Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Дуламын БУМ-ОЧИР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 11-Р САРЫН 3 ӨДӨР
УЛААНБААТАР

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлНийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт дараах нэмэлт оруулсугай.
1/ “4.1.3.Цагаан сар:” гэсний дараа “битүүн” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйлНийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд дараах тайлбар нэмсүгэй.
1/ Тайлбар: Энэ зүйлийн 4.1.3-т заасан “битүүн” гэдэгт билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдөр эсхүл хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнөх өдөр хамаарна.
3 дугаар зүйлЭнэ хуулийг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(Үзэл-баримтлал.docx)