Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Ширнэнбаньдын АДЬШАА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 1-Р САРЫН 2 ӨДӨР
УЛААНБААТАР

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлАшигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/24 дүгээр зүйлийн 24.4.4. дэх заалт “24.4.4. тухайн талбай нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байх.”
2/24 дүгээр зүйлийн 24.6, 24.7, дахь хэсэг:
“24.6.тухайн талбай хамаарах хэсгийг иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшөөрөл авсан байх, уг зөвшөөрөл сонгон шалгаруулалтын үндэслэл болно.”
“24.7.тухайн талбай нь хамаарч буй сум, дүүргийн иргэдийн хурлаас зөвшөөрөл авсан байх.”
3/25 дугаар зүйлийн “25.1.9. Эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ.”
2 дугаар зүйлАшигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийн “ажиллуулж болно” гэснийг “ажиллуулна.” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйлЭнэ хуулийг баталсан өдрөөс дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хуулийн төслийн үзэл баримтлал
(Үзэл баримтлал.pdf)
Танилцуулга
(Танилцуулга.pdf)
Тандан судалгаа
(Тандан судалгаа.pdf)
Үр нөлөөний тайлан
(Үр нөлөөний тайлан.pdf)
Зардлын тооцоо
(Зардлын тооцоо.pdf)
Цахим эх хувь
(Цахим эх хувь_1_compressed.pdf)