Хууль санаачлагч нар
Улсын Их Хурлын тогтоол
2024 ОНЫ 11-Р САРЫН 18 ӨДӨР
УЛААНБААТАР
ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ХУВИЙН ӨМЧ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ ТУХАЙ “ИРГЭН НЬ БАЯН МОНГОЛ” ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Чөлөөт зах зээлийг хөгжүүлж, хувийн өмчийг хамгаалж, бизнес, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах тухай “Иргэн нь Баян Монгол” тогтоолыг баталсугай.
2. Улсын Их Хурал, Засгийн газраас өргөн баригдах хууль, тогтоолын төслүүд уг тогтоолд багтсан томьёоллыг дэмжих хэлбэрээр байхыг заасугай.
3. Уг тогтоол батлагдсантай холбогдуулан чөлөөт зах зээлийн хөгжүүлэх, хувийн өмчийг хамгаалах, бизнес эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах чиглэлээр хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Улсын Их хуралд танилцуулахыг Засгийн Газар /Л.Оюун-Эрдэнэд/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
