Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2020 ОНЫ 5-Р САРЫН 5 ӨДӨР
УЛААНБААТАР

ХҮМҮҮНЛЭГ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь ёс зүй, зан суртахууны үнэт зүйлс, зарчмыг өөртөө шингээсэн, хүмүүнлэг, шүдарга, энэрэнгүй, эх оронч, хөдөлмөрч иргэнийг төлөвшүүлэх, нийгмийн ёс суртахууны мэдлэг, үнэт зүйлсийг хүмүүст эзэмшүүлэхэд чиглэсэн боловсролыг дэмжих харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлХүмүүнлэг боловсролын зорилго
2.1Хүмүүнлэг боловсролын зорилго нь хувь хүн биеэ зөв, боловсон, эрүүл авч явах, ёс зүй, зан суртахууны үнэт зүйлсийг өөртөө бүрэн шингээх, хүн хүндээ, гэр бүл, хамт олонд хүнлэг, энэрэнгүй сэтгэлээр хандах, хөдөлмөрт суралцах, байгаль, экологи, нийгэмтэй зүй зохистой харьцах, зохицон амьдрах чадвар олгох, төлөвшүүлэн хөгжүүлэхэд оршино.
3 дугаар зүйлХүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хууль тогтоомж
3.13.1 Хүмүүнлэг боловсролыг дэмжих түхай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3.23.2 Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3.33.3 Монгол Улсын хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан эрх зүйн хэм хэмжээ нь энэ хуулиар баталгаажуулсан Хүмүүнлэг боловсролыг дэмжихтэй холбоотой хэм хэмжээг дордуулахыг хориглоно.
4 дүгээр зүйлХуулийн үйлчлэх хүрээ
4 .1Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Монгол улсын иргэн, Монгол улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага, гадаадын аж ахүйн нэгж, байгууллага, Монгол улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.
5Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
5.1Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.
5.1.1Хүмүүнлэг боловсрол гэж хүний төлөө чин сэтгэлээсээ хандах энэрэнгүй нинжин сэтгэл, ачлах ёс, шударга, ариусал, нигүүлсэл, хүмүүжил, хүндлэл, халамж, харилцаа, тэвчээр зэрэг хүний бие сэтгэл, зан үйлийн сайн чанаруудыг эзэмшихэд чиглэсэн боловсрол олгох үйл ажиллагааг;
5.1.2Ёс зүй гэж хүний сайн сайхан үйл, биеэ зөв авч явах түхай сургаалийг;
5.1.3Ёс суртахуун гэж хүмүүсийн эрхэмлэн баримталбал зохих хэм хэмжээг;
5.1.4Зан суртахуун гэж хүмүүсийн эрхэмлэн баримталбал зохих хэм хэмжээнүүд нийгмийн амьдралд хэрэгжин биелэгдэж байгаа байдлыг;
6 дугаар зүйлХүмүүнлэг боловсролыг дэмжих үндсэн зарчим
6 .1Хүмүүнлэг боловсролыг дэмжихэд дараах үндсэн зарчмуудыг баримтлана.
6 .1.1Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа аливаа этгээдийн үйл ажиллагаа хүмүүнлэг боловсролыг дэмжихэд чиглэсэн бодлого, үйлдэлтэй байна.
6 .1.2Хүмүүнлэг боловсролыг төлөвшүүлэх төрийн бодлого, сургалтын агуулга, үйл ажиллагаа, нь шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйгээр хийсэн сүдалгаанд суурилсан байна.
6 .1.3Хүмүүнлэг боловсролыг төлөвшүүлэх сургалт, үйл ажиллагаа нь үр дүнтэй байна.
ХОЁРДҮГААР БҮЛЭГ
ХҮМҮҮНЛЭГ БОЛОВСРОЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
7 дугаар зүйлХүмүүнлэг боловсролын үндсэн чиглэл
7 .1Хүмүүнлэг боловсрол нь хүний цогц хөгжлийг хангах урт хугацааны суурь боловсрол юм.
7 .2Хүмүүнлэг боловсролыг иргэдэд насан туршид нь тасралтгүй олгоно.
