Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 5-Р САРЫН 28 ӨДӨР
УЛААНБААТАР
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.5 дахь хэсэг нэмсүгэй:
“9.5.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 9.1-д заасан хугацаанаас үл хамаарч Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ойг тохиолдуулан 1024 бөх барилдуулах шийдвэрийг тухай бүр гаргаж болно.”
2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “аймгийн начин,” гэсний дараа “зургаа давсан бөхөд аймгийн харцага” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Улсын баяр наадамд” гэснийг “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол улсын баяр наадамд” гэж, мөн зүйлийн 9.5 дахь хэсгийн “128 хүртэлх бөх” гэснийг “256 хүртэлх бөх” гэж, “256 хүртэлх бөх” гэснийг “512 хүртэлх бөх” гэж, мөн зүйлийн 9.6 дахь хэсгийн “64 хүртэлх бөх” гэснийг “128 хүртэлх бөх” гэж, мөн зүйлийн 9.5, 9.6, 9.7, 9.8, 9.9 дэх хэсгийг дугаарыг “9.6, 9.7, 9.8, 9.9, 9.10” гэж өөрчилсүгэй.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Бусад
