Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Даваагийн ЦОГТБААТАР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 15 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 74.7, 74.8 дахь хэсэг нэмсүгэй:
"74.7.Энэ хуулийн 74.4.2-т заасны дагуу гишүүний асуулт асуух хугацаа 10 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 3 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 2 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болно. Гишүүний асуултад хариулах хугацаа 6 минутаас илүүгүй, нэмэлт тайлбар өгөх хугацаа 2 хүртэл удаа тус бүр 4 минутаас илүүгүй байна.
74.8.Энэ хуулийн 74.5, 74.6-д заасны дагуу гишүүний асуулт асуух хугацаа 10 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 3 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 2 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болно. Гишүүний асуултад хариулах хугацаа 6 минутаас илүүгүй, нэмэлт тайлбар өгөх хугацаа 2 минутаас илүүгүй байна."
2 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.7 дахь хэсгийн дугаарыг "74.9" гэж өөрчилсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(1 Хуулийн төсөл.docx)