Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 11-Р САРЫН 3 ӨДӨР
УЛААНБААТАР

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 43.6, 43.7 дахь хэсэг нэмсүгэй:
43.6. Аймгийн төвөөс алслагдсан, хүн амын төвлөрөл бүхий сум, тосгон, суурин газарт оршин суугаа даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг тогтоох, сунгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад түшиглэн, даатгуулагч, хүнийг аймгийн төвд биечлэн ирүүлэхгүйгээр баримт бичигт үндэслэн болон цахим хэлбэрээр магадлан шийдвэрлэнэ.
43.7. Энэ хуулийн 43.6-д заасан үйлчилгээг үзүүлэх сум, тосгон, суурин газрыг тодорхойлох шалгуур, эрүүл мэндийн байгууллагад тавигдах шаардлага, магадлан шийдвэрлэх журмыг энэ хуулийн 43.4-т заасан дүрмээр зохицуулна.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг 20… оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(3_Хуулийн Үзэл баримтлал_1.docx)