Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Очирбатын АМГАЛАНБААТАР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 3-Р САРЫН 17 ӨДӨР
УЛААНБААТАР

АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 25.7 дахь хэсэг нэмсүгэй.
“25.7.Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал
(үзэл баримтлал.pdf)