Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 3-Р САРЫН 17 ӨДӨР
УЛААНБААТАР

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийнтогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйлГаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн баяжуулсан гурилын жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем" /БТКУС/-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Албан бичиг
(Албан бичиг.pdf)