Хууль санаачлагч нар
Улсын Их Хурлын тогтоол
2025 ОНЫ 6-Р САРЫН 18 ӨДӨР
УЛААНБААТАР
МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 20,089,129.3 сая /хорин их наяд наян есөн тэрбум нэг зуун хорин есөн сая гурван зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
2.Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 21,372,400.2 сая /хорин нэгэн их наяд гурван зуун далан хоёр тэрбум дөрвөн зуун сая хоёр зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
Гарын үсэг
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
Тайлан, мэдээлэл илтгэл -Холбогдох байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэл