Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Мөнхтөрийн НАРАНТУЯА-НАРА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 3-Р САРЫН 3 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “тангараглая” гэсний өмнө “хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байхаа” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 9.1.1,” гэсний дараа “9.1.4, 9.1.5,” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
“9.4.Энэ хуулийн 9.2-т заасан гишүүнийг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 9.1.2, 9.1.3-т заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөхийг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.”
3 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “биелүүлэхээ” гэснийг “биелүүлж,” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын “гаргасныг” гэснийг “гаргасан” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтын “Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” гэснийг, 9.2 дахь хэсгийн “, энэ хуулийн 9.1.4, 9.1.5-д заасан тохиолдолд эгүүлэн татах” гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйлЭнэ хуулийг Монгол Улсын Их Хурлын 2028 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(Last 20251222 Хуулийн төслийн үзэл баримтлал - _1_1.docx)