Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 27 ӨДӨР
УЛААНБААТАР

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах бүлэг, зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/4дүгээр зүйлийн 4.1.32 – 4.1.44 дэх заалт:
“4.1.32.“чухал ашигт малтмал” гэж олон улсын өндөр технологид ашиглагддаг, эрэлт, хэрэгцээ өндөртэй, эдийн засгийн ач холбогдол бүхий ашигт малтмалыг;
4.1.33.“эдийн засгийн ач холбогдол бүхий дагалдах эрдэс, элемент” гэж химийн нэгдлийн хувьд үндсэн ашигт малтмалтай хамт үүсэж хуримтлагдсан, технологийн боловсруулалтаар ялган авах боломжтой, эдийн засгийн үр ашигтай эрдэс, химийн элементийг;
4.1.34.“баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу төрөөс олгосон баяжуулах үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд олгох эрхийг;
4.1.35.“баяжуулалтын үйл ажиллагаа” гэж ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ордын чулуулгаас ашигт эрдсийг ялган авах, чанарыг сайжруулах үйлдвэрлэл, технологийн цогц үйл ажиллагааг;
4.1.36.“уурхай болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл” гэж уул уурхайн төслийг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл, эдийн засгийн үр ашиг болон бусад холбогдох хүчин зүйлсийг иж бүрэн тооцсон ашигт малтмалын орд, эсхүл түүний хэсгийг ашиглах, баяжуулалтын үйл ажиллагааг тусгасан баримт бичгийг;
4.1.37.“уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг төсөл” гэж уурхайн болон баяжуулах үйлдвэрийн технологийн байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, дэд бүтцийн шийдэл, үйл ажиллагааны төлөвлөлтийг иж бүрэн, нарийвчлан тооцсон баримт бичгийг;
4.1.38.“маркшейдерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл” гэж геологи, уул уурхайн үйл ажиллагааны төлөвлөлт, хяналтад шаардлагатай хэмжилт, зураглалын ажлыг гүйцэтгэх эрхийг хуулийн этгээдэд олгосон зөвшөөрлийг;
4.1.39.“геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ” гэж геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээг;
4.1.40.“гэрээт талбай” гэж энэ хуулийн 4.1.39-д заасан гэрээгээр түр хугацаанд тодорхойлсон, геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэхээр тогтоосон талбайг;
4.1.41.“хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх эрх” гэж энэ хуулийн 4.1.40-д заасан талбайгаас сонгосон хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргах эрхийг;
4.1.42.“төсөл хэрэгжүүлэгч” гэж геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг;
4.1.43.“төсөл боловсруулагч” гэж уул уурхайн эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, эсхүл Монгол Улсын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан зөвлөх инженер бүхий хуулийн этгээдийг;
4.1.44.“хувийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн суурь судалгаа, эрлийн ажил” гэж том, дунд масштабын геологийн зураглал, геофизик, геохими болон бусад төрлийн судалгааны арга, аргачлал, заавар, шаардлагыг хангасан төслийн хүрээнд гэрээт талбайд гүйцэтгэх ажлыг.”
2/9дүгээр зүйлийн 9.1.18, 9.1.19, 9.1.20 дахь заалт:
“9.1.18.чухал ашигт малтмалын төрөл, чиглэл тус бүрээр бодлого, стратеги, замын зураг боловсруулах, хэрэгжүүлэх;
9.1.19.чухал ашигт малтмалын жагсаалтыг батлах;
9.1.20.уурхай болон баяжуулах үйлдвэрийн зураг төсөл зохиогчид хяналт тавих дүрэм батлах.”
3/15 1 дугаар зүйл:
15 1 дугаар зүйл.Геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах
15 1 .1.Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл олгогдоогүй, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, сонгон шалгаруулалтын талбайд хамрагдаагүй, эсхүл сонгон шалгаруулалтыг хоёр удаа зарласан боловч сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирээгүй талбайд геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хүсэлтийг геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.
