Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 26 ӨДӨР
УЛААНБААТАР

ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“1 дүгээр зүйл.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл, Захирагчийн чиг үүргийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл дараах байдлаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хэрэгжүүлнэ:”
  Д/д Хотын нэр Хотын Зөвлөл, Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага Хотын удирдлага Улсын зэрэглэлтэй хот   1 Багануур хот Нийслэлийн Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Багануур хотын Зөвлөл Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Багануур хотын Захирагч 2 Налайх хот Нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Налайх хотын Зөвлөл Нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Налайх хотын Захирагч
2 дугаар зүйлХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2, 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйлЭнэ хуулийг 2026 оны ... сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(3.1 Last 05-25- хот тосгон-төсөл .doc)