчлөгч дараах эрхтэй:
41.1.1хууль болон бусад этгээдийн эрхийг зөрчихгүйгээр, өөрийн дангаар өмчлөлд хамаарах зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, түрээслүүлэх, бусдын халдлагаас хамгаалах;
41.1.2дундын өмчлөлийн зүйлсийг хууль болон холбооноос тогтоосон журам, зориулалтын дагуу ашиглах;
41.1.3дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох;
41.1.4дундын өмчлөлийн зүйлд учирч болох гэм хорыг арилгах арга хэмжээг шаардлагатай тохиолдолд бусад өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авах, гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах;
41.1.5сууц өмчлөгчдийн холбооны хуралд саналын эрхтэй оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн, зөв эсэхийг хянах;
41.1.6засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
41.1.7хуульд заасан бусад эрх.
42 дугаар зүйлӨмчлөгчийн үүрэг
42.1Өмчлөгч дараах үүрэгтэй:
42.1.1энэ хууль, сууц өмчлөгчдийн холбооны дүрмийг сахин биелүүлэх;
42.1.2дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, дундын өмчлөлийн зүйлсийг зохистой ашиглах;
42.1.3сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар, өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд зүйлсэд хохирол учруулахгүй, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
42.1.4дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд энэ хуульд заасны дагуу тогтоосон хэмжээгээр оролцох;
42.1.5дангаар өмчлөх хэсэгт нь байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх зорилгоор эрх бүхий хангагч болон мэргэжлийн байгууллагын ажилтан нэвтрэн орохыг зөвшөөрөх;
42.1.6холбоо, хангамжийн шугам сүлжээг байрлуулахтай холбогдсон зайлшгүй арга хэмжээг хүлээн зөвшөөрөх;
42.1.7дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээд сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг хамтран хариуцах;
42.1.8энэ хуулийн 42.1.5, 42.1.6-д заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан гэм хорыг арилгах;
42.1.9сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх;
42.1.10өөрийн өмчлөлд байгаа сууц, талбайн доторх засвар, үйлчилгээний зардал, хангагч болон мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг төлөх;
42.1.11гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууц, талбайг эзэмшиж байгаа этгээдийн бусад өмчлөгчдийн болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцан арилгах;
42.1.12сууц, талбайгаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх;
42.1.13сууц, талбайнхаа инженерийн шугам сүлжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөхгүй байх;
42.1.14өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх бол 14-өөс доошгүй хоногийн өмнө сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдэж, хуулиар тогтоосон төлбөр, хураамжийг бүрэн төлж барагдуулсан байх;
42.1.15хог хаягдлыг зориулалтын бус газарт хаяхгүй байх;
42.1.16тагтны аваарын шат, нүхийг таглахгүй, байнга ашиглах боломжтой байлгах;
42.1.17хуульд заасан бусад үүрэг.
42.2Сууц, талбайг худалдан авагч нь тухайн сууц, талбайг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууц, талбайн дундын өмчийн эрхтэй холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон сууц өмчлөгчдийн холбоо, хангагч байгууллагаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна.
42.3Өмчлөгч нь энэ зүйлд заасан дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлсийг зохистой ашиглах үүргийг өөрийн өрхийн гишүүд, хамт амьдарч байгаа бусад этгээд, хуулийн этгээд бол тухайн талбайд ажиллаж байгаа ажилтнуудад сахиулах үүрэгтэй.
43 дугаар зүйлСууц өмчлөгч болон орон сууцны байшингийн үйлчилгээний талбайн өмчлөгчийн өмчлөлд байгаа сууц, үйлчилгээний талбайг түрээслэх, хөлслөх тохиолдолд үүсэх эрх, үүрэг
43.1Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн сууц болон талбайг бусдад түрээслэх, хөлслөх, бусад зорилгоор эзэмшүүлэх бол дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон төлбөрийг өмчлөгч, түрээслэгч, хөлслөгч, эзэмшигчийн хэн нь хариуцан төлөхийг холбогдох гэрээнд тодорхой тусгана.
43.2Энэ хуулийн 43.1-д заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардал, хангагч болон мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээтэй холбогдсон төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд өмчлөгч төлнө.
