Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Загджавын МЭНДСАЙХАН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 4-Р САРЫН 15 ӨДӨР
УЛААНБААТАР

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлХувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасан орлогод доор дурдсан хувиар тооцож, албан татвар ногдуулна:
21.1.1.нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг, тус хотод бүртгэлтэй албан татвар төлөгчийн орлогод 5 хувиар;
21.1.2.аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 1000 хүртэл км хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй албан татвар төлөгчийн орлогод 3 хувиар;
21.1.3.аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй албан татвар төлөгчийн орлогод 1 хувиар.
2 дугаар зүйлЭнэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(Танилцуулга ХХОАТтх нэмэлт, өөрчлөлт-зассан.docx)