Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Салдангийн ОДОНТУЯА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 3-Р САРЫН 22 ӨДӨР
УЛААНБААТАР

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйлОнцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд, доор дурдсан агуулгатай 4.1.5 дахь хэсэг нэмсүгэй:
“4.1.5. Чихрийн агууламж орсон хийжүүлсэн болон хийжүүлээгүй амтат ус, ундаа”
2 дугаар зүйлОнцгой албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.1 дэх хэсэг нэмсүгэй:
“5.1.Энэ хуулийн 4.1-д заасан бараанд онцгой албан татвар ногдуулахдаа дараах биет нэгжийг үндэслэл болгоно:”
Д/д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Онцгой албан татвар ногдуулах биет нэгж 6 Чихрийн агууламж орсон амтат ус, ундаа 1л
3 дугаар зүйлОнцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.1 дэх хэсэг нэмсүгэй:
“6.1.Энэ хуулийн 4.1.1-т заасан Чихрийн агууламж орсон амтат ус, ундаанд тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:”
Д /д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Биет нэгж Ноогдуулах онцгой албан татварын хэмжээ     100мл-т агуулагдах чихэр     0-5гр 2024онд 2025онд 2026онд 10 Чихрийн агууламж орсон амтат  ус, ундаа   1 л 0 0 0 1 л 100мл-т агуулагдах чихэр 5гр-с дээш 500 төгрөг 525 төгрөг 550 төгрөг  
4 дүгээр зүйлЭнэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Албан бичиг
(Албан бичгүүд.pdf)