Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 4-Р САРЫН 13 ӨДӨР
УЛААНБААТАР

ЗОХИЦУУЛАХ ҮЙЛЧЛЭЛТЭЙ ХҮНСНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилгоор хүний бие махбодод бүхэлд нь болон тодорхой эрхтэн системийн үйл ажиллагаанд эерэг, зохицуулах нөлөө үзүүлэх хүнсийг үйлдвэрлэх, баталгаажуулах, импортлох, экспортлох, худалдаалах, уг үйл ажиллагаанд төрөөс хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлЗохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хууль, тогтоомж
2.1Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Эрүүл мэндийн тухай хууль , Хүнсний тухай хууль , Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль , Баяжуулсан хүнсний тухай хууль , Зар сурталчилгааны тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хуулиар хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, биологийн идэвхит бүтээгдэхүүн болон албан журмаар хүнс баяжуулахтай холбогдох харилцааг зохицуулахгүй.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1зохицуулах үйлчлэлтэй хүнс” гэж хүний бие махбодыг бүхэлд нь эсхүл тодорхой эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих биологийн идэвхит нэгдэл, ашигтай бичил бодис, амьд бичил биетэн агуулсан эсхүл хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодисын агууламжийг багасгаж найрлагыг тохируулсан, ижил төрлийн энгийн хүнснээс илүү эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх, өдөр тутам хэрэглэхэд сөрөг нөлөөгүй, эм, биобэлдмэлийн хэлбэрээр үйлдвэрлэж савлаагүй хүнсийг;
4.1.2баяжуулсан хүнс” гэж Баяжуулсан хүнсний тухай хуулийн 4.1.1-д заасныг;
4.1.3баяжуулагч бэлдмэл” гэж Баяжуулсан хүнсний тухай хуулийн 4.1.2-т заасныг;
4.1.4хүнсийг албан бус журмаар баяжуулах” гэж хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн санаачлагаар, сайн дурын үндсэн дээр зах зээлийн эрэлтэд тулгуурлан хүнс баяжуулах үйл ажиллагааг;
4.1.5эрүүл мэндийн мэдэгдэл” гэж тухайн хүнс, эсхүл түүний үйлчлэгч бодис нь хүний эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй болохыг нотолж хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажуулсан мэдээллийг;
4.1.6шимт бодисын биологийн идэвхийн мэдэгдэл” гэж бие махбодын өсөлт, хөгжил, хэвийн үйл ажиллагаанд тухайн төрлийн шим тэжээлийн бодис /амин дэм, эрдэс бодис гэх мэт/-ын гүйцэтгэх физиологийн үүргийг тайлбарласан мэдээллийг;
4.1.7шимт бодисын агууламжийн мэдэгдэл” гэж хүнсэнд агуулагдах шим тэжээлийн бодисын дээд болон доод хэмжээг өдөрт авах тун хэмжээтэй уялдуулан тодорхойлсон мэдээллийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗОХИЦУУЛАХ ҮЙЛЧЛЭЛТЭЙ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ, ХУДАЛДАА
5 дугаар зүйлЗохицуулах үйлчлэлтэй хүнс үйлдвэрлэл
5.1Зохицуулах үйлчлэлтэй хүнс үйлдвэрлэхэд дараах зарчмыг баримтална:
5.1.1баяжуулагч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн тогтоосон тун, хэмжээний дагуу үйлдвэрийн аргаар хүнсэнд нэмэх;
5.1.2хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодисын агууламжийг багасгаж найрлагыг тохируулах замаар зохицуулах үйлчлэлтэй хүнс үйлдвэрлэх;
5.1.3мал, амьтны тэжээлд баяжуулагч бэлдмэл нэмэх замаар мал, амьтны гаралтай зохицуулах үйлчлэлтэй хүнс үйлдвэрлэх;
5.1.4.хүнсийг өөр нэр төрлийн хүнс, түүхий эд бүтээгдэхүүнээр баяжуулах буюу хүнсийг хүнсээр нь баяжуулах.