43.3Өмчлөгч нь өөрийн дангаар өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн эзэмшилд шилжүүлсэн бол энэ талаар сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдэж, бүртгэлд тэмдэглүүлнэ.
43.4Сууц түрээслэгч, хөлслөгч болон түрээслээд өмчлөх эрхтэй сууц өмчлөгч нь энэ хуулийн 41.1-т заасан эрхийг эдэлж, 42.1-т заасан үүргийг биелүүлнэ.
44 дүгээр зүйлХариуцлага
44.1Сууц болон талбай өмчлөгч, түрээслэгч, хөлслөгч орон сууцны байшин, дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцан арилгана.
44.2Сууц болон талбай өмчлөгч, түрээслэгч, хөлслөгч энэ хуулийн 23.1, 23.2, 25.1, 25.2, 44.1-д заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сайн дураар биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн 15 хоногоос хойших хоног тутам төлөөгүй төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө.
44.3Сууц болон талбай өмчлөгч, түрээслэгч, хөлслөгч энэ хуулийн 23.1, 23.2, 25.1, 25.2, 44.1-д заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурван сараас дээш хугацаанд биелүүлээгүй бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан бол анхдагч хэрэгцээ болох цахилгаан, дулаан, уснаас бусад дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах эрхийг үүргээ биелүүлэх хүртэл хугацаагаар хязгаарлаж болно.
44.4Энэ хуулийн 44.3-т заасныг сууц өмчлөгчдийн холбоо нь бусад өмчлөгчдийн эрхийг зөрчихгүйгээр хэрэгжүүлнэ.
44.5Сууц өмчлөгч болон орон сууцны байшингийн үйлчилгээний талбай өмчлөгч, түрээслэгч, хөлслөгч энэ хуулийн 23.1, 23.2, 2\5.1, 25.2, 44.1-д заасан үүргээ зургаан сараас дээш хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол сууц өмчлөгчдийн нэгдсэн холбоо Монголбанкны зээлийн мэдээллийн санд уг этгээдийн талаар бүртгүүлэх хүсэлт гаргана.
44.6Сууц өмчлөгчдийн нэгдсэн холбооноос энэ хуулийн 44.5-т заасны дагуу гаргасан хүсэлтийг Монголбанк холбогдох журмын дагуу бүртгэж, тухайн этгээдийн зээлжих зэрэглэлийг тогтооход харгалзана. Үүнтэй холбоотой нарийвчилсан харилцааг Зээлийн мэдээллийн тухай хуулиар зохицуулна.
Тайлбар: Энэ хэсэгт заасан зургаан сарын хугацааг тоолохдоо тухайн этгээд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хугацааг хасаж тоолно.
44.7Сууц өмчлөгч болон орон сууцны байшингийн үйлчилгээний талбай өмчлөгч, түрээслэгч, хөлслөгч энэ хуулийн 23.1, 23.2, 25.1, 25.2, 44.1-д заасан үүргээ биелүүлсэн бол тухайн сууц өмчлөгчдийн холбоо, эсхүл сууц өмчлөгч, түрээслэгч, хөлслөгчийн хүсэлт, холбогдох нотлох баримтыг үндэслэн мөн хуулийн 44.5-д заасны дагуу Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэсэн мэдээллийг 14 хоногийн дотор устгана.
44.8Энэ хуулийн 44.2, 44.3, 44.5-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд дараах тохиолдол хамаарна:
44.8.1хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан;
44.8.2хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон;
44.8.3хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл тохиолдсон /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/.
45 дугаар зүйлШүүхэд нэхэмжлэл гаргах
45.1Өмчлөгч нь энэ хуулийн 42.1.2, 42.1.3, 42.1.7-д заасан үүргээ ноцтой буюу удаа дараа зөрчиж, түүнд холбооноос бичгээр сануулсаар байхад гурван сарын дотор уг зөрчлийг таслан зогсоож, арилгах арга хэмжээ аваагүй бол, эсхүл энэ хуулийн 42.1.4-т заасан үүргээ зургаан сарын турш биелүүлээгүй буюу төлбөл зохих төлбөр нь дангаар өмчлөх сууцны үнийн хорин хувиас хэтэрвэл уг өмчлөгчийг бусад өмчлөгчид нь холбооны гишүүнээс гаргах, сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхийг шаардах эрхтэй.