7 .3Хүмүүнлэг боловсролыг гэр бүл, сургууль, нийгэмд төлөвшүүлэхийн тулд иргэн, хамт олон, байгууллага бүр нэгдэн ажиллах үүрэгтэй.
8 дугаар зүйлХүмүүнлэг боловсролын агуулга
8 .1Хүмүүнлэг боловсролын сургалт нь хувь хүний унаган терх, зан төлөвийг бага наснаас нь тандан илрүүлж, сайн шинж чанаруудыг нь хөгжүүлэх, хойшид баттай суулгах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
8 .2Эх орныхоо үнэт зүйлсийг танин мэдэх, соёл, уламжлал, ёс заншлаа хадгалах, үнэт зүйлээ эвлэн авч явах иргэнийг төлөвшүүлэх,
8 .3Аав, ээж, элгэн садан, хүн хүнээ хайрлах, дээдлэх учир утгыг ёсчлон сахиулах, хүнийг жудагтай, нигүүлсэнгүй, хайр энэрэлтэй, нэр төрөө эрхэмлэдэг, тэсвэр хатуужилтай, харилцааны соёлтой, өөрийн үнэ цэнийг мэдэрч алдахгүй байхыг хичээдэг зан төлөвт сүргах,
8 .4Биеийн ерөнхий хөгжил болон биеийн чанарууд (хурд, хүч, авхаалж самбаа, үян хатан байдал, тэсвэр, тэвчээр, хөдөлгөөн эвсэл, эв дүй гм) олгох сургалт (цэцэрлэгийн наснаас эхлэн насны ангиллаар),
8 .5Монгол ахүй, соёл уламжлал, ёс заншлаа сэргээх, хадгалахад чиглэсэн ажил хөдөлмөр (мал аж ахүйн бүтээгдэхүүн боловсруулах, төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гэр барих, тоглоом наадгай хийх, хадлан тэжээл бэлтгэх, мал маллах гэх мэт)-т сургах (цэцэрлэгийн наснаас эхлэн насны ангиллаар).
8 .6Цэцэрлэгийн нас
8 .6.1Дотоод сэтгэлийн хүмүүжил (хүүхдээ сонсдог байх, хүүхэд буруугаа мэддэг, тусламж гуйдаг, бусдыг хүндэтгэдэг гм) олгох,
8 .6.2Сургамжтай үлгэр зүйр цэцэн ҮГ, сургаал уншиж өгөх, үтгыг ярилцах, сайныг даган дууриах эрмэлзлэлтэй болгох,
8 .7Нэгдүгээр анги
8 .7.1Ярилцлага болон ном зохиол унших хэлбэрээр хүүхдийг сайн зан үйлд суралцахад нь дасал болгох,
8 .7.2Ёс зүйн анхны мэдлэг олгох. ардын сургаал, үлгэр, домог, аугаа хүмүүсийн намтрыг сонсгох, утгыг ярилцах.
8 .7.3Байгальтай зүй зохистой харилцах, байгаль, амьтадын ач тусыг мэдүүлэх,
8 .8Хоёроос тавдугаар анги
8 .8.18.8.1 Хувь хүмүүсийн үйл хэрэг болон нийгмийн ёс суртахуун, тэвчээр, хүндэтгэл, эелдэг зан, эр зориг, өгөөөмөр зан зэрэгтэй уялдсан өгүүлэл, зохиол сонсгох, ярилцах,
8 .8.2Хүнийг хүндлэх, дээдлэх, хайрлах, туслах зэрэг ёс суртахуун, эрх зүйн хэм хэмжээг баримтлах хүсэл сэтгэлийг төрүүлэх, өдөр тутмын амьдралдаа баримталдаг болгох,
8 .8.3Өөрийгөө ойлгуулах, өөрийгөө удирдах чадварыг эзэмшүүлэх,
8 .8.4Хөдөлмөрийн үнэ цэнийн тухай ойлголт, бусадтай хамтран ажиллах, сайхан сэтгэл, амлалтаа биелүүлэх чанар, бусдыг ойлгох, гэр бүл болон улс нийгэмд хүлээх үүргээ ухамсарлахад сургах.
