Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Жуковын АЛДАРЖАВХЛАН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 7-Р САРЫН 3 ӨДӨР
УЛААНБААТАР

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын тухай доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт:
“11.1.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд үндэслэн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон олборлох үйл ажиллагаа явуулахыг хориглох;”
2/29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэг:
“29.4.Орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсч байгаа талаарх гомдлыг үндэслэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.”
3/37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалт:
“37.1.5.энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа талаар дүгнэлт гарсан.”
2 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн “бүсээс” гэснийг “бүс, усны сан бүхий газраас” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйлТүгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.1.3 дахь заалтын дугаарыг “11.1.3, 11.1.4” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйлЭнэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Төсөл
(ТТАМТХуулийн төсөл 06.22.docx)