45.2энэ хуулийн 45.1-д заасан шаардлагыг өмчлөгч сайн дураар биелүүлэхгүй бол сууц өмчлөгчдийн холбоо өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
НАЙМДУГААР БҮЛЭГ
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцсан хангагч болон мэргэжлийн байгууллага
46 дугаар зүйлДундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалт, үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
46.1Сууц өмчлөгчдийн холбоо орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.
46.2Мэргэжлийн байгууллага нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, засвар, арчлалт, хамгаалалт, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх чадавхтай хүний нөөц, техник, тоног төхөөрөмжтэй байна.
46.3Хуульд заасан тохиолдолд мэргэжлийн байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байна.
47 дүгээр зүйлМэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах
47.1Сууц өмчлөгчдийн холбоо инженерийн шугам сүлжээний засвар, арчлалт үзүүлэхээс бусад мэргэжлийн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр чөлөөтэй сонгоно.
47.2Энэ зүйлийн 47.1-т заасны дагуу сонгон шалгаруулсан мэргэжлийн байгууллагатай сууц өмчлөгчдийн холбооны ерөнхий менежер гэрээ байгуулна.
47.3Инженерийн шугам сүлжээний засвар, арчлалттай холбоотой үйлчилгээг хангагч үзүүлнэ. Хангагчаас үзүүлэх үйлчилгээний талаар сууц өмчлөгчдийн холбоо хангагчтай гэрээ байгуулна.
47.4Энэ хуулийн 47.2-т заасан гэрээний хугацаа 3 жилээс илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.
47.5Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын шийдвэрээр энэ хуулийн 47.1-д заасан гэрээг цуцалж болно. Энэ тохиолдолд гэрээг цуцлах мэдэгдэл нөгөө талд хүргүүлснээс хойш 3 сарын дараа гэрээг цуцална.
48 дугаар зүйлХангагч болон мэргэжлийн байгууллагын чиг үүрэг
48.1Хангагч болон мэргэжлийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
48.1.1үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг тухай бүр сууц өмчлөгчдийн холбооноос гэрээнд заасны дагуу гаргуулах;
48.1.2цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбооны зэрэг үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах;
48.1.3дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангах үүднээс сууц өмчлөгчдийн холбоотой хамтран жилд 2-оос доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, дүгнэлт гарган шаардлагатай арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах;
48.1.4орон сууцны инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах;
48.1.5цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбоо зэрэг үйлчилгээтэй холбоотой мэдээллийн үнэн, зөвийг хариуцах;
48.1.6үзүүлсэн үйлчилгээний баталгаа, аюулгүй байдлыг хангах;
48.1.7хууль тогтоомж, дүрэм, гэрээнд заасан бусад чиг үүрэг.
49 дүгээр зүйлГэм хорыг арилгах
49.1Энэ хуулийн 47.2, 47.3-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг сууц өмчлөгчдийн холбооны дүрэм, гэрээнд өөрөөр заагаагүй бол хангагч болон мэргэжлийн байгууллага хариуцан арилгана.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааны нэгдсэн удирдлага
50 дугаар зүйлСууц өмчлөгчдийн нэгдсэн холбоо
50.1Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн засвар, арчлалт, ашиглалт, зохион байгуулалттай холбогдох асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн үнэ цэнийг хадгалах, менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, чиг үүрэг бүхий Сууц өмчлөгчдийн нэгдсэн холбоо /цаашид “нэгдсэн холбоо” гэх/ ажиллана.
50.2Нэгдсэн холбоо нь энэ хуулийн дагуу байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоодын гишүүнчлэлтэй, төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна.