15 1 .2.Энэ хуулийн 15 1 .1-д заасан хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
15 1 .2.1.хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн мэдээлэл, хаяг, холбоо барих мэдээлэл;
15 1 .2.2.Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай тодорхойлолт;
15 1 .2.3.гэрээ байгуулах талбайн солбицол, байршлын зураг, хэмжээ;
15 1 .2.5.байгаль орчныг хамгаалах, газрын эвдрэл, нөхөн сэргээлтийн арга хэмжээг тусгасан төлөвлөгөө;
15 1 .2.6.үйлчилгээний хөлс төлсөн баримт.
15 1 .3.Геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 151.1-д заасан хүсэлтийг хүлээн авч бүртгэн, ажлын 20 өдөрт багтаан дараах асуудлыг шалгаж шийдвэрлэнэ:
15 1 .3.1.хүсэлт, хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх;
15 1 .3.2.энэ хуулийн 151.2.4-т заасан төслийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, төслийг батлах эсэх талаар дүгнэлт гаргуулах;
15 1 .4.Геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15 1 .3.2-т заасан дүгнэлтийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн төслийг батална.
15 1 .5.Шаардлага хангасан хуулийн этгээдтэй геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээг 2 хүртэл жилийн хугацаатай байгуулна.
15 1 .6.Энэ хуулийн 4.1.39-д заасан гэрээ байгуулсан тохиолдолд тухайн талбайд уг гэрээний хугацаанд бусад этгээдэд тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.
15 1 .7.Геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан этгээд дараах үүрэг хүлээнэ.
15 1 .7.1.батлагдсан ажлын төслийн хүрээнд геологийн судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх;
15 1 .7.2.гэрээт талбайгаас ашигт малтмал олборлох болон борлуулахгүй байх;
15 1 .7.3.гэрээгээр үүссэн эрхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, ашиглуулахгүй байх;
15 1 .7.4.гэрээний явцад бий болсон анхдагч материал, тайлан, сорьц, дээж, зураглал, тоон мэдээллийг үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санд шилжүүлэх;
15 1 .7.5.жил бүрийн ажлын төлөвлөгөө, тайлан, ажлын үр дүнгийн эцсийн тайланг гэрээнд заасан хугацаанд геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
15 1 .7.6.хэтийн төлөвгүй талбайг үе шаттайгаар буцаан чөлөөлөх;
15 1 .7.7.хэтийн төлөв бүхий хэсгийг энэ хуульд нийцүүлэн ялган тогтоож, үлдэх талбайг буцаан чөлөөлөх;
15 1 .7.8.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үүргийг биелүүлэх.
15 1 .8.Геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15 1 .5-д заасан гэрээг өөрийн цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулна.
15 1 .9.Геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хувийн хөрөнгөөр геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх боломжтой энэ хуулийн 15 1 .1-д заасан талбайн мэдээллийг ил тод, нээлттэй хэлбэрээр тогтмол мэдээлнэ.”
15 1 .10.Хувийн хөрөнгөөр геологийн суурь судалгаа, эрлийн ажил гэрээгээр гүйцэтгэх нэг талбайн хэмжээ 35 мянган гектараас багагүй, 150 мянган гектараас ихгүй байна.”
4/18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг:
“18.3.Энэ хуулийн 18.1-д заасан баримт бичгийг хүсэлт хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө цахим хэлбэрээр ирүүлнэ.”
5/19 1 дүгээр зүйл:
19 1 дүгээр зүйл.Геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох
19 1 .1.Энэ хуулийн 4.1.39-д заасан геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд гэрээт талбайгаас сонгосон хэсэгт гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.
19 1 .2.Энэ хуулийн 19 1 .1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:
19 1 .2.1.гэрээний хэрэгжилтийн тайлан;
19 1 .2.2.ажлын үр дүнгийн эцсийн тайлан, анхдагч материал, зураг, тайлбар, сорьц, дээж хүлээлгэн өгсөн баримт;
19 1 .2.3.хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицол, хэмжээ, зураг;
19 1 .2.4.үйлчилгээний хөлс төлсөн баримт.
