Хууль санаачлагч нар
Улсын Их Хурлын тогтоол
2024 ОНЫ 9-Р САРЫН 26 ӨДӨР
УЛААНБААТАР
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.
2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд үүрэг болгосугай.