50.3Нэгдсэн холбоо нь дараах чиг үүрэгтэй байна:
50.3.1орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн зүйлсийн ашиглалтыг сайжруулах талаарх зөвлөмж, удирдамж боловсруулах;
50.3.2сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хэрэглэгдэх дүрэм, журам, заавар боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
50.3.3сууц өмчлөгчдийн холбоодын баримтлах үйл ажиллагааны стандарт, заавар, гарын авлага боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд туслах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
50.3.4сууц өмчлөгчдийн холбоодод хууль эрх зүй, санхүүгийн удирдлага, техник ашиглалтын асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх;
50.3.5сууц өмчлөгчдийн холбоодыг чадавхжуулах сургалт зохион байгуулах;
50.3.6хөрөнгийн менежер бэлтгэх сургалт зохион байгуулах;
50.3.7сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих;
50.3.8дундын өмчлөлийн зүйлд хийгдсэн засвар үйлчилгээний чанар, санхүүгийн тайлангийн үнэн зөв байдлыг шалгах;
50.3.9холбоодын санхүүгийн ил тод байдалд хяналт тавих, ил тод байдлыг хангах зөвлөмж өгөх;
50.3.10дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалт, холбооны үйл ажиллагааны талаар холбоо, холбооны гишүүд мэдээлэл солилцох платформ хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
50.3.11сууц өмчлөгчдийн холбоодын мэдээллийн сан үүсгэх;
50.3.12холбоодын дунд хэрэгжих орон сууцны сайжруулалт, ногоон байгууламж, эрчим хүчний хэмнэлтийн болон бусад төслүүдийг дэмжих, санхүүжилт татах;
50.3.13төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, туршлага солилцох;
50.3.14сууц өмчлөгчдийн холбоодын эрх ашгийг төлөөлөх;
50.3.15Барилгын тухай хуульд заасны дагуу энэ хуулийн үйлчлэлд хамаарах барилгыг ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд Нэгдсэн холбооноос төлөөлөл орж ажиллах.
50.4Нэгдсэн Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийг сайжруулах талаар энэ хуульд заасан төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр эрх шилжүүлэн авч гүйцэтгэж болно.
50.5Нэгдсэн холбооны үйл ажиллагаанд төрийн байгууллага, бусад этгээд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
51 дүгээр зүйлНэгдсэн холбооны бүтэц, зохион байгуулалт
51.1Нэгдсэн холбооны удирдах дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байна.
51.2Бүх гишүүдийн хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
51.2.1Нэгдсэн холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
51.2.2Нэгдсэн холбооны бодлогын чиглэл, үйл ажиллагааны стратегийг тодорхойлох;
51.2.3Нэгдсэн холбооны Тэргүүнийг сонгох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;
51.2.4Нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн тоог тогтоох, бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;
51.2.5Хяналтын зөвлөл байгуулж, бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;
51.2.6Нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, зөвлөмж өгөх;
51.2.7Нэгдсэн холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох;
51.2.8Нэгдсэн холбооны дүрмээр тогтоосон бусад бүрэн эрх.
51.3Бүх гишүүдийн хурлын ээлжит хуралдаан гурван жилд нэг удаа хуралдах бөгөөд Бүх гишүүдийн хурал хуралдаан даргалагчаа сонгож, хуралдааны дэгээ тогтооно.
51.4Бүх гишүүдийн хурал нэгдсэн холбооны нийт гишүүдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.
52 дугаар зүйлНэгдсэн холбооны удирдах зөвлөл
52.1Нэгдсэн холбооны удирдах зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ нь Нэгдсэн холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын бүтэц байна.
52.2Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх ба нэг удаа улируулан ажиллуулж болно.
52.3Зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Зөвлөлийн гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр Зөвлөлийн хурал хүчинтэй болох бөгөөд хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр батлагдана.
52.4Нэгдсэн холбооны Тэргүүн, Зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн санал тэнцсэнээс бусад тохиолдолд саналын эрхгүй байна.
52.5Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
52.5.1Нэгдсэн холбооны жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
52.5.2Нэгдсэн холбооны дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэж Бүх гишүүдийн хуралд оруулах;
52.5.3гишүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор орон сууцны бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа төлөвлөх, оролцох
52.5.4Нэгдсэн холбооны төсөв, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, батлах;
52.5.5Нэгдсэн холбооны энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бүтцийг батлах;
52.5.6Нэгдсэн холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд хамаарах дүрэм, журмыг батлах;
52.5.7Нэгдсэн холбооны орон нутаг дахь салбар, нэгжийг байгуулах, татан буулгах;
52.5.8Нэгдсэн холбооны дүрэмд заасан бусад.