8 .8.5өвөг дээдээс уламжлагдан ирсэн ардын тоглоом наадгайгаар дамжуулан хүүхдийн оюун ухааныг тэлэх, соёлын өв, зан заншлын мэдлэг олгох.
8 .9Ахлах анги
8 .9.1Хүүхдийн ухамсарт хүнийг хүндлэх сэтгэл төрүүлэх, зөв чанарыг бүрэлдүүлэх, хувийн болон гэр бүл, улс нийгэмд хүлээх үүрэг хариуцлагыг ойлгуулах,
8 .9.2Эх оронч, үнэнч, шүдарга байдал, харилцан туслалцах, хөдөлмөрийг хүндэтгэх зан чанарт сургах,
8 .9.3Сайн ба мүү зүйл, шударга ёс, зүй бус үйлдэл, аз жаргал, зовлон гунигт нинжин сэтгэл, нэр төр, гутамшиг, амьдралын үтга учрын талаар зөв ойлголпой болох, ээдрээтэй зүйлсийг даван туулах чадвар олгох,
8 .9.4Үнэнч, хүмүүнлэг, энэрэнгүй, хүний мөс, чанар сайтай, хөдөлмөрч хичээнгүй, арвич хямгач, хамтач, нийгэм хамт олны үйлсэд бие сэтгэлээ зориулж чаддаг, байгаль орчноо дээдлэн хамгаалдаг, эх оронч сэтгэлтэй болох зарчмуудыг амьдралд хэрэглэх чадвартай болгох,
8 .9.5Хүүхэд бүр соёлын үнэт зүйлтэй харьцах боломжийг бүрдүүлэх,
8 .9.6Хүүхдийг биеийн хөгжил ба эрүүл мэндийн соёл, хөдөлмөрт сургах, мэргэжлээ сонгох, экологитой харьцах харьцааны соёлд сургах,
8 .9.7Мэргэжлийн ёс зүй бүюү харилцааны ёс зүйг олгох,
8 .9.8Иргэний эрх, ардчилал болон парламентийн тогтолцооны давуу тал, үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрх, эрх чөлөөний тухай мэдлэг олгох.
8 .10Насанд хүрэгчид
8 .10.1Ёс сүртахүүн-төлөвшлийн боловсролын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, нийгэмд бие даан амьдрах, амьдралын чанарыг дээшлүүлэх арга зүйд сургах,
8 .10.2Харилцааны соёл эзэмшүүлэх, хувь хүн, нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй харилцах чадвартай болгох,
8 .10.3Хувь хүн өөрөө өөрийхөө өмнө болон үр хүүхэд, гэр бүл, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах, амьдралаа төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах, авч явах чадварт сургах,
8 .10.4Иргэний хувийн төлөвшил, ур чадвараа хөгжүүлэн уламжлалт их, бага таван үхаанаас суралцах, амьдралд хэрэглэх чадвартай болох,
9 дүгээр зүйлХүмүүнлэг боловсрол олгох хөтөлбөрийн агуулга
9.1Хүмүүнлэг боловсрол олгох зорилго, зорилтууд,
9.2Хүмүүнлэг боловсрол олгох болон түүгээр дамжуулан хүмүүст үнэ цэнэ, ёс зүй, ёс суртахууны үндсэн чадвар эзэмшүүлэх, итгэл, хариуцлага, эх оронч үзлийг ухамсарлуулахтай холбоотой арга хэмжээнүүд,
9.3Хүмүүжлийн чиг үүрэг бүхий нийгмийн институцийг хөгжүүлэх,
9.4Хүүхдийн хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хамгаалах,
9.5Гэр бүлийн хүмүүжлийг дэмжих, эцэг эхийн нийгмийн харилцааны сурган хүмүүжүүлэх мэдлэгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
9.6Гэр бүлд хүүхэд хүмүүжүүлэх, ялангуяа олон хүүхэдтэй болон үрчлэн өсгөж буй тохиолдолд хамгийн оновчтой сурган хүмүүжүүлэх түршлагыг дэлгэрүүлэх,
9.7Хүмүүнлэг боловсролын сурталчилгаа,
9.8Хүмүүнлэг боловсролыг нийгэмд төлөвшүүлэхтэй холбогдон гарах зардал, санхүүжилт.