19 1 .3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19 1 .1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдрийн дотор дараах асуудлыг шалгаж шийдвэрлэнэ:
19 1 .3.1.гэрээний үндсэн үүргийг бүрэн биелүүлсэн эсэх;
19 1 .3.2.хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуульд заасан хэмжээ, хэлбэр, давхцал, хязгаарлалтын шаардлагыг хангаж байгаа эсэх;
19 1 .3.3.мэдээлэл, тайлан, анхдагч материалыг үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санд хүлээлгэн өгсөн эсэх.
19 1 .4.Энэ хуулийн 19 1 .3-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай мэдэгдлийг хүргүүлнэ.
19 1 .5.Энэ хуулийн 19 1 .4-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ нь гэрээт талбайн 20 хувиас ихгүй байна.
19 1 .6.Хүсэлт гаргасан этгээд энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд эхний жилийн төлбөрийг төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдрийн дотор хайгуулын тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.
19 1 .7.Энэ хуулийн 19 1 .6-д заасны дагуу олгосон тусгай зөвшөөрлийн хугацааг 2 жилийн хугацаагаар 1 удаа сунгаж болно.
19 1 .8.Төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон даруйд энэ тухай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн талбай байрших аймаг, сум, дүүргийн Засаг дарга, татварын албанд мэдэгдэж, нийтэд ил тод мэдээлнэ.”
6/20 дугаар зүйлийн 20.5.7 дахь заалт:
“20.5.7.гэрээ байгуулсан этгээд нь энэ хуулийн 15 1 .7.5-д заасан эцсийн үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүсэлт гаргасан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно.”
7/20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэг:
“20.9.Сонгон шалгаруулалтаар олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн босго үнэ нь нэг гектар тутамд 7 нэгж байна.”
8/21 дүгээр зүйлийн 21.1.9 дэх заалт:
“21.1.9.тухайн жилд гүйцэтгэсэн ажлын мэдээллийг төрийн захиргааны байгууллагын цахим хуудсаар нийтэд ил тод мэдээлэх.”
9/27 дугаар зүйлийн 27.1.15, 27.1.16 дахь заалт:
“27.1.15.уурхай, баяжуулах үйлдвэрийг нээхээс өмнө нөхөн сэргээлт, хаалтын төлөвлөгөөг боловсруулж, 3-5 жил тутам тодотгон, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх ба уурхай, баяжуулах үйлдвэрийг хаахаас 3-аас доошгүй жилийн өмнө төлөвлөгөөний сүүлийн тодотголыг хийх.
27.1.16.уурхай, баяжуулах үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах хяналт-шинжилгээнд шаардагдах хөрөнгийг олон улсад нэр хүндтэй банк, санхүүгийн байгууллагын санхүүгийн хэрэгслээр баталгаажуулах, эсхүл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тусгай дансанд доор дурдсан хуваарийн дагуу төвлөрүүлэх. Жил бүр бүрдүүлэх хаалтын санхүүжилт (хувиар) Ашиглалтын жил Олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах техник, эдийн засгийн үндэслэлд заасан нийт хугацаа (жилээр) 1-3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 1 100 50 35 25 20 18 16 15 14 12 12 12 10 10 10 10 8 8 2 - 50 35 25 20 18 16 15 14 12 12 11 10 10 9 9 8 8 3 - - 30 25 20 18 16 15 14 12 12 11 10 10 9 9 8 8 4 - - - 25 20 18 16 15 14 12 12 11 10 10 9 9 8 8 5 - - - - 20 18 16 15 14 12 12 11 10 10 9 9 8 8 6 - - - - - 10 16 15 14 12 12 11 10 10 9 9 8 8 7 - - - - - - 4 10 14 12 12 11 10 10 9 9 8 8 8 - - - - - - - - 2 12 12 11 10 10 9 9 8 8 9 - - - - - - - - - 4 4 11 10 10 9 9 8 8 10 - - - - - - - - - - - - 10 10 9 9 8 8 11 - - - - - - - - - - - - - - 9 9 8 8 12 - - - - - - - - - - - - - - - - 8 8 13 - - - - - - - - - - - - - - - - 4 4 Тайлбар: Хаалтын санхүүжилтийн баталгааны тухайн жилд байршуулах хувь хэмжээг шугаман аргаар тооцно. Уурхай, баяжуулах үйлдвэрийн ашиглалтын нийт хугацааны гуравны хоёрт багтаан бүрэн байршуулсан байна. Гурав хүртэл жилийн хугацаанд ашиглах уурхай, баяжуулах үйлдвэрийн хаалтын санхүүжилтийн баталгааг эхний жилд бүрэн байршуулна.”
