Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 4-Р САРЫН 24 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын шүүхийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, зүйл нэмсүгэй:
1/ 34.13, 34.14 дэх хэсэг:
“34.13. Хяналтын шатны шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын даалгавар бэлдэх, үнэлгээ өгөх хөндлөнгийн хараат бус шинжээч нь хууль зүйн ухааны докторын зэргээс доошгүй, бусад шатны шүүгчид нэр дэвшигчийн нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын даалгавар бэлдэх, үнэлгээ өгөх хөндлөнгийн хараат бус шинжээч нь магистрын зэргээс доошгүй боловсролын түвшинтэй байх шаардлагыг хангасан байвал зохино.”
34.14. Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хугацаа 5 цаг байна. Шалгалтын даалгаврын агуулгыг шалгалтын хугацаанд бүрэн гүйцэтгэх боломжтой байхаар боловсруулсан байна.”
2/ 341 дүгээр зүйл:
“34 1 дүгээр зүйлШүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн, мэдлэг чадварыг үнэлэх
“34 1 дүгээр зүйл.1Шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын гүйцэтгэлийг шалгалтын төрөл тус бүр дээр тухайн салбар мэргэшсэн, дөрвөөс найм хүртэл хүний бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн хараат бус шинжээч үнэлнэ.
“34 1 дүгээр зүйл.2Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн хараат бус шинжээчийг томилон оролцуулна.
“34 1 дүгээр зүйл.3Хууль зүйн мэдлэг чадварын шалгалт болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө хөндлөнгийн хараат бус шинжээчийг оролцуулах тухай зарыг Шүүхийн ерөнхий зөвлөл олон нийтэд гаргах бөгөөд тухайн чиглэлээр мэргэшсэн тодорхой этгээдэд урилга илгээж болно. Хөндлөнгийн хараат бус шинжээчид тавигдах шаардлагыг Ерөнхий зөвлөл урьдчилан тодорхойлж, энэ талаар зар, урилгад тодорхой тусгана.
“34 1 дүгээр зүйл.4Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гаргасан зар, илгээсэн урилгыг үндэслэн хөндлөнгийн хараат бус шинжээчээр ажиллахаар саналаа ирүүлсэн этгээдийн мэдлэг, чадварыг судалж шалгалт болохоос 7-аас доошгүй хоногийн өмнө Ерөнхий зөвлөл томилно.
“34 1 дүгээр зүйл.5Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дуусахаас 30 минутын өмнө шалгалтын даалгаврыг үнэлэх бэлтгэлийг хангаж, шалгалт дуусмагц үнэлгээг эхлүүлнэ.”
“34 1 дүгээр зүйл.6Хөндлөнгийн хараат бус шинжээчид урамшуулал олгож болно.”
2 дугаар зүйлМонгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.11 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“34.11. Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчээс шалгалт авахдаа энэ хуулийн 341 дүгээр зүйлд заасны дагуу хөндлөнгийн хараат бус шинжээчийг оролцуулна.”
3 дугаар зүйлЭнэ хуулийг 2026 оны 08 дугаар сарын 01-ий өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(2.шүүхийн хууль Үзэл баримтлал.docx)