Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 8-Р САРЫН 17 ӨДӨР
УЛААНБААТАР
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
1 дүгээр зүйл. Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дараах заалт нэмсүгэй.
“33.2.3.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал энэ хуулийн 33.2.2-т заасан шаардлага хамаарахгүй бөгөөд сургалтын байгууллагад тасралтгүй 10-аас доошгүй жил, үүнээс боловсролын сургалтын байгууллагад багшаар 6-аас доошгүй жил ажилласан байх.”
2 дугаар зүйл. Боловсролын ерөнхий хуулийн 33.2.2-т “.” гэснийг “;”гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