9.9Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, үнэлгээ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
10 дугаар зүйлТөрийн байгууллагын эрх, үүрэг
10 .1Засгийн газрын бүрэн эрх
10 .1.1Засгийн газар нь цэцэрлэг, сургуульд суурилсан хүмүүнлэг боловсрол олгох үйл ажиллагааг дэлгэрүүлж, сурах нөхцлийг бүрдүүлсэн гэр бүл, хамт олон, нийгмийг бүрдүүлэхийн төлөө ажиллах;
10 .1.2Хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлж, хөгжүүлэхийн тулд хүмүүнлэг боловсрол олгохтой холбоотой системтэй, урт хугацааны бодлогын баримт бичиг (цаашид Хөтөлбөр гэх)-ийг батлах;
10 .1.3Хүмүүнлэг боловсрол олгох үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, сурталчлах, үйл ажиллагааг үнэлэх үүрэг бүхий Зохицуулах зөвлөл (цаашид Зохицуулах зөвлөл гэх)-ийг байгуулах, үйл ажиллагааны дүрмийг нь батлах,
10 .2Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
10 .2.1Хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхтэй холбоотой системтэй, урт хугацааны бодлогын баримт бичиг хөтөлбөр гаргах,
10 .2.2Хүмүүнлэг боловсрол олгох сургалтын төлөвлөгөөг батлах,
10 .2.3Хүмүүнлэг боловсрол олгох хичээлийн сүрах бичиг, гарын авлага гаргах, хангах,
10 .2.4Сургалт явуулах багш, сургагч нарыг бэлтгэх, давтан сургах,
10 .2.5Сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг уламжлалт ёс, зан заншилд үндэслэн орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэй уялдуулан шинэчлэх,
10 .2.6Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр хүмүүнлэг боловсролыг дэмжихэд чиглэсэн сургалт, сурталчилгаа явуулах.
10 .3Төрийн захиргааны бусад байгууллагын эрх, үүрэг
10 .3.1Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагууд хүмүүнлэг боловсрол олгох богино хүгацааны хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг хангуулах,
10 .3.2Насанд хүрэгчдэд хүмүүнлэг боловсрол олгох сургалтыг зохион байгуулах,
10 .3.3Хүмүүнлэг боловсрол олгох чиг үүрэг бүхий олон нийтийн байгүүллага, холбоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
10 .3.4Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирсон дэд бүтцийг бий болгох, тэгш хүртээмжийг хангах,
10 .3.5Зохицуулах зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх,
10 .3.6Хүмүүнлэг боловсрол олгож бүй арга түршлага солилцох, төгсөгчдөд гэрчилгээ олгох, хүүхдээ сайн хүмүүжүүлсэн гэр бүл, иргэдийг алдаршуулах зорилго бүхий өдөрлөгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд жилд нэг үдаа зохион байгуулах.
10 .4Зохицуулах зөвлөлийн эрх, үүрэг
10 .4.1Зохицуулах зөвлөл 21 гишүүнтэй байна.
10 .4.2Зөвлөлийн бүрэлдэхүүнд түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчны чиглэлээр мэргэшсэн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
10 .4.3Зохицүүлах зөвлөлийн даргыг гишүүдээс сонгоно. Зөвлөлийн дарга төрийн албан хаагч бус байна,
10 .5Зохицүүлах зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл
10 .5.1Хүмүүнлэг боловсрол сургалтын сурах бичиг, гарын авлагыг шүүн хэлэлцэх, батлах,
10 .5.2Хүмүүнлэг боловсрол олгох сүргалтын багш, арга зүйч нарыг сонгон шалгаруулах, багшлах эрх олгох,
10 .5.3Багш, төгсөгч нарт мэргэшлийн гэрчилгээ олгох, гэрчилгээний маягтын загварыг батлах,
10 .5.4Хүмүүнлэг боловсрол олгох үйл ажиллагаатай холбоотой асуудлаар төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагад зөвлөмж өгөх,
10 .6Аймаг, нийслэлд хүмүүнлэг боловсрол олгох ажлыг зохицуулах, сурталчлах, үйл ажиллагааг үнэлэх үүрэг бүхий салбар зөвлөл ажиллана. Салбар зөвлөл нь:
10 .6.1Хүмүүнлэг боловсрол олгох сургалтын агуулга, хөтөлбөрт өөрчлөлт оруулах санал гаргах,
10 .6.2Хүмүүнлэг боловсрол олгох сургалтын чанарт үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх,
10 .6.3Хүмүүнлэг боловсрол олгох сургалтад сүралцаж төгссөн тухай гэрчилгээ олгох.
