Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2023 ОНЫ 6-Р САРЫН 18 ӨДӨР
УЛААНБААТАР

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН УГ ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН БОЛОВСРУУЛСАН БУСАД ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

1 дүгээр зүйлМал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг: “34.5.Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.”
2/14 дүгээр зүйлийн 14.9, 14.10 дахь хэсэг: “14.9.Хамгаалалтай аж ахуйд хэрэгжүүлэх био хамгааллын стратеги төлөвлөгөөг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
14.10.Энэ хуулийн 14.2, 14.9-д заасан журам, төлөвлөгөөний хэрэгжилтэнд үнэлгээ хийх, баталгаажуулах үйл ажиллагааг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлнэ.”
3/4 дүгээр зүйлийн 4.1.17, 4.1.18, 4.1.19, 4.1.20, 4.1.21 дэх заалт: “4.1.17.”олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ” гэж Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3.1.1-д заасныг;
4.1.18.“хамгаалалттай аж ахуй” гэж олон улсын худалдааг дэмжих болон улс, бүсэд тархсан өвчнөөс хамгаалах, тэмцэх зорилгоор тандалт, биоаюулгүй байдал, хяналтын арга хэмжээ авах биохамгааллын нийтлэг дэглэм, журмыг хэрэгжүүлэх замаар бусад мал, амьтнаас тусгаарлан маллаж байгаа эрүүл мал, амьтан бүхий байгууламжийг;
4.1.19.”яаралтай дархлаажуулалт” гэж өвчин дэгдэх, эсхүл гаднаас нэвтрэх эрсдэл нэмэгдэх, эсхүл дахин сэргэх үеийн яаралтай хариу арга хэмжээнд хэрэглэх вакцинжуулалтыг;”
4.1.20.“биохамгаалал” гэж мал, амьтны бүлгийн сүрэгт эсхүл сүргээс гадагш болон сүргийн дотор өвчин, халдвар эсхүл үе хөлтний шимэгчлэл нэвтрэн орох, өвчний голомт үүсэх, тархан дэлгэрэх эрсдэлийг бууруулахад чиглэгдсэн удирдлага зохион байгуулалт, хэрэгжүүлэх арга хэмжээний цогц шийдлийг;
4/15 дугаар зүйлийн 15.5.3 дахь заалт: “15.5.3.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.2-т заасны дагуу байгуулсан мэргэжлийн ангийг удирдлага, аргазүйгээр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, тайлагнах.”
2 дугаар зүйлМал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “нутаг” гэсний дараа “хамгаалалттай аж ахуй” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “тээвэрлэхдээ” гэсний дараа “мал, амьтны тавлаг байдлыг хангаж,” гэж, мөн зүйлийн 7.4.2 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтын “мал эмнэлгийн” гэсний дараа “хяналтын” гэж, 7 дугаар зүйлийн 7.15 дахь хэсгийн “Нийслэлийн” гэсний өмнө “Аймаг,” гэж, мөн зүйлийн 7.16 дахь хэсгийн “зардлыг” гэсний дараа “аймаг,” гэж, 34 дүгээр зүйлийн 34.2.4, 34.3.3 дахь заалтын “дэвсгэрийн” гэсний дараа “мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, төрийн өмчийн мал эмнэлгийн лабораторийн оношилгоо, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах,” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/31 дүгээр зүйл: “31 дүгээр зүйл.Малын эмнэлгийн хяналт 31.1.Мал эмнэлгийн хяналтыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, гаалийн байгууллага, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн хяналтын цэгийн эрх бүхий мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.
31.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мал эмнэлгийн хяналтыг хэрэгжүүлэх бүтэцтэй байх бөгөөд улсын ахлах байцаагч, байцаагчтай байна.
31.3.Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь малын эмч мэргэжилтэй, бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна.
31.4.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мал эмнэлгийн хяналтын чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
31.4.1.Засгийн газрын эрх олгосноор гадаад улс, олон улсын байгууллагатай мал эмнэлэг, хорио цээрийн талаар хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээр байгуулах;
31.4.2.мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлоход эрсдэлийн үнэлгээ хийх журмыг батлах;
31.4.4.мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн эрх олгох;
31.4.5.Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хяналтын хуудсыг батлах;
31.4.6.салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнд дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах.
