Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Пүрэвжавын САЙНЗОРИГ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 4-Р САРЫН 10 ӨДӨР
УЛААНБААТАР

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлҮндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.5 дахь хэсэг нэмсүгэй.
“9.5.Монгол Улсын Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 9.1-д заасан хугацаанаас үл хамаарч Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ойг тохиолдуулан 1024 бөх барилдуулах шийдвэрийг тухай бүр гаргаж болно.”
2 дугаар зүйлҮндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “аймгийн начин,” гэсний дараа “зургаа давсан бөхөд аймгийн харцага” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйлҮндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Улсын баяр наадамд” гэснийг “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол улсын баяр наадамд” гэж, мөн зүйлийн 9.5 дахь хэсгийн “128 хүртэлх бөх” гэснийг “256 хүртэлх бөх” гэж, “256 хүртэлх бөх” гэснийг “512 хүртэлх бөх” гэж, мөн зүйлийн 9.6 дахь хэсгийн “64 хүртэлх бөх” гэснийг “128 хүртэлх бөх” гэж, мөн зүйлийн 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9 дэх хэсгийг дугаарыг “9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10” гэж өөрчилсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(Үзэл баримтлал.docx)