Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Даваажанцангийн САРАНГЭРЭЛ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 8-Р САРЫН 19 ӨДӨР
УЛААНБААТАР

АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
2 дугаар зүйлАж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих тухай хууль тогтоомж
2.1Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга байрлан үйл ажиллагаа эрхэлдэг улсын бүртгэлд бүртгүүлсэн ашиг олох зорилго бүхий аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдэд үйлчилнэ.
3.2Төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой компани, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой газар, гадаад улсын хуулийн этгээд энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“аж ахуй эрхлэгч эмэгтэй” гэж аж ахуй нэгжийн 50 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоог эзэмшдэг, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, эсхүл аж ахуйн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлдэг;
4.1.2аж ахуй эрхлэх” гэж компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр ашиг олох зорилготой, хуулиар хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг;
4.1.3.“аж ахуй нэгжийн удирдлагыг хэрэгжүүлдэг” гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлд аж ахуйн нэгжийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд эсхүл төлөөлөн удирдах зөвлөл, тэргүүлэгчдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэй гишүүд бүрдүүлдэг;
4.1.4санхүүгийн дэмжлэг” гэж хөнгөлөлттэй зээл, шинээр бий болгох ажлын байрны тоо, борлуулалтын орлогын хэмжээг харгалзан зээлийн хүүгийн хэмжээг бууруулах, зээлийн давхар батлан даалт гаргах, зээлийн хүүгийн татаас олгох, тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ, түрээсийн хүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг санхүүгийн эерэг үйлчлэлтэй аливаа арга хэмжээг;
4.1.5хувьцаа, хувь оролцоог эзэмшдэг” гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлд аж ахуйн нэгжийн хувьцаа, хувь эзэмшигч эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшихийг.
4.1.6“тэргүүн ээлжид” гэж хэд хэдэн хуулийн этгээд тухайлсан хууль, тогтоомжийн шаардлага хангасан тохиолдолд тэдгээрээс сонголт хийх шаардлагатай үед аж ахуй эрхлэгч эмэгтэй бүхий хуулийн этгээдийг сонгохыг.
5 дугаар зүйлАж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд баримтлах зарчим
5.1Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд дараах зарчмыг баримтална
5.1.1тодорхой салбар дахь хүйсийн тэгш бус төлөөллийг тэнцвэржүүлэхэд түлхэц өгөхүйц дэмжлэг үзүүлэх;
5.1.2аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хангах;
5.1.3аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдэд үзүүлж буй аливаа дэмжлэг ил тод, нээлттэй байх;
5.1.4аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоонд тулгуурлах
5.1.5эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэлтийг бууруулах бодлого баримтлах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРӨӨС АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ
6 дугаар зүйлТөрөөс аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих чиглэл
6.1Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дараах чиглэлээр дэмжинэ:
6.1.1татварын хувь хэмжээг тогтоохдоо Татварын Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу хөнгөлөлттэй хувь хэмжээ тогтоох замаар дэмжих;
6.1.2санхүүгийн дэмжлэгийг тэргүүн ээлжид хүртэх боломж бий болгох;
6.1.3эдийн засгийн тэргүүлэх салбар, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд оролцоог нэмэгдүүлэх;
6.1.4мэдээллийн технологи, уул уурхай, хүнд үйлдвэр, инновацийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх;
6.1.5төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад тэргүүн ээлжид хамруулах;
6.1.6аж ахуй эрхлэгчдийн хүйсээр ангилсан албан ёсны статистик бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, олон нийтэд хүргэх;
6.1.7аж ахуй эрхлэгчдийг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээ зэрэг санхүүгийн бус дэмжлэг үзүүлэхэд оролцоог нэмэгдүүлэх;
6.1.8зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх;
6.1.9хууль тогтоомжид заасан бусад.
6.2Энэ зүйлийн 6.1-д заасан аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо 40-өөс доошгүй хувь байна.
6.3Хөгжлийн бэрхшээлтэй аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг нэн тэргүүнд энэ зүйлд заасан дэмжлэг, оролцоонд хамруулна.
6.4Орон нутгийн эрх хэмжээний хүрээнд хамаарах хөтөлбөр, төсөл, арга хэмжээ батлахдаа аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих талаар зохицуулалт тухайлан тусгана.
6.5Жендерийн үндэсний хороо нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1-д заасны дагуу энэ зүйлд заасан төрөөс дэмжих чиглэлийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО
7 дугаар зүйлАж ахуйн нэгж, байгууллагаас аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих
7.1Аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаандаа аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих бодлого баримтална:
7.1.1хөрөнгө оруулалт;
7.1.2худалдан авалт;
7.1.3Сургалт зөвлөгөө, мэдээллээр хангах;
7.1.4Хөнгөлөлт, урамшуулалаар борлуулалтыг дэмжих;
7.1.5шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх судалгааг дэмжих;
7.1.6Хамтын ажиллаагааг өргөжүүлэх;
7.1.7бусад үйл ажиллагаа.
8 дугаар зүйлАж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах
8.1Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллага, нийтийн эрх зүйн этгээд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж болно:
8.1.1энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актын биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
8.1.2эмэгтэй аж ахуй эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх талаар саналаа төрийн захиргааны төв байгууллага болон зохих шатны нэгжийн удирдлагад уламжлах, бодлогын баримт бичигт тусгуулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих;
8.1.3жендерийн үндэсний хороо, орон нутгийн салбар хорооноос аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эрхийг хангахтай холбоотой мэдээлэл, санхүү, арга зүйн болон бусад дэмжлэг авах;
8.2Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр энэ хуулийн 8.1-д заасан этгээдэд шилжүүлж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО
9 дүгээр зүйлАж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх, үүрэг
9.1Аж ахуй эрхлэгч эмэгтэй дараах эрх эдэлнэ:
9.1.1төрийн бус байгууллага, нийтийн эрх зүйн этгээдээр дамжуулан энэ хуулийн хэрэгжилтийг хангахад оролцох, хяналт тавих;
9.1.2аж ахуй эрхлэлтийг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд тэргүүн ээлжид хамрагдах, санхүүгийн дэмжлэг авах;
9.1.3аж ахуй эрхлэгчид зориулан энэ хуулийн 7.1-д заасан этгээд болон бусад байгууллагаас зохион байгуулж байгаа сургалтад тэргүүн ээлжид хамрагдах, мэдээлэл, зөвлөгөө авах;
9.1.4хуульд заасан бусад эрх.
9.2Аж ахуй эрхлэгч эмэгтэй дараах үүрэг хүлээнэ:
9.2.1эмэгтэй аж ахуй эрхлэгчийн шалгуурыг тогтвортой хангах;
9.2.2аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны мэдээллийн үнэн зөв, бодитой байдлыг хариуцах;
9.2.3бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхийг эрмэлзэх;
9.2.4санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулах;
9.2.5хуулиар хүлээсэн бусад үүрэг.
Тайлбар: Энэ зүйлийн 9.2.1 дэх заалтад заасан “тогтвортой хангах” гэдгийг энэ хуульд заасан дэмжлэг дуусах хүртэл хугацаанд холбогдох шалгуурыг хангаж ажиллахыг ойлгоно.
ТАВДУГААР БҮЛЭГ БУСАД
10 дугаар зүйлХууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
10.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
11 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
11.1Энэ хуулийг 2022 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Дагалдах хуулийн төсөл
(dagaldah.docx)