5.2Хүнсийг баяжуулахад Хүнсний тухай хуулийн 16.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн баяжуулагч бэлдмэлийг хэрэглэнэ.
5.3Энэ хуульд заасны дагуу баяжуулсан хүнсэнд Баяжуулсан хүнсний тухай хуулийн 6.3.3-т заасан баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэнэ.
6 дугаар зүйлЗохицуулах үйлчлэлтэй хүнсний баталгаажуулалт
6.1Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд зохицуулах үйлчлэлтэй хүнсийг баталгаажуулахад эрсдэлийн үнэлгээнд суурилсан мэргэжлийн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллана.
6.2Энэ хуулийн 6.1-д заасан зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
6.3Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь зохицуулах үйлчлэлтэй хүнсийг баталгаажуулахад шаардагдах дараах бичиг баримт, мэдээллийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
6.3.1баталгаажуулах тухай хүсэлт;
6.3.2Монгол Улсын үндэсний стандартын шаардлагыг хангасан тухай итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн;
6.3.3хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан тухай итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн;
6.3.4тухайн хүнсэнд агуулагдаж буй үйлчлэх бодисыг тодорхойлох чанарын болон тоо хэмжээний шинжилгээний арга, шинжилгээний дүнгийн хамт;
6.3.5зохицуулах үйлчлэлтэй хүнсний эрүүл мэндийн үйлчлэлийг судалж тогтоосон талаарх шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгааны тайлан эсхүл оюуны өмчийн гэрчилгээ;
6.3.6орц, найрлага, илчлэгийн хэмжээ;
6.3.7тухайн хүнсийг үйлдвэрлэх арга технологи, тоног төхөөрөмж, чанарын хяналтын тогтолцоо;
6.3.8шошгоны баталгаажуулалт.
6.4Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 6.1-д заасан зөвлөлийн дүгнэлт, 6.3-т заасан баримт бичгийг үндэслэн зохицуулах үйлчлэлтэй хүнсийг баталгаажуулна.
6.5Зохицуулах үйлчлэлтэй хүнсний шимт бодисын биологийн идэвхийн болон агууламжийн мэдэгдлийг хэрэглэх, зохицуулах үйлчлэлтэй хүнсийг баталгаажуулах журмыг эрүүл мэндийн болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
6.6Зохицуулах үйлчлэлтэй хүнсний баталгаажуулалттай холбоотой маргаан шийдвэрлэх журмыг Засгийн газар батална.
7 дугаар зүйлЗохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл эрхлэхэд тавих шаардлага
7.1Зохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэлийг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд эрхлэх бөгөөд Хүнсний тухай хуулийн 10.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
7.1.1зохицуулах үйлчлэлтэй хүнсийг энэ хуулийн 6.5-д заасан журмын дагуу баталгаажуулалтад хамруулсан байх;
7.1.2зохицуулах үйлчлэлтэй хүнсийг энэ хуулийн 12.2.2-т заасан журмын дагуу бүртгүүлсэн байх;
7.1.3хүнсний сав, баглаа боодол, шошгонд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаас гадна “эрүүл мэндийн мэдэгдэл” болон холбогдох тэмдэг, тэмдэглэгээг тусгах;
7.1.4шимт бодисын биологийн идэвхийн мэдэгдэл, шимт бодисын агууламжийн мэдэгдлийг энэ хуулийн 6.5-д заасан журмын дагуу хэрэглэх.
8 дугаар зүйлЗохицуулах үйлчлэлтэй хүнс худалдах, экспортлох импортлоход тавих шаардлага
8.1Зохицуулах үйлчлэлтэй хүнс худалдах, экспортлох, импортлоход тухайн хүнсний нэр төрөлд тавигдах стандартын шаардлагыг баримтална.
