Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Улсын Их Хурлын тогтоол

2022 ОНЫ 6-Р САРЫН 16 ӨДӨР
УЛААНБААТАР

Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан заасан “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тухайн жилийн төсвийн төсөлд төслийн хэрэгжилт, гүйцэтгэлийг үндэслэн тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
3Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд үүрэг болгосугай.
4Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
5Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(Тогтоолын төслийн үзэл баримтлал.docx)