31.5.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мал эмнэлгийн хяналтын чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
31.5.1.өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын байгууллагатай мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөлийг тохиролцох, хяналт шалгалтын ажлыг уялдуулан хамтран ажиллах;
31.5.2.Монгол Улсад импортлох мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд тавигдах мал эмнэлгийн шаардлагыг батлах;
31.5.3.олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгох;
31.5.4.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр, мал эмнэлгийн ажил, үйлчилгээ, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага, стандарт, техникийн зохицуулалт, технологийн хэрэгжилтийг хангуулах;
31.5.5.импортлох мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл, тэжээлийн нэмэлтэд эрсдэлийн үнэлгээ хийх;
31.5.6. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
31.6. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9, 10.12-т заасан нийтлэг эрх, үүргээс гадна дараах эрх, үүрэгтэй байна:
31.6.1.халдварт өвчнөөр тайван бус нутгийн мал, тэдгээрийн байр, хашаа хороо, ус, бэлчээр, өвс тэжээлд болон малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, худалдах явцад мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэг, шинжилгээ хийлгэсэн эсэхэд шалгалт хийх;
31.6.2.мал, амьтны халдварт өвчин тараах, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй мал, амьтныг зах зээлд нийлүүлэхийг хориглох, хорио цээрийн хяналтад оруулах, шаардлагатай тохиолдолд устгах;
31.6.3.мал, амьтны халдварт өвчин тараах, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд зах зээлд нийлүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг таслан зогсоох, шаардлагатай тохиолдолд татан авч халдваргүйтгэл хийх, эсхүл устгах;
31.6.4.мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байранд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, эм, биобэлдмэл хадгалах, борлуулах, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, боловсруулах, хадгалахыг таслан зогсоох;
31.6.5.мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхлэх, мал, амьтны эм, тэжээл, тэжээлийн нэмэлт, мал эмнэлгийн хэрэгсэл, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хадгалах, худалдах үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
31.6.6.малын эм, биобэлдмэл, өвчин үүсгэгч болон бүтээгдэхүүний омог, эмийн түүхий эдийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, худалдах, хэрэглэх, эмийн жор бичих, мал, амьтны тэжээлийн нэмэлтийг улсын бүртгэлд бүртгэх, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл олон улсын хэрэглээнээс хасагдсан тэжээлийн нэмэлтийг зах зээлээс эгүүлэн татах явцад хяналт тавих, дүгнэлт гаргах;
31.6.7.мал эмнэлгийн мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэл хөтлөлт, баяжилт хийсэн байдлыг хянан шалгах;
31.6.8.мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах;
31.6.9.мал, амьтны эм, мал эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл, мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлт импортлох энгийн зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах үндэслэл, дүгнэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;
31.6.10.малын эмчийн мэргэжлийн итгэмжлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах үндэслэл, дүгнэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;
31.6.11.мал эмнэлгийн үйл ажиллагаанд мөрдөх стандарт, техникийн зохицуулалт, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих;
31.6.12.мал эмнэлгийн ажил, үйлчилгээний төлөвлөлт, гүйцэтгэлд удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийх;
31.7.Мал эмнэлгийн хяналттай холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар зохицуулна.
31.8.Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
31.8.1.мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл, нэвтрүүлэх хилийн боомтын нэр, хугацаа, боловсруулах үйлдвэрийн дугаар, нэр хаяг, байршил, түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, хэмжээ, боловсруулалтын байдал (хагас боловсруулсан, түүхий, хөлдөөсөн, хөргөсөн, шинэ гэх мэт), савлалт, шошго, аюулгүй байдлын талаарх мэдээлэл агуулсан хүсэлт;
31.8.2.мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлгийн лабораторийн дүгнэлт;
31.8.3.худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг.
2/15 дугаар зүйлийн 15.13 дахь хэсэг: “15.13.Мал, амьтны гоц халдварт өвчний онош баталгаажихаас өмнө нийтэд мэдээлэх, онош баталгаажсан тохиолдолд мэдээллийг энэ хуулийн 15.9.3-т заасан байгууллага болон эрх бүхий олон улсын байгууллагад хүргүүлэхгүй нуун дарагдуулахыг хориглоно.”
3/34 дүгээр зүйлийн 34.2.4 дэх заалт: “34.2.4.харьяалах нутаг дэвсгэрийн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, төрийн өмчийн мал эмнэлгийн лабораторийн оношилгоо, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний зардал.”
4/34 дүгээр зүйлийн 34.3.3 дахь заалт: “34.3.3.харьяалах нутаг дэвсгэрийн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, төрийн өмчийн мал эмнэлгийн лабораторийн оношилгоо, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний зардал.”
4 дүгээр зүйлМал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийн “нутгийн” гэснийг “нутаг, хамгаалалттай аж ахуйн” гэж, 7 дугаар зүйлийн 7.6.3 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгийн “нутагт” гэснийг “нутаг, хамгаалалттай аж ахуйд” гэж, 7 дугаар зүйлийн 7.7.2, 7.7.4, 7.7.5, 7.7.7 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.7, 27.9 дэх хэсгийн “хяналтын цэгийн” гэснийг “мал эмнэлгийн хяналтын” гэж, 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь хэсгийн “нутгаар” гэснийг “нутаг, хамгаалалттай аж ахуйгаар” гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн “мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг урамшуулах” гэснийг “хамгаалалттай аж ахуйд мөрдөх биохамгааллын нийтлэг” гэж, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн “жил бүрийн 01 дүгээр сард багтаан” гэснийг “жил бүр” гэж, 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтын “дайчилгааг зохион байгуулсан байгууллагаас” гэснийг “мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага” гэж, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн “түүхий мах, өндөг, сүүний” гэснийг “мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.2.4 дэх дэд заалт, 34 дүгээр зүйлийн 34.2.2.2 дахь дэд заалтын “малын” гэснийг “мал, тэжээвэр амьтны” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйлМал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн “цэгийн” гэснийг, мөн хэсгийн “/цаашид "хяналтын цэгийн улсын байцаагч" гэх/” гэснийг, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3 дахь заалтын “, эрүүлжүүлэх” гэснийг, 30 дугаар зүйлийн 30.23 дахь хэсгийн “нэгдсэн” гэснийг, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн “болон орон нутгийн” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйлЭнэ хуулийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Цахим эх хувь
(Монгол Улсын Засгийн газар.pdf)