10/ДӨРӨВДҮГЭЭР 1 БҮЛЭГ:
“ДӨРӨВДҮГЭЭР 1 БҮЛЭГ АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТ
28 1 дугаар зүйл.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд тавигдах шаардлага
28 1 .1.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхэлнэ.
28 1 .2.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд энэ хуулийн 28 1 .1 дэх хэсэг хамаарахгүй.
28 1 .3.Ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагааны явцад үүссэн үүсмэл ордыг бусад этгээд ашиглах тохиолдолд баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглана.
28 1 .4.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргагч нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
28 1 .4.1.технологийн болон хагас үйлдвэрлэлийн туршилтыг холбогдох стандарт, аргачлалын дагуу хийсэн байх;
28 1 .4.2.газар ашиглах эрхийн гэрчилгээтэй байх;
28 1 .4.3.баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд энэ хуулийн 48.4-т заасан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг гаргуулсан байх;
28 1 .4.4.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг батлуулсан байх;
28 1 .4.5.ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг тогтоож, дүгнэлт гаргуулсан байх.
28 1 .5.Энэ хуулийн 28 1 .4-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгаж болно.
28 2 дугаар зүйл.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
28 2 .1.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлнэ:
28 2 .1.1.баяжмал, бүтээгдэхүүнээ худалдах;
28 2 .1.2.тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах;
28 2 .1.3. зохих татварыг төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх;
28 2 .1.4.энэ хуульд заасан бусад.
28 2 .2.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:
28 2 .2.1.үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд жил бүр тогтмол мэдээлэх;
28 2 .2.2.химийн хорт болон аюултай бодисын хаягдлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн зохих журмын дагуу саармагжуулах, устгах;
28 2 .2.3.баяжуулах үйлдвэрийн хүчин чадал, тоног төхөөрөмж, технологи өөрчлөгдсөн тохиолдолд техник, эдийн засгийн үндэслэлд тодотгол хийх;
28 2 .2.4.энэ хуульд заасан бусад.
28 2 .3.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техник, эдийн засгийн үндэслэл болон тусгай зөвшөөрөлд тэмдэглэснээс бусад төрлийн ашигт малтмал, эсхүл гарал үүсэл нь тодорхойгүй ашигт малтмал баяжуулах, борлуулахыг хориглоно.
28 2 .4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд энэ хуулийн 28 1 .4-т заасан шаардлагыг хангаж ажиллана.”
28 3 дугаар зүйл.Баяжуулалтын үйл ажиллагаа эрхлэх
28 3 .1.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл авснаас хойш 90 хоногийн дотор техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан технологийн дагуу үйлдвэр барьж байгуулах ажлын төлөвлөгөө боловсруулж, төрийн захиргааны байгууллагад энэ хуулийн 48.6.2-т заасан хугацаанд хүргүүлнэ.
28 3 .2.Энэ хуулийн 28 3 .1-д заасан төлөвлөгөөний дагуу дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай барилга байгууламжийг барьж байгуулж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, турших, тохируулах ажлыг гүйцэтгэн, хэвийн үйл ажиллагаанд бэлтгэнэ.