53 дугаар зүйлНэгдсэн холбооны Тэргүүн
53.1Нэгдсэн холбооны Тэргүүн нь үл хөдлөх хөрөнгийн менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэшсэн, сууц өмчлөгчдийн холбоодын байр суурь, өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бодлогын шийдвэрийг илэрхийлэгч байна.
53.2Нэгдсэн холбооны Тэргүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг улируулан сонгохгүй.
53.3Хуульчдын холбооны Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
53.3.1Нэгдсэн холбооны Зөвлөлтэй зөвшилцөн Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах;
53.3.2Нэгдсэн холбооны зөвлөлийн хуралдааныг даргалах;
53.3.3Нэгдсэн холбоог гадаад, дотоод харилцаанд төлөөлөх;
53.3.4Зөвлөлд Ажлын албаны даргыг нэр дэвшүүлэх;
53.3.5Нэгдсэн холбооны дүрэмд заасан бусад.
53.4Нэгдсэн холбоо нь энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх байнгын бүтцээ бие даан батална.
54 дүгээр зүйлСум, дүүргийн Засаг даргаас тавих хяналт
54.1Сум, дүүргийн Засаг дарга нь энэ хуулийн үйлчлэлд хамаарах барилгатай холбоотой хууль, дүрэм журмыг сурталчлах, хэрэгжилтийг хангах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоотой дараах чиглэлээр хамтран ажиллана:
54.1.1орон сууцны чиглэлд гарч байгаа төрийн бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг хүргэх, хэрэгжүүлэхэд зөвлөмж, туслалцаа үзүүлэх;
54.1.2орон сууц, барилга байгууламжтай холбоотой судалгаа, шинжилгээ хийх, шийдвэр гаргахад хэрэглэх зорилгоор сууц өмчлөгчдийн холбооноос мэдээлэл солилцох, судалгаанд татан оролцуулах;
54.1.3сууц өмчлөгчдийн холбооны гишүүний хүсэлтээр өмчлөгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн байж болзошгүй тохиолдолд холбооны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар хяналт, шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулах.
54.2Энэ хуулийн 54.1.3-т заасан хяналт, шалгалтын тайлан, дүгнэлтийг гарснаас нь хойш 10 хоногийн дотор сууц өмчлөгчдийн холбоо болон хүсэлт гаргасан гишүүнд танилцуулж, холбооны бусад гишүүдэд зориулсан цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулна.
54.3Хяналт, шалгалтаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн бол сум, дүүргийн Засаг дарга уг асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.
54.4Хяналт, шалгалтын мөрөөр сургалт зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах болон хэрэгжилтийг хангаж ажиллана.
54.5Сум, дүүргийн Засаг дарга нь энэ зүйлийн 54.4-т заасан чиг үүргээ Нэгдсэн холбоогоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
55 дугаар зүйлУлс, орон нутгийн төсвөөс үзүүлэх дэмжлэг
55.1Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат, шугам сүлжээ, гадна фасадад их засвар хийх, эсхүл шинэчлэхэд шаардагдах зардлыг дараах шаардлага хангасан тохиолдолд улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ:
55.1.1тухайн орон сууц нь барилгын норм, стандартын дагуу баригдсан бөгөөд ашиглалтын хугацааны тогтоосон хязгаарт хүрээгүй байх;
55.1.2засвар, шинэчлэл хийх шаардлагатай эд хөрөнгийн байдал, аюулгүй байдлын талаар барилгын хяналт хариуцсан байгууллагын дүгнэлт гарсан байх;
55.1.3засвар, шинэчлэлт хийх шаардлага гарцаагүй байх буюу засвар, шинэчлэлт нь тухайн орон сууцны эд хөрөнгө нь аюулгүй, ашиглалттай байдал, ирээдүйн ашиглалтын хугацааг уртасгах нь тодорхой байх;
55.1.4засвар, шинэчлэл хийх төсвийн тооцоолол нь зөв, үндэслэл бүхий хийгдсэн байх;
55.1.5засвар хийх талаар нийт оршин суугчдын санал нэгдсэн байх;
55.1.6засварын зардлын 30-аас доошгүй хувийг оршин суугчид санхүүжүүлэх боломжтой байх.
АРАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
56 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
56.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
56.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
57 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
57.1Энэ хуулийг 2025 оны __ дугаар сарын __-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Төсөл
(Хуулийн төсөл_1.docx)