8.2Зохицуулах үйлчлэлтэй хүнсийг экспортлох, импортлоход Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
9 дүгээр зүйлЗохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчийн үүрэг
9.1Зохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үүргийг хүлээнэ.
9.2Зохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна.
10 дугаар зүйлЗохицуулах үйлчлэлтэй хүнсний зар сурталчилгаа
10.1Зохицуулах үйлчлэлтэй хүнсний зар сурталчилгаа нь Хүнсний тухай хуулийн 4.1.4-т заасан үнэн зөв, ил тод, бодит мэдээллийг агуулсан байна.
10.2Зохицуулах үйлчлэлтэй хүнсний бүтээгдэхүүний шошго, зар сурталчилгаанд эмчилгээний мэдэгдэл буюу “өвчнийг оношлох”, “өвчнийг эмчлэх”, “өвчнийг эдгээх” зэрэг хэрэглэгчийг төөрөгдүүлэхүйц бусад мэдэгдэл, мэдээлэл тусгахыг хориглоно.
11 дүгээр зүйлЗохицуулах үйлчлэлтэй хүнсний хэрэглээ
11.1Хэрэглэгч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохицуулах үйлчлэлтэй хүнсийг өөрсдийн сонголтоор хэрэглэнэ.
11.2Зохицуулах үйлчлэлтэй хүнсний хэрэглээ, үр нөлөөний үнэлгээг Хүнсний тухай хуулийн 9.1.1-д заасан судалгааны хүрээнд 5 жил тутамд эрүүл мэнд болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран гаргана.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЗОХИЦУУЛАХ ҮЙЛЧЛЭЛТЭЙ ХҮНСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
12 дугаар зүйлЗохицуулах үйлчлэлтэй хүнсний талаар төрийн байгууллагын чиг үүрэг
12.1Зохицуулах үйлчлэлтэй хүнс үйлдвэрлэлд Хүнсний тухай хуулийн 8.5-д заасны дагуу төрөөс дэмжлэг үзүүлж болно.
12.2Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохицуулах үйлчлэлтэй хүнсний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.2.1зохицуулах үйлчлэлтэй хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар болон хэрэглэх зааврыг боловсруулан батлах;
12.2.2зохицуулах үйлчлэлтэй хүнс, түүнийг үйлдвэрлэгч, импортлогч, экспортлогчийг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх, олон нийтэд мэдээлэх, эдгээртэй холбогдсон журмыг батлах.
12.3Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохицуулах үйлчлэлтэй хүнсний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.3.1хүн амыг халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, зохицуулах үйлчлэлтэй хүнсний ач холбогдол, эрүүл мэндийг дэмжих үр нөлөөллийн талаар иргэдийг мэдээллээр хангах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
12.3.2хүн амын хоол тэжээлийн үндэсний хэмжээний судалгааны хүрээнд зохицуулах үйлчлэлтэй хүнсний хэрэглээ, үр нөлөөний үнэлгээг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэх.
12.4Хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд эрсдэлд суурилсан хяналт тавих журмыг батална.
13 дугаар зүйлЗохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл, экспорт, импорт, худалдаанд тавих хяналт
13.1Зохицуулах үйлчлэлтэй хүнс үйлдвэрлэгч нь aюулын дүн шинжилгээ эгзэгтэй цэгийн хяналтыг хэрэгжүүлнэ.
13.2Зохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл, худалдаанд тавих хөндлөнгийн хяналтыг зохицуулах үйлчлэлтэй хүнс судлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн холбоо хэрэгжүүлнэ.
13.3Хөндлөнгийн хяналтаар илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
13.4Хяналтын байгууллага энэ хуулийн 12.4-т заасан журмын дагуу Зохицуулах үйлчлэлтэй хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хяналт тавина.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
14 дүгээр зүйлХууль, тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
14.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
14.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
15 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
15.1Энэ хуулийг .... оны .... дугаар сарын .... –ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(8.Uzel barimtlal.pdf)