28 3 .3.Баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүн нь чанарын хувьд Монгол Улсын стандартад нийцсэн байна.
28 3 .4.Энэ хуулийн 28 3 .4-т заасан бүтээгдэхүүний чанарыг Монгол Улсад, эсхүл гадаад улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр тодорхойлно.”
29 1 дүгээр зүйл.Маркшейдерийн тусгай зөвшөөрөл олгох, түүнд тавигдах шаардлага
29 1 .1.Ашигт малтмалын ордын нөөцийг бүрэн олборлож байгаа эсэхэд хяналт тавих, нөөцийн хөдөлгөөн, төлөв байдлыг тодорхойлох, уурхайн бүтээн байгуулалтын бүх үе шатны төлөвлөлтөд хяналт тавих, уурхайн хажуу болон хаягдал чулуулгийн овоолгын чулуулгийн хөдөлгөөнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Маркшейдерийн тусгай зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
29 1 .2.Маркшейдерийн тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргагч дараах шаардлагыг хангасан байна:
29 1 .2.1.маркшейдерийн мэргэжлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
29 1 .2.2.маркшейдерийн мэргэжлээр 8-аас доошгүй жилийн хугацаанд ил болон далд уурхайд ажилласан туршлагатай байх;
29 1 .2.3.ял шийтгэлгүй байх;
29 1 .3.Энэ хуулийн 29 1 .2-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд маркшейдерийн тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгаж болно.
29 2 дугаар зүйл.Маркшейдерийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа
29 2 .1.Маркшейдерийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах үйл ажиллагаа эрхэлнэ:
29 2 .1.1.уулын ажлын гүйцэтгэл, хөрс хуулалт, хүдэр олборлолт, овоолгын хэмжээ, уулын ажилд хамрагдсан талбай, ил болон далд уурхайн төлөвлөлт, гүйцэтгэлд хөндлөнгийн дүгнэлт гаргах;
29 2 .1.2.ашигт малтмалын ордын нөөцийг хэрхэн ашиглаж байгаа эсэх талаар санал дүгнэлт гаргах;
29 2 .1.3.энэ хуулийн 29 1 .1.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг төсөл хэрэгжүүлэгчээс гэрээний үндсэн дээр гаргуулж болно;
29 2 .1.4.энэ хуулийн 29 2 .1.1-д заасан хөндлөнгийн дүгнэлтийн үнэн бодит байдлыг хариуцах;
29 2 .1.5.энэ хуулийн 29 1 .1.1-д заасан үйл ажиллагааг хөндлөнгийн хараат бусаар хэрэгжүүлэх.
29 2 .2.Маркшейдерийн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зааврыг төрийн захиргааны төв байгууллага батална.”
11/32 дугаар зүйлийн 32.4, 32.5 дахь хэсэг:
“32.4.Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.
32.5.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Үндэсний статистикийн хорооноос зарласан хэрэглээний үнийн индексийн өмнөх жилийн өсөлтийн хувиар индексжүүлэн тооцно.”
12/35 дугаар зүйлийн 35.13, 35.14 дэх хэсэг:
“35.13.Тусгай зөвшөөрөл эзэмшигч уурхай, баяжуулах үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсний дараа геологи, уул уурхайн асуудал болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын хамтарсан ажлын хэсэгт хүлээлгэн өгч дүгнэлт гаргуулснаар энэ хуулийн 27.1.16-д зааснаар төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүснэ.”
13/42 1 дүгээр зүйл:
42 1 дүгээр зүйл.Орон нутгийн оролцоо
42 1 .1.Хайгуул, ашиглалт, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгаж, тогтмол мэдээлж, тайлагнана.
