Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Лувсаннямын ГАНТӨМӨР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 10-Р САРЫН 21 ӨДӨР
УЛААНБААТАР

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АШИГТ МАЛТМАЛЫН ОРДЫН АШИГЛАЛТТАЙ ХОЛБООТОЙ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 5.1.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох эрх зүйн зарчимд нийцүүлэн “Оюу толгой” төслийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээнд ногдох, 2027 оны төсвийн жилд хүлээн авахаар төлөвлөсөн ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрд тэнцүү хэмжээгээр нэг удаа мөнгөн дэмжлэг болгон олгох, мөн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг Монгол Улсын иргэдэд 100 хувь үнэ төлбөргүй эзэмшүүлэх зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай.
2. Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан хуулийн төслийг энэ тогтоол батлагдсанаас хойш яаралтай горимоор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүнг энэ тогтоол гарснаас хойш 14 хоногийн дотор Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(Үзэл баримтлал.docx)