Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 7-Р САРЫН 2 ӨДӨР
УЛААНБААТАР
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах 6.4 дэх хэсэг нэмсүгэй:
"6.4.Гомдлыг хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээд өөрөө буюу түүний гэр бүлийн аль нэг гишүүн, хууль ёсны төлөөлөгч гаргасан тохиолдолд энэ тухайгаа нотлох баримт сэлт гаргаж өгөх үүрэг хүлээхгүй."
2 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "иргэний Эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай Монгол Улсын" гэснийг "холбогдох" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
ГАРЫН ҮСЭГ
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Бусад