42 1 .2.Иргэн, төрийн бус байгууллага геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагаанд дараах хэлбэрээр оролцоно:
42 1 .2.1.салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлого, захиргааны хэм хэмжээний акт боловсруулах хэлэлцүүлэгт оролцох, санал, зөвлөмж өгөх;
42 1 .2.2.салбарын байгууллагуудтай хамтарсан судалгаа хийх;
42 1 .2.3.салбарын хүний нөөц, техник, технологийн хөгжил, чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр шилдэг туршлага, инновацыг нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах;
42 1 .2.4.холбогдох төрийн байгууллагаас геологи, уул уурхайн салбарын талаар үнэн, зөв мэдээлэл авах;
42 1 .2.5.ашигт малтмал хайх, ашиглах, баяжуулах үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, амьдрах орчин, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсэж, хууль тогтоомж зөрчигдөж байгаа талаар эрх бүхий албан тушаалтан, төрийн байгууллагад мэдээлэх, гомдол гаргах.”
14/47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалт, 47.20, 47.21 дэх хэсэг:
“47.1.4.бичил уурхай эрхлэгч;
47.20.Үндсэн ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах, эдийн засгийн ач холбогдолгүй, тодорхой хэмжээний эрдэс, металлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахгүй байж болох бөгөөд тус хэмжээг ашигт малтмалын бүтээгдэхүүний төрөл, түүнд агуулагдах эрдэс, металлын хэмжээг харгалзан геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
47.21.Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын гэрээг гааль, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон төрийн захиргааны байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгэж, хяналт тавина.”
15/48 дугаар зүйлийн 48.6.4 дэх заалт, 48.15 дахь хэсэг:
“48.6.4.тухайн жилийн ашиглалтын үйл ажиллагааны тайлан, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй талаарх мэдэгдлийг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор.
48.15.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон тайланг жил бүр батлагдсан маягтын дагуу гаргаж, аймаг, нийслэлийн Засаг даргад жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор, аймаг, нийслэлийн Засаг дарга уг тайланг нэгтгэн геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус хүргүүлнэ.”
16/64 1 дүгээр зүйл:
"64 1 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд халдахыг хориглох
64 1 .1.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно.
64 1 .2.Геологи, хайгуул, уул уурхайн олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаанд хууль бусаар халдах, тоног төхөөрөмжийг эвдэх, тээвэрлэлт, үйлдвэрлэлийг санаатайгаар тасалдуулах, уурхайн гарцыг хаах, цахилгаан, усан хангамжийг зориудаар таслахыг хориглоно.
2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтын “гэж” гэсний дараа “газрын ховор элементүүдээс бусад” гэж, 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.5 дахь хэсгийн “ашигт малтмалын нөөц ашигласны” гэсний дараа “тусгай” гэж, 16 дугаар зүйл, мөн зүйлийн 16.1, 16.4, 16.5, 16.6 дахь хэсгийн “геологийн” гэсний дараа “суурь” гэж, 35 дугаар зүйлийн 35.10 дахь хэсгийн “Ашиглалтын” гэсний дараа “болон баяжуулалтын” гэж, 48 дугаар зүйлийн 48.6.2 дахь заалтын “уулын ажлын” гэсний дараа “болон баяжуулах үйлдвэрийн” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг өөрчлөн найруулсугай:
1/7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг:
“7.1.Хайгуул, ашиглалт, баяжуулалтын болон маркшейдерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно.”
2/11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.1.25 дахь заалт:
“11.1.19.түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул, ашиглалт болон баяжуулалтын тусгай зөвшөөрөл олгох.
11.1.25.энэ хуулийн дагуу гэрээгээр болон сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах.”
3/18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт:
“18.1.1.тухайн хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, цахим шуудангийн хаягийг тусгасан албан ёсны тодорхойлолт;”
4/32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3 дахь хэсэг:
“32.1.Хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр нь гектар тутамд эхний жилд 3.5 нэгж, 2-3 дахь жилд тус бүр 10.5 нэгж, 4-6 дахь жилд тус бүр 35 нэгж байна.
32.2.Энэ хуулийн 191.5-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр нь гектар тутамд эхний жилд 10.5 нэгж, 2-4 дэх жилд 35 нэгж байна.
32.3.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь талбайн гектар тутамд жил бүр нүүрс, шохойн чулууны хувьд 12 нэгж, бусад ашигт малтмалын хувьд 48 нэгж байна.”
