Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Ганзоригийн ТЭМҮҮЛЭН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 5-Р САРЫН 21 ӨДӨР
УЛААНБААТАР

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/161 дүгээр зүйл:
“161 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл
161.1.Улсын Их Хурлаас Монгол Улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангуулах үүрэг бүхий хараат бус, бие даасан, байнгын ажиллагаатай Төсвийн тогтвортой байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийг байгуулна.
161.3.Зөвлөл нь орон тооны 7 гишүүнээс бүрдэх бөгөөд Төсвийн байнгын хороо нэр дэвшигчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар хүн тус бүрээр шалгаруулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
161.4.Улсын Их Хурал нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг энэ хуульд заасан журмын дагуу 4 жилийн хугацаатай томилж, чөлөөлнө.
161.5.Төсвийн тогтвортой байдлыг хангахад Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
161.5.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал боловсруулах;
161.5.2.Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, Монгол Улсын тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргах;
161.5.3.Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланд дүгнэлт гаргах;
161.5.4.Төсвийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу төсөвтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн улсын төсөвт нөлөөлөл, ачаалал үзүүлэх эсэх талаар шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж гаргаж танилцуулах;
161.5.5.чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, судалгааг Засгийн газар, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, эдийн засаг, хөгжлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох бусад төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагаас гаргуулан авах;
161.5.6.Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, Монгол Улсын тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг олон нийтээр хэлэлцүүлэхэд оролцож, санал өгөх.
161.6.Засгийн газар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг энэ хуулийн 161.5.1-д заасан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн боловсруулаагүй бол түүний үндэслэл, шалтгааныг үзүүлэлт тус бүрээр бодлогын өөрчлөлтөөр тодорхойлж тайлбарлан, уг тайлбарыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн хамт өргөн мэдүүлнэ.
161.7.Зөвлөл төсвийн дунд хугацааны таамаглал, төсвийн тогтвортой байдлын болон эрсдэлийн тайлан, бодлогын нөлөөллийн шинжилгээ хийж хуралдаанаараа хэлэлцэн, Улсын Их Хуралд танилцуулж, нийтэд мэдээлэх ба хагас жил тутам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна.
161.8.Зөвлөл шаардлагатай тохиолдолд холбогдох төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, судлаачдаар судалгаа, шинжилгээний ажил хийлгэж болно.
161.9.Зөвлөлийн гишүүн нь дараах шаардлагыг хангана:
161.9.1.эдийн засаг, санхүүгийн чиглэлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
161.9.2.сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн үйл ажиллагаа явуулаагүй байх;
161.9.3.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн өргүй байх;
161.9.4.ёс зүй болон нэр хүнд нь Зөвлөлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;
161.9.5.эдийн засаг, санхүүгийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, олон улсад нэр хүнд бүхий эрдэм, шинжилгээ судалгааны сэтгүүлд нийтлүүлсэн байх, эсхүл эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого, санхүү, татварын чиглэлээр мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
161.10.Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахад дараах журмыг баримтална:
161.10.1.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо сонгон шалгаруулалт болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө Зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтын зарыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх;
161.10.2.энэ хуулийн 161.9-д заасан шаардлагыг хангасан иргэн энэ хуулийн 161.10.1-д заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор нэр дэвших хүсэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлэх;
161.10.3.Төсвийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг нэр дэвшигч хүсэлтээ ирүүлснээс хойш 15 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;
161.10.4.ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үр дүнд хамгийн өндөр үнэлгээ авсан иргэнийг Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, томилох саналаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэх;
161.10.5.Төсвийн байнгын хороо нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130-132 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах.
161.11.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулахтай холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн Төсвийн байнгын хороо баталж, Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.
161.12.Зөвлөлийн гишүүд даргаа олонхын саналаар 2 жилийн хугацаагаар сонгож, чөлөөлнө. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан сонгож болно.
161.13.Зөвлөлийн гишүүнийг дараах тохиолдолд хугацаанаас нь өмнө Улсын Их Хурал чөлөөлнө:
161.13.1.өөр ажил, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон;
161.13.2.өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;
161.13.3.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
161.13.4.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;
161.13.5.Зөвлөлийн гишүүн хуульд заасан чиг үүргээ удаа дараа биелүүлээгүй;
161.13.6.бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээлэлд хамаарах мэдээллийг задруулах, хувьдаа ашигласан;
161.13.7.энэ хуулийн 161.9.3, 161.9.4, 161.25-д заасан шаардлагыг зөрчсөн;
161.13.8.эрх зүйн чадамжгүй болох нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон;
161.13.9.хуульд заасан бусад үндэслэл.
161.14.Зөвлөлийн гишүүний хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар зохицуулна.
161.15.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол энэ хуульд заасан журмын дагуу өөр хүнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд оруулна.
161.16.Энэ хуулийн 161.15-д заасны дагуу томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна.
161.17.Зөвлөл энэ хуулийн 161.5-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл, нэгдсэн зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын алба нь Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд хамаарна. Ажлын албаны бүтэц, орон тоог Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн батална.
161.18.Зөвлөлд төсөвтэй холбоотой судалгаа, шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, туслах чиг үүрэг бүхий 7 орон тоотой төсвийн судалгааны нэгжийг Зөвлөлийн харьяанд ажиллуулна. Судалгааны нэгжийн албан тушаалтныг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.
161.19.Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын төсөвт тусгана.
161.20.Зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт, зөвлөмж, тайлан хэлбэртэй байна.
161.21.Зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурал батална.
161.22.Зөвлөл үйл ажиллагаагаа жил бүр Улсын Их Хурлын чуулганд тайлагнана.
161.23.Зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалын зэрэг зиндаа, цалингийн итгэлцүүрийг Улсын Их Хурал тогтооно.
161.24.Зөвлөлийн гишүүнийг энэ хуулийн 161.13-т зааснаас бусад тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хориглоно.
161.25.Зөвлөлийн дарга, гишүүн нь шууд болон шууд бус хэлбэрээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хуульд өөрөөр заагаагүй бол өөр ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно.”
2/6 дугаар зүйлийн 6.4, 6.5 дахь хэсэг:
“6.4.Энэ хуулийн 6.1.2-т заасан тусгай шаардлагыг 2025 оны төсвийн жил хүртэл, 6.1.4-т заасан тусгай шаардлагыг 2025 оны төсвийн жилээс хэрэгжүүлнэ.
6.5.Энэ хуулийн 6.1.2-т заасан тусгай шаардлагын доод хэмжээг бууруулах, 6.1.4-т заасан тусгай шаардлагын дээд хэмжээг нэмэгдүүлэх, 6.4-т заасан хугацааг сунгахыг хориглоно.”
2 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын “өнөөгийн үнэ цэнээр” гэснийг “нэрлэсэн үнээр” гэж, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн “жилээс эхлэн” гэснийг “жилд” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйлТөсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хууль, тогтоолын төслүүд
(1.ХУУЛИЙН ТӨСӨЛ ТТБтХ 04.25.docx)