10 .6.4Зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан түшаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй.
10 .7Сургалтын байгууллагын эрх, үүрэг
10 .7.1Сургалтын байгууллагын удирдлага, багш, ажиллагсад нь хүмүүнлэг боловсролд суралцагчдын даган дуурайх манлайлагч байх,
10 .7.2Сургалтын байгууллага нь хүмүүнлэг боловсрол олгохтой холбоотой материал, техник хэрэгсэлээр хангагдах,
10 .7.3Эцэг, эх, багш нартай зөвлөлдсөний үндсэн дээр сургуулийн түвшний хүмүүнлэг боловсролын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ,
10 .7.4Хүмүүжил сайтай гэр бүл, сурагчдыг шалгаруулж алдаршуулах ажлыг зохион байгуулах.
10 .8Гэр бүлийн үүрэг
10 .8.1Гэр бүл, хүүхдийн ахуй орчин нь хүний зан төлөвшлийн хөгжлийн анхны шат байх,
10 .8.2Эцэг, эхчүүд хүүхэддээ сайн үйлийг заах, сайнаар үлгэрлэх, хүүхдээ аз жаргалтай байх нөхцлийг хангах,
10 .8.3Өрхийн тэргүүн, гэр бүлийн гишүүд Түлгар эхийг энэрэх ёс заншилд сүралцах, сахин мөрдөх,
10 .8.4Хүүхдийг багаас нь зөв үйл хийхийг эрмэлзэх, мүү зүйлийг жигшин цээрлэх, сайн үйлийг хөгжүүлэн дэлгэрүүлэх, бие, хэл, сэтгэлийн үйлийг шинжих чадварт сургах,
10 .8.5Хүүхэд бүр ном, зохиол үнших, сонсох, орчин үеийн үндэсний болон дэлхийн уран зохиол, сонгодог урлагтай танилцах нөхцлийг бүрдүүлэх.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨСӨВ, САНХҮҮ
11 дүгээр зүйлХүмүүнлэг боловсрол олгохтой холбогдсон сүргалтын санхүүжилт
11.1Хүмүүнлэг боловсрол олгохтой холбогдсон дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
11.1.1Хүмүүнлэг боловсрол олгох багш, сургагч нарын цалин хөлс, түүнтэй адилтгах бүсад зардал
11.1.2Багш, сургагч нарыг бэлтгэх, давтан сургахтай холбогдох зардал
11.1.3Гарын авлага, ном товхимол хэвлүүлэх, үзүүлэн таниулах материал бэлтгэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхтэй холбогдон гарах зардал.
11.1.4Бусад холбогдох зардал.
11.2Хүмүүнлэг боловсрол олгох сургалтын дэмжлэг.
11.2.1Хүмүүнлэг боловсрол олгох сургалтын арга хэмжээнд байгууллага, иргэд сайн дүрын үндсэн дээр хандив, тусламж өгч болно.
11.2.2Хандив, тусламж авсан боловсролын байгууллага хөрөнгийн талаарх мэдээллийг тухайн аймаг, нийслэлийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлж, зарцуулалтыг тайлагнах үүрэгтэй.
11.2.3Хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бүс арга хэмжээнд зарцуулахыг хориглоно.
ТАВДҮГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
12Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
12.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
12.2Энэ хуулийг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(DOC1pdf.pdf)