5/33 дугаар зүйлийн 33.1.1 – 33.1.5 дахь заалт:
“33.1.1.тусгай зөвшөөрлийн 2 дахь жилд 16 нэгж.
33.1.2.тусгай зөвшөөрлийн 3 дахь жилд 30 нэгж.
33.1.3.тусгай зөвшөөрлийн 4 дэх жилд 44 нэгж.
33.1.4.тусгай зөвшөөрлийн 5 дахь жилд 56 нэгж.
33.1.5.тусгай зөвшөөрлийн 6 дахь жилд 70 нэгж.”
6/35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг:
“35.4.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг хүлээн авсны дараа ашиглалтын болон баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, баяжуулах үйлдвэрийг ажиллуулж эхэлнэ.”
7/42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг:
“42.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчныг хамгаалах, уурхай, баяжуулах үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр орон нутагтай хамтран ажиллах гэрээг сум, дүүргийн Засаг даргатай байгуулж, уг гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.”
8/47 дугаар зүйлийн 47.3.1 дэх заалт:
“47.3.1.олборлож өөрийн хэрэгцээнд ашигласан, дотоодын эрчим хүч болон дулааны хэрэглээний зориулалтаар худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувь;”
9/47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсгийн хүснэгтийн 1 дэх мөр: № Ашигт малтмалын нэр төрөл Хэмжих нэгж Жишиж үнэлэх бүтээгдэхүүн Зах зээлийн үнийн түвшин /ам.доллар/ Боловсруулалтаас хамаарч суурь төлбөр дээр нэмж ногдуулах хувь Хүдэр Баяжмал Бүтээгдэхүүн 1 Зэс тн Зэс /цэвэр металлаар 0-5000 хүртэл 0.00 0.00 0.0 5000-6000 хүртэл 11.0 1.0 0.5 6000-7000 хүртэл 12.0 2.0 1.0 7000-8000 хүртэл 13.0 3.0 1.5 8000-9000 хүртэл 14.0 4.0 2.0 9000 ба түүнээс дээш 15.0 5.0 2.5
4 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь заалтын “засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний” гэснийг “засагт нөлөөлөхүйц,” гэж, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн “11.1.26” гэснийг “11.1.29” гэж, 16 дугаар зүйл, мөн зүйлийн 16.1, 16.3, 16.4, 16.6 дахь хэсгийн “төсвийн” гэснийг “төсөв болон бусад эх үүсвэрийн” гэж, мөн зүйлийн 16.4 дэх хэсгийн “төрийн мэдээллийн” гэснийг “үндэсний геологи, эрдэс баялгийн” гэж, 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсгийн “Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан” гэснийг “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ болон сонгон шалгаруулалт зарлах” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “эрх эдэлнэ” гэснийг “эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, мөн зүйлийн 21.1.5 дахь заалтын “3 удаа” гэснийг “1 удаа” гэж, 35 дугаар зүйлийн 35.10 дахь хэсгийн “мэдээлнэ.” гэснийг “мэдэгдэнэ.” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн “байгаль орчны менежментийн” гэснийг “байгаль орчныг хамгаалах” гэж, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийн “Хайгуулын болон ашиглалтын” гэснийг “Хайгуул, ашиглалт болон баяжуулалтын” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь заалтын “, 20”, “болон орон нутгийн” гэснийг, 4.1.23 дахь заалтын “Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн,” гэснийг, 17 дугаар зүйлийн гарчгийн “сонгон шалгаруулалтын” гэснийг, 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсгийн “болон үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл” гэснийг, 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсгийн “болон үүсмэл орд ашиглах” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.20 дахь заалт, 15 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалт, 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг, 473 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.13, 48.14 дэх хэсэг, 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг ... оны ... дүгээр сарын ..-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(Ашигт_малтмалын_тухай_хуульд_нэмэлт_өөрчлөлт_оруулах_